Чамин гоё хийцтэй, тод өнгийн цүнх сонгоорой

Гэхдээ үдэшлэгт ч, ажилдаа ч, аялалд ч нэг л цүнх тэврээд явахгүй нь мэдээж.
Энэ улирлын цүнхний загвар ямар байх талаар Орчид ХХК-ийн захирал, цүнхний загвар зохион бүтээгч Т.Одончимэгтэй ярилцлаа. Тэрбээр энэ жилийн Гоёл наадамд гоёлын ба өдөр тутмын цүнхний загвараар оролцох гэж буй. Гоёл- 2001 наадмын шилдэг дизайнерийн шагналтай.
-Та хэд дэх жилдээ Гоёл наадамд оролцох гэж байна?
-Дөрвөн удаа оролцсон. Энэ жилийнх тав дахь нь.
-Цунхны загвараар дагнаад удаж байна уу?
-1997 оноос өнөөг хүртэл ажиллаж байна.
-Энэ жил бүсгүйчүүд ямар цүнхээр гангарах бол?
-Цүнхний загварыг яг ийм байх ёстой гэж тодорхойлох амаргүй л дээ. Цүнхийг гутал ч юм уу, аль нэг хувцасныхаа өнгэ загвартай хослуулж баривал аятайхан юм уу гэж боддог.
Гэвч яг тиим байх албагүй л дээ. Өнгөний нийлэмж буе, гагцхүү өмсөж буй хувцасны стиль загвар, таны өөрийн имижтэй тохирч л байвал зохимжтой.
Энэ оны хувцас загварын ерөнхий чиг хандлага, 1940, 1960-аад оны загвар руу эргэж байна. Тиймээс гар ажиллагаа их орсон гоёмсог чамин хийцтэй, жижигхэн, тод өнгийн цүнх дэгжин харагдана.
-Цүнхийг эмэгтэй хүний гоёл гэдэг?
-Бүсгүй хүн хаа ч цүнхтэйгээ л явдаг. Цүнх гэдэг хувь хүний хэрэглээ байдаг. Өдөр тутмын амьдрал, эрхэлж буй ажилдаа захирагдан ямар ч загварын цүнх барих шаардлага гардаг. Бүсгүйчүүддээ олон төрлийн цүнхтэй байх нь зөв шүү гэж зөвлөмөөр байна. Манай өнөөгийн нөхцөлд хэрэглээ нэгдүгээрт тавигддаг. Хүн өөрт тохирсон цүнхээ баривал сайхан харагдана.
-Эрчүүдэд юу гэж зөвлөх вэ?
-Эрэгтэй хүний цүнх эмэгтэйчүүдийн цүнх шиг загвар хийцээ огцом өөрчлөөд байдаггүй. Тоноглол, түгжээ нь ч юмуу ерөнхий байдлаар өөрчлөгддөг боловч бараг нэг л хэвийн. Гэвч хувь хүний зэрэг зиндаа, дүр төрхийг чанартай, арьс сайтай цүнх тодотгоно.
-Та удахгүй болох Гоёл-д цүнхний ямар загвараар оролцох вэ?
-Гоёлын цүнхний загвараар оролцоно. Чамин хээнцэр.дэгжин, загвартай бүтээлүүдээрээ оролцоно. 1940, 1960-аад оны загварыг сана-гуулахуйц байх болов уу.
-Цүнх барих соёлын талаар та юу хэлэх вэ?
-Охид хүүхнүүд энэ тал дээр соёлтой болсон. Гэвч баярын үдэшлэг, хүлээх авалтын үеэр ажлын цүнхтэйгээ яваа хүн харагддаг. Дээр хэлеэнчлэн ямар ч цүнхийг гутал хувцасны өнгөтэй нь буе, өөрийн дүр төрх, донжид тааруулан баривал зохимжтой харагддаг. Охид, хөвгүүд, чөлөөт загварын хувцас өмсөөд, үүргэвч үүрдэг. Аятайхан л харагддаг.
Гол нь сайхан зүйлийг сайхнаар нь тодотгох хэрэгтэй. Гоё булган дээл өмечихөөд, сайн чанарын арьсан цунх барихгүй бол дээл цүнх хоёр хосолж харагдахгүйтэй л адил .
(өдрийн сонин 2004.12.04 298)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button