П.Жасрай ч хүртэл намайг тагнаж мэдээлж байсан

Тэд манай урагшлах замд тохиолдож буй зарим бэрхшээл болон ажлын дутагдлыг хэт дөвийлгэн ашиглаж түүнийг нам засгийн гадаад дотоод бодлого буруу байгаагийн уршиг мэтээр харуулах гэж оролдов.
Намын эсрэг эдгээр этгээд, монголын ард түмний социалист байгуулалдаа олсон улс төр, эдийн засаг, соёлын гайхамшигт амжилтыг нэлэнхүйд нь үгүйсгэж, ажилчин, хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүн, хөдөлмөрч, сэхээтэн нарын амьдралын хэмжээ доройтлоо гэж гүтгэв.
Намын эсрэг бүлгийн толгойлогчдыг шийтгээгүй атлаа түүнд холбогдсон гэх хэдэн хүиийг улс төрийн тэре үзэлтэн гэдгээр нь яллаж тэднийг яс цоож буюу онцгойд аваачсан. Тэдний иэг нь МУИС-ийн тэнхимийн эрхлэгч Дэжидийн Баасанжав байсан юм. Д.Баасанжавын намд тэрсэлсэн гэх хэрэг нь ердөө л Ю.Цэдэнбал даргад тавьсан 11 асуулт байжээ.
Ямар асуулт тавиад хэлмэгдэв ээ?
1.Та НТХ-ны тавдугаар бүгд хурал дзэр Аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүү-нийг 15 дахин нэмэгдуүлнэ гэсэн. Гэтэл одоо 10 дахин, ХАА-г дорев дахин нэмэг-дүулнэ гэлээ. Алинд нь үнэмших вэ? Эсвэл та ингэж баримжаагаа алдчихсан юмуу.
2.Та нэг удаа гадаадад амрахдаа хэдэн төгрөг зар-цуулдаг вэ. Ер нь эх орон-доо амарч үзсэн үү?
З.Таны хэрэгцээнд зориулж 50-60 хаалттай барууны кино гадаадаас авчирдаг гэсэн. Тэр чинь улсын орийг нэмэгдүүлэх юм биш үү?
Д.Таныг Октябрийн хувьсгалын 47 жилийн ойд оролцоод ирэхдээ нөх дөөсөе хоцроод Александровын чуулганыхантай зургаа хоног архидаж яваад иреэн гэдэг. Тэр үнэн үү?
5.Таны эхнэр жилдээ хэдэн удаа гадаадад явж амарч зугаалдаг вэ. Нэг удаа явахдаа хичнээн хэм-жээний валют зарцуулж байна?
б.Таны эхнэр гадаадад эд бараа үнэт зүйл илгээмжээр явуулдаг, худалдаа наймаа их хийдэг гэсэн. Бас дарга нарын авгайчуудыг дагуулж зугаалдаг гэсэн үнэн үү?
7. Манай улс жилдээ 4 сая мал орост гаргадаг. Монголын нэг амьд хонь Оросын тоглоомон резинэн хонины үнэтэй тэнцэж байна шуу дээ.
Цаашдаа үнэ ханшид өөрчлөлт орох уу?
8. Манай гадаад худалдаа хэдий хэмжээний алдагдалтай бэ. Өөр барууны орнуудтай шудрага худалдаа хийх үү?
9.Манай улсын төсов алдагдалтай байдаг. Гэтэл үүнийг нуугаад ашигтай мэтээр үзүүлээд байдгын учир юу вэ?
10.Манай улсын валют санхүүгийн чадал хэр вэ?
11.Монгол Орост асар их өртэй гэдэг. Чухам хэдий хэр өртэй бол. Yүнийг яаж төлж барах вэ, нарийн тооцсон юм бий юу гэх зэрэг асуултууд тавьжээ.
Тэгэхдээ эдгээр асуултуудаа НТХ-ны гишүүн, Темиразовын их сургуулийн аспирант Ц.Лоохуузаар дамжуулж асуулгажээ.
