Тахир дутуу иргэдийг дэмжих бүлэг байгуулагдав

Харин энэ удаагийн парламентад 27 гишүүнээс бүрдсэн нэгэн Лобби бүлэг байгуулагдав. Уг бүлгийн анхны хуралдаан өчигдөр болж зохион байгуулалтын асуудлаа ярилцахаар болсон. УИХ-ын дэд дарга С.Оюуны өрөөнд хуралдах уг бүлгийн хурлый өмнө дэд дарга С.Оюун, гишүүн Р.Амаржаргал, Т.Бадамжунай нар сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм.

С.ОЮУН -Өнөөдөр Тахир дутуу иргэдийн эрхийг хамгаалах олон улсын өдөр. Энэ удаагийн УИХ-ын гишүүд хамтарч тахир дутуу иргэдийн эрхийг хамгаалах, эрх зүйн асуудлыг сайжруулах, хол-богдох хуулиудыг боловсронгуй болгох чиглэлээр ажиллах Лобби булэг байгуулсан. Өнөөдрийн хурлаар даргаа сонгож, үйл ажиллагааныхаа хөтөлбөрийг батлах юм. Нийт 27 гишүүн уг бүлэгт багтаж байгаа. Манай гишүүд Тахир дутуу иргэдийн эрх ашгийг хамгаалдаг 33 байгууллагыг эгнээндээ нэгтгэсэн Үндэсний хол-бооныхонтой уулзаж ярилц-сан. Тэд өөрсдийн саналаа боловсруулж манай бүлэгт өгөхөөр болсон. Мэн саяхан болсон үндэсний семинараар олон асуудал яригдсан бөгөөд наад зах нь гэхэд тэргэнцэртэй иргэдэд зо-риулсан налуу зам байдаггүй байх жишээтэйг дурдаж байсан. Түүнчлэн Тахир дутуу иргэдийн аж байдлыг хамгаалах үндэсний хөтөлбөрийг 2004-2009 онд үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр боллоо. Өнөөдөр тахир дутуу, хөгж-лийн бэрхшээлтэй гэх 100 мянга гаруй хүн байдаг мэдээ бий. Нэг эмзэг асуудал бол хөгжпийн бэрхшээлтэй хүүх-дүүдийн 68 хувь нь боловс-ролгүй, сургуульд хамраг-даагүй байна. Манай улсад портвезийн үйлдвэр гэж бий. Тэдний ярьж байгаагаар хий-мэл эрхтэн хийлгэж байгаа хүмүүсийн 1/3 нь л нийгмийн даатгалаас мөнгөө төлж, бусад нь өөрөөсөө гаргадаг юм байна. Тахир дутуу болсон хүн эхний удаад нийгмийн даатгалаас үнэгүй хиймэл эрхтэн хийлгэдэг бол гурав дахь удаагаас нь өөрөө мөнгөө төлөх болдог байна. Ер нь эдгээр хүмүүс нийгмээс зохиомлоор тусгаарлагддаг. Дээрх үндэсний хөтөлбөрийн хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг заавал тус-гай сургууль гэлтгүй жирийн сургуульд, жирийн хүүх-дүүдтэй хамт сурч боловсрох боломжтой болгож байгаа. Хөтөлбөрөөс эхний ээлжинд Архангай аймгийг сонгон авч тэндхийн сургуулиудад хөгжлийн бэрхшээлтэй хүүх-дүүдийг хамт сургахаар болсон гэв.

Р.АМАРЖАРГАЛ -Одоо мөрдөж буй хуулиар 50-иас дээш ажилтантай байгуул-лагын гурван хувьд нь тахир дутуу хүн ажиллуулах, эсвэл хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр торгууль төлөх ёстой байгаа. Үүнийг ком-паниуд торгох заалт буе урам-шууллын байх ёстой гэдэг. Энэ нь ч үнэн юм. Тухайн байгууллага тахир дутуу, хөгжлийн бэрхшээлтэй хэдэн хүн ажиллуулж байна түүгээр нь татвар энэ тэрд нь хөн-гөлөлт үзүүлдэг байж болно.
Мэн хөдөлмөр хамгаалал, ажлын байрны нөхцлөөс болж тахир дутуу болох явдал их байна. Үүсмэл тахир дутуу болохоос хамгаалах зэргээр хуулинд анхаарч ажиллах болно гэлээ.

Т.БАДАМЖУНАЙ -Энэ хүмүүс нийгэмд төрсен нь буруубиш. Энэ хүмүүсийн эрх ашгийг хамгаалах, хуулийг боловеронгуй болгох асуудлыг улстөржилгүйгээр нам, эвсэл гэлгүй бид хамтарч ажиллахаар бүлэг байгуулаад байна. Цаашид эдгээр хүмүүсийн талаархи нийгмийн сэтгэхүйг өөрчилж энэ ажилдаа улстөр,бизнесийнхнийгтатан оролцуулах болно гэж ярилаа.
УИХ-ын чуулганы нэгд-сэн хуралдааны дараа сэтгүүлчдэд мэдээлэл хий-чихээд өрнөсөн Лобби бүлгийнхний хуралдаанаар зохион байгуулалтын асуудлыг хэлэлцеэн байна. Уг хурлаас бүлгийн дар-гаар гишүүн Б.Батбаярыг, орлогч даргаар гишүүн Р.Амаржаргал, Т.Бадамжунай, К.Сайраан нарыг сонгосон байна.
(өдрийн сонин 2004.12.04 298)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button