Улсын мөрдөн байцаах газар МОНГОЛБАНК-ны ерөнхийлөгч О.Чулуунбатыг шалгаж эхэллээ

Тэрбээр О.Чулуунбатыг шалгаж байгаа нь үнэн гэж мэдэгдсэн ч чухам ямар хэрэгт холбогдуулж, хэзээнээс эхлэн шалгах болсон тухай мэдээлэх болоогүй гэсэн юм. Тус хэлтсийн нэгэн мөрдөн байцаагчаас энэ талаар үг унагах гэсэн боловч миний мэдэх асуудал биш гээд мэдээлэл өгсөнгүй. Харин өмнөөс О.Чулуунбатын мөнгө идсэн тухай бичдэгээрээ танай сонин л сайн мэдэж баймаар юм гэсэн далд утгатай үг хэлж байх ажээ. Эндээс О.Чулуунбатыг Өдрийн сонин-д янз бүрийн хэлбэрээр бичигдэж байсан үйлдлүүдэд нь холбогдуулж байцаан шалгаж байгаа юм болов уу гэх логик таамаглал гарч болохоор байна. Монгол банк-ны ерөнхийлөгчийн үл мэдэгдэх санхүүгийн бүлэглэлээс 130 сая ам.долларыг 40 жилийн хугацаатай зээлэх гэсэн Монгол улсын гадаадад байршуулсан 8 сая ам.долларын тавыг нь Оскар гэгчид шилжүүлэх гэж байсан зэрэг хэрэг араасаа ийн мөрдөлт үүсгэж байж болох юм. Мөн Оросын хувийн банкинд байрлуулсан 10 сая.ам доллараа эргүүлээд татчихсан гэж мэдэгдэж байсан нь худал болж, Монгол банк-ны валютын газрын дарга Ц.Одонгуа тэрхүү мөнгө арваннэгдүгээр сарын 1-нд Монголын дансанд орж ирэх ёстой ч орж ирээгүй байгааг хэлж байсан. О.Чулуунбатын шалгагдах болсон шалтгаан нь энэ ч байж болно. Хэрэг хуучирдаггүй үлгэрээр О. Чулуунбат ХОТШ банкинд ажиллаж байхдаа Дарханы силикат тоосгоны үйлдвэрт нэг сая ам.долларыг зээлдүүлээд тавиад туучихсан нь одоог хүртэл төлөгдөөгүй байгаа хэрэг явдалд нь холбогдуулан шалгаж байхыг үгүйсгэхгүй. Ямартаа ч үндэсний мөнгөний бодлогын гол судсыг атгаж байдаг Монгол банк-ыг таван жил орчим хугацаанд толгойлсон О.Чулуунбатыг мөнгө завшсан, эсвэл шамшигдуулсан хэргээр шалгаж байна.
(өдрийн сонин 2004.12.04 298)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button