Гоёл 2005 Францын загвар өмсөгч оролцоно

Монгол хувцасны дизайныг хөгжүүлэх, дизөйнер, загвар өмсөгчийг алдаршуулах зорилготой энэ наадам зохиогдсоноор ирэх оныхоо загварыг тодорхойлдог билээ. Өнөө жилийн Гоёл-д 60 гаруй загвар өмсөгчид оролцох бөгөөд тэдгээрийн 10 гаруйг нь Франц, Ливан, ОХУ, Хятад, Тажикстаны загвар өмсөгчид эзэлж байгаа гэнэ. Наадамд уламжлал ёсоор үндэсний, өдөр тутмын, спорт амралтын, уран сэтгэмжийн гэсэн хувцасны загваруудыг сонирхуулах юм. Оролцох бүтээл цоо шинэ байх бөгөөд сүүлийн үеийн загварын хандлагыг тусгах ёстой аж.
Түүнчлэн зохион байгуулагчид хэлэхдээ энэ жилийн Гоёл маш өндэр түвшинд зохиогдох бөгөөд чадварлаг ороцогчдыг сонгон шалгаруулж наадамдаа оруулна гэлээ.
Наадмын тайзыг өвөрмөц шийдэлтэй бүтээх тухай өчигдөр болсон хэвлэлийн бага хурал дээр зохион байгуулагчид ярилаа. Тайзыг Монголын дизаинруудын холбооноос график болон интерьер дизаинерууд чимэглэх юм байна.
Гоёл наадам энэ сарын 11, 12-нд UB Palace-ийн концертын их танхимд болох бөгөөд тэргүүлсэн бүтээл, загвар өмсөгчид Гран-При өргөмжлөл олгох гэнэ.
(өдрийн сонин 2004.12.07 300)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button