Кофи Аннан албан тушаалаасаа огцрохгүй гэнэ шүү

Их Британид хэвлэгдэн гардаг The Financial Times сонины өчигдрийн дугаарт К.Аннаны ярилцлага нийтлэгдсэн байна. Тэрээр ярихдаа Албан тушаалаасаа огцрох нь хялбар. Албан тушаалдаа үлдэж, тавьсан зорилгоо биелүүлэхийн тулд ажиллах нь хамгийн хэцүү нь гэв. НYБ 1996-2003 он хүртэл Иракт хэдэн тэрбум ам.долларын хөтөлбөр хэрэгжүүлеэн билээ. Кофи Аннаны хүү Коджо Аннан тус хөтөлбөрийг хэрэгжүүлж байсан Швейцарийн нэгэн компаниас 2004 он хүртэл сар бүр 2500 ам. долларын цалин авч байсан нь тогтоогдсон юм. К.Аннан үүнтэй холбогдуулан мэдэгдэл хийхдээ 1998 оноос хойш тус компанитай ажил хэргийн ямар ч холбоогүй болсон гэж би бодож байсан гэсэн билээ. Женев хотноо байрладаг Котекна компани нь Ирак руу илгээж байсан хүмүүнлэгиин тусламжиин бараанд шалгалт хийдэг байжээ. 1995-1997 онд Коджо Аннан тус компанид ажиллаж байсан юм. К.Аннаны хүү тус компаниас Нигер болон Гана улсад хэрэгжүүлж байсан төсөл дээр ажилладаг байсан гэнэ. НYБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргыг Гана улсаас гаралтай гэдгийг хүмүүс сайн мэдэх билээ. Байгуулсан гэрээнийхээ дагуу Коджо Аннан тус компаниас 1998 онд халагдсаныхаа дараа нийт 125 мянган ам. доллар авах ёстой байсан гэнэ.
Хууль буе ажиллагаатай холбоотой хэл ам нь Ерөнхий нарийн бичгийн даргыг эвгүй байдалд оруулаад байгаа юм. Тиймээс ч мэдэгдэл хийхдээ Ирэх жил бид маш чухал ажил хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Тиймээс гол анхаарлаа үүнд хандуулмаар байна гэжээ. Долоо хоногийн өмнө К.Аннан мэдэгдэл хийхдээ Нефтийн оронд хүнс хөтөлбөрийн хэрэгжүүлэлтийн асуудалд оролцоогүй гэдгээ мэдэгдсэн билээ.
(өдрийн сонин 2004.12.07 300)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button