Дүүфүүнээс нян илрэв

Саяхан нийслэлд худалдаалагдаж буй дүүфүүний чанар, хүнсний аюулгүй байдлыг Улсын мэргэжлийн хяналтын газрын Эрүүл мэндийн хяналтын хэлтэс, Хилийн мэргэжлийн хяналтын албанаас шалгажээ. Энд 15 аж ахуйн нэгж болон гар дээрээс худалдаа хийж байсан 12 иргэн хамрагдсан байна.
Шалгалтаар 500 граммаар савласан нойтон дүүфүүний дээжид шинжилгээ хийхэд их хэмжээний нян илэрчээ. Энэ нь гэдэсний халдварт өвчин тархах үңдзс болох аюултай гэнэ. Тэрчлэн 6-8 хэмийн дулаанд хадгалах учиртай дүүфүүг урд хөршөөс бэлнээр авчрахдаа галт тэрэт, авто машинаар олон хоног тээвэрлэдэг нь хадгалалт, борлуулалтын дүрмийг ноцтой зөрчиж байна гэж үзсэн байна. Нийслэлиин хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа дүүфүүний үйлдвэрүүд ч зориулалтын бус ажлын байртай, бүтээгдэхүүн үйлдвэрлэх технологийн зааваргүй, шинжилгээ хийлгэж дүгнэлт гаргуулаагүй, стандартын хаяг, шошгогүй гэхчлэн дутагдал илэрчээ.
(өдрийн сонин 2004.12.07 300)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button