Бат, Оюун халагдаж Энхжин, Тэмүүлэн моодонд оржээ

Манайд 1940 оны үед Сүрэнтэй нэр моод болж байжээ. Тиймдээ ч тэр үед төрсен хүмүүсийн ихэнх нь Долгорсүрэн, Дуламсүрэн, Лхагвасүрэн, Лхамсүрэн мэт нэр юм. Мөн Ичинхорлоо, Бямба, Баатар, Даваа зэрэг нэр бас нэг имиж нь байсан бололтой. Мөн Сүрэн, Долгороос гадна Коля, Саша, Ира, Нина зэрэг орос нэртэй хүн олонтой тохиолддог.
Хожим 1970-аад онд дээр дурдсан нэрнүүд шинэчлэгдэж Бат, Баяр, Эрдэнэ, Болдууд орж ирсэн байна.
Yүнээс үзэхэд хувцасны загвар хуучирч олон жилийн дараа дахин шинэчлэгдэхтэй адил хүний нэр ч 30-70 жил тутамд давтагдаж, бас шинэчлэгдэж байдаг аж.
Одоо насанд хүрсэн монголчуудын хувьд Бат-Эрдэнэ, Алтанцэцэг, Отгонбаяр, Батбаяр гэсэн нэрүүд түгээмэл юм байна. Yүний адил казахын охид, хөвгүүд Гүл, Бекээр эхэлж төгсөх нь элбэг. Гүл нэрийг утгачилбал Цэцэг, Бек нь Баатар, Зоригт гэсэн утгатай юм.
Дуусах гэж буй энэ онд шинээр төрсөн хүүхэд багачууд маань ямар нэртэй болцгоосныг сонирхмоор байна уу.
Энэ сарын 1-ний байдлаар Улсын иргэний бүртгэл мэ-дээллийн төвийн компьютерт 26555 төрөлт бүртгэгдсэн байна. Харин шинэхүмүүсийн дийлэнх хувийг охид эзэлжээ. Нэг үе тэргүүлж явсан Бат, Оюун халагдаж оронд нь Энхжин, Тэмүүлэн моодонд оржээ,
Бүртгэлээс үзэхэд зөвхөн энэ онд гэхэд 314 Энхжин, 284 Тэмүүлэн, 257 Анужин, 247 Билгүүн, 218 Төгөлдөр, 215 Номин-Эрдэнэ, 20 Хулан, 193 Дөлгөөн, 193 Хонгорзул хорвоод мэндэлжээ. Дөлгөөн, Хонгорзул тэнцэж буй нь ирэх жил шинээр төрөгсдөд өгөх моод нэр нь болох хандлагатай байгаа гэнэ. Бусдаас содон, маш сонин нэртэй хүүхэд цөөн боловч бас бий. Сонсоод чих дасчихсан Гэсэр, Вансэмбэрүүг эс тооцвол Дээмээ, Бормаам, Дэмүүл, Илч, Орд, Халх гэдэг нэртэй өлгийтэй маамуунууд бас бүртгүүлжээ.

Монгол Улсын хүн ам 2004 оны 10.01-ны байдлаар

  Аймаг Хүн ам
1 Архангай 103335
2 Баян-Өлгий 114399
3 Баянхонгор 91523
4 Булган 62393
5 Говь-Алтай 70254
6 Дорноговь 59444
7 Дорнод 79306
8 Дундговь 42713
9 Завхан 103678
10 Өвөрхангай 123009
11 Өмнөговь 51308
12 Сүхбаатар 63225
13 Сэлэнгэ 95912
14 Төв 112038
15 Увс 104984
16 Ховд 98871
17 Хөвсгөл 128103
18 Хэнтий 81047
19 Дархан-Уул 96806
20 Улаанбаатар 715675
21 Орхон 65065
22 Говь-Сүмбэр 10668
  Бүгд 2473756

Дашрамд дурдахад, энэ онд нийт 8887 хүн нас барсан юм байна. Тэдний дундаж наслалт 41 байсан гэнэ. Талийгаачдийн үхлийн шалтгаан ихэвчлэн зүрх судас, хорт хавдартай холбоотой
ажээ. Жилийн эцсийн хүн малын тооллогын өмнө дээрхи хүснэгтэд бичигдсэн хүн ам Монгол улсын аймаг, нийслэлд амьдарч байгаа юм байна.
(өдрийн сонин 2004.12.07 300)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button