Гишүүд орлого зарлага нийтэд дэлгэх болов уу?

УИХ-ын гишүүд орлого, зарлагын мэдүүлгээ үнэн зөвөөр бөглөж, УИХ-ын даргад өгөх ёстой. Харин нууцын зэрэглэлтэй гэгддэг уг мэдээллийг УИХ-ын дарга сейфэндээ хадгалдаг уламжлалтай юм. Иймээс хэн нь мэдүүлгээ үнэн зөвөөр бөглөж өгсөн, хэн нь өгөөгүй болон хэний орлого нь эрс нэмэгдэж, аль гишүүний зарлага нь өсөв гэдгийг мэдэх ямар ч боломж байдаггүй юм. Өмнөх УИХ-аас ганцхан С.Оюун гишүүн л өөрийн орлого, зарлагын тайлангаа хэвлэл, мэдээллээр тайлагнаж байсан билээ.
Энэ удаагийн парламентаас хэдэн гишүүн өөрийн орлого, зарлагаа олон нийтэд зарлах бол оо. Эсвэл өмнөх парламентын гишүүдийн адил сейфэнд хадгалж байгаа гээд өнгөрөх юм болов уу?
(өдрийн сонин 2004.12.04 298)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button