Мал тооллого эхэллээ

Өнгерсөн онд Засгийн газраас улсын мал тооллогыг жил бүрийн арванхоёрдугаар сарын 7-17-ны өдрүүдэд явуулж өмчийн бүх хэвшлийн мал, тэжээвэр амьтдыг тооллогод бүрэн хамруулж улсын хэмжээгээр нэг зэрэг газар дээр нь биечлэн тоолж байхаар тогтоосны дагуу мал тооллогыг зохион байгуулжээ. Энэ жил ХХААЯ, Yндэсний статистикийн газар дээрх тогтоолын дагуу аймаг, нийслэлиин Засаг дарга нарт мал тооллогыг газар дээр нь бүрэн зохион байгуулах талаар зөвлөмж хүргүүлээд байна.
Өнгөрсөн онд манай улсын мал сүрэг 23 саяар тоологдсон нь 2000 оныхоос гурван саяар, 1999 оныхоос 10 саяар хорогдсон юм. Харин энэ жилийн хувьд мал сүрэг хоёр сая орчмоор өенэ гэж ХХААЯ-ны Мал аж ахуйн хэлтсийн мэргэжилтнүүд төлөвлөж байна. Малын тоо толгой ийнхүү өсөхөд өнгөрсөн болон энэ жилийн цаг агаарын тааламжтай байдал нөлөөлсөн бололтой.
(өдрийн сонин 2004.12.07 300)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button