Ингээд түүнийг 1965 оны нэгдүгээр сарын наймны өдер НТХ дээр дуудаж ирүү лээд гарахад нь До яамныхан баривчилж яамны хашаан доторхи тусгай шоронд хорь-жээ. Баасанжавыг НАХЯ-ны нэгдүгээр орлогч сайд генерал Р.Гүнсэнгээр толгой-луулсан Жанцанбалсан, Баньдхүү, Цанлиг, прокурор Дугарсүрэн гарын бүлэг че-кистүүд яаралгүй тухтай байцааж жил гаруй тогложээ.
Мөрдөн байцаагч нарын тавьсан зарим асуултаас толилуулъя
Жанцанбалсан -Та манай хайрт удирдагч, дэлхийн коммунист хөдөлгөөний гарамгай зүтгэлтэн Ю.Цэдэнбал даргыг яагаад хорсон зайах болсон юм бэ?
-Хайрт удирдагч, гарамгай зүтгэлтэн гэдгээр нь биш, нам төрийг толгойлж байгаагаар нь энэ хүнээс асуух нь зүйтэй гэж үзсэн. Энэ асуулт монголын ядуу эдййн засагтай холбоотой амин чухал асуудал. Хэрвээ манай эдийн засаг энэ байдлаараа явбал цаашдаа ямар аюулд учрахыг мэдэхгүй хоосон магтаад байна л даа. Монголын эдийн засаг том гүрний хараанд орж, ер нь шинэ маягийн колончлолын байдалд орсон шүү гэдгийг одоо хэн ч хэлж зүрхлэхгүй байна. Удахгүй их Оросын дээрэнгүй бодлогын аюулыг бид биш ч хойч уе маань амсч, мэдрэх болно.
-Та олон түмний ролийг үгүйсгэж, ганц хүний дарангуйлал тогтож байна Гэх ухааны юм бичсэн байна. Тодорхой баримт байна уу?
-Улс орны хөгжлийг түргэтгэх, ард түмнийхээ амьдралыг дээшлүүлэхийн төлөө үгээ хэлсэн эх оронч эрдэмтэд, сэхээтнүүдийн санаа бодлыг сонсохын оронд тэд-нийг элдвээр буруутгаж, хавчин нухчин дарсаар ирсэн олон баримт бий. Хамгийн сүүлчиин баримт нь би өөрөө байна.
Мөрдөн байцаагч Цанлиг-Та Цэдэнбал даргыг хаана яаж явахыг, яаж амрахыг сонирхож яах гэсэн юм бэ?
-Хаана яаж амрах нь хамаагүй. Хичнээн хөрөнгө зарж, улсын төсвийг урсгаж байгаа нь сонин байна.
-Та Цэдэнбал даргыг төдийгүй, эхнэрийг нь муухай гүтгэсэн байна шүү Дээ?
-Ялгаагүй ээ хэана явахыг нь би хянах гээгүй. Улсын хөрөнгө үрж, хууль дүрэм зөрчиж байгаад нь би харамсаж асуусан юм.
-Та даргыг баримжаагаа алдчихсан юмуу. Энэ юу гэсэн үг бэ. Цэдэнбал дарга шиг цэцэн цэлмэг хүнийг та нэрлэж чадах уу. Түүнийг дэлхийн коммунист хөдөлгөөн мэднэ шүү дээ?
-Хамгийн гол нь үүнд л байгаа юмаа. МАХН-аас 200 сая малтай болохоос эхлээд бүх малчдыг орос хэлд сургах,15 жилд коммунизм бай-гуулах гээд огт боломжгүй зүйл ярьдагт нь хүмүүс дургүйцдэг. Өнөөдөр малчид нар сар гэрэлтсэн гэртэй, бөөснөөсөө салаагүй байна. Yүнийг орос маягийн сэтгэхүйтэй болсон Цэ даргад ойлгуу-лах гэсэн юмаа.
-Та зөвхөн Цэдэнбал даргад асуулт тавьсаны учир юу вэ?
-Өөр хэнд хандах юм. Бусад сайд дарга нараас асуухад зарим нь хэлгүй, дүлий юм шиг байдаг юм билээ гэжээ.
Иймэрхүү байдлаар 11 асуултыг эргүүлж, тойруулж мушгих, гутгэх, далайлган сүрдүүлэх, худал гэрчлүүлэх зэрэг элдэв аргаар жил гаруй байцааж ял тулгажээ.
