Гэгээн Музагийн шилдгүүд 18-нд тодорно

Уралдааныг төрийн соёрхолт жүжигчин Н.Сувд, гавьяат жүжигчин н.Мягмарнаран, н.Сугар, Харанга хамтлагийн Ц.Чулуунбат, зохиолч Г.Аюурзана, зураач н.Болд, X продакшны захирал Ч.Найдандорж нар шүүн явуулсан бөгөөд уралдааны дүнг энэ сарын 18-нд болох Гэгээн муза ёслолын арга хэмжээний үеэр нийтэд зарлах юм байна. Уг наадамд драмын театрын бүтээл Саран хөхөө, Хар санаа хайр сэтгэл, гэрээт уран бүтээл болох Хувьсал продакшны Чи минийх, Алтан өөж продакшны Чимээгүй шөнө, Анун продакшны Тайчигч хөвгүүд ба саарал гудамж Өнгөт инээд энтертайментийн шинэ бүтээл, Завхан аймгийн хөгжимт драмын театрын Yйлийн үр зэрэг хот хөдөөгийн арав гаруй бүтээл өрсөлдөж байгаа аж. Сонирхуулахад тус наадам нь хоёр дахь жилдээ зохиогдож байгаа бөгөөд өнгөрсөн жил 12 бүтээл өрсөлдснөөс Хувьсал продакшны Шөнө дундын бүжиг жүжиг гранпри шагналыг хүртэж байжээ.
(өдрийн сонин 2004.12.06 299)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button