Энэ нь үнэнийг олох гэсэндээ бус, олон хоногоор туйлдуулж, зовоох, залхаан цээрлүүлэх далд бодлогоор гучин хэдэн оны их хэлмэгдлийн аргаар түүнд ханджээ.
-Та үйлдсэн гэмт хэрэгтэй гэмшиж, ойлгож байна уу гэсэн мөрдөн байцаагчдын асуултад Баасанжав багш хариулахдаа
-Яаж дүгнэлт хийлээ ч гэмт хэрэг үйлдсэн гэж огт бодохгүй байна. Хэрэв миний асуулт гүтгэлэгболохнь онол арга зүйн үнэн баримтаар нотлогдвол тэр нь Цэдэнбалыг гүтгэсэн болохоос нам төрийг гүтгээгүй, Цэдэнбал нам ч биш, төр ч биш. Та нарынхаар бол Цэдэнбал нас барахаар нам төр нь хамт мажийх болж байна уу гэхэд хажуунаас Баньдхүү байцаагч Дарга үхэхгүй юм чинь гэх нь дуулдаж байлаа гэж Баасанжав багш дурссан.
До яамныхан Баасанжав багшийг барихын өмнө маш их материал цуглуулжээ. Баасанжавын хавтаст хэрэгт байгаа хоёр мэдээллийг со-нирхуулъя. Хамт багшилж байсан Ерөнхий сайд асан П.Жасрай гуай НХШХ-ны дарга Лувсанравдан, НАХЯ-ны сайд Жамбалсүрэн нарт бичсэн мэдээлэлдээ Баасанжав нарын цөөн хэдэн хүн Хар усан тохойд идэвхтэй амралт нэрийдлээр зугаалсан нь ихээхэн анхаарал татдаг. Тэд н.Лоохуузын хамаатан Сангийн яамны орлогч сайд Д.Тангад машинтайгаа, мэн Дундговь аймгийн Намын хорооны товчооны гишүүн, аймгийн орлогч дарга Ц.Нам-ширын тэргээр явж архидаж, ямаа боож зугаалахдаа хайрт удирдагч Цэдэнбал болон манай нам, засгийн зөв мэргэн бодлогод харш элдэв зүйл ярьж зөвшилцөж байсан бо-лох нь бүхий л талаар мэдрэгддэг гэжээ. Мэн хамт багшилж байсан Д.Цэрэнпил гуай Баасанжав нөхдөдеө тусч биш, оюутантайгаа гэр бүл болсон, намын сахилга алдсан Дондогдорж, эхнэрээсээ салсан Дашдондог багш нарыг өмөөрсөн зарчимгүй, эрүүл бус яриатай этгээд гэжээ. Иймэрхүү янз бүрийн мэдээлэл цуглуулсаны үндсэн дээр Баасанжавыг хаалттай шүүх хуралдаанаар яс цоожид 1,6 жил, Хар айргийн онцгойд 3,6 жилийн ял эдлүү-лэхээр давж заалдах эрхгүйгээр тасалжээ,
Ялаа эдэлеэн түүний ял үүгээр дууссангүй. Нутаг заагдаж Хөвсгөл аймагт цөллөгөнд 12 жил байгаад, 1990 оны ардчилсан хувьсгалаар улс төрийн хувьд тэр цагаадсан. Улмаар Хөвсгөл аймгаас АИХ-ын депутатад нэр дэвшиж аймгийн дарга асан Заяаттай өрсөлдөн ялаад шинэ монголын анхдугаар Yндсэн хуулийг батлалцах үйл хэрэгт оролцеон юм. Тэрбээр Монголын Улс төрийн хэлмэгдэгсдийн холбоог нэг үе тэргүүлж явсан хүний нэг.

Тодруулга НТХ-ны даалгавраар Д.Баасанжавтай өрсөлдсөн аймгийн дарга асан Заяат эсэргүүнд ялагдахад Хөвсгөлийн коммунистууд задарсан хар эсэргүүнд ойчдог заяа нь үхсэн Заяат гэж онигоо зохиогоод найруулсан спирт ууж гашуудлаа тайлжээ.
(өдрийн сонин 2004.12.06 299)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button