Маргаантай тойргуудын асуудал оны эхээр шийдэгдэх бололтой

Энэ хугацаанд хамгийн дээд шат нь болох Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхим байгуулагдаагүй удсаныг эс тооцвол үйл ажиллагаа нь хэвийн явагдаж байгаа. Өнгөрсөн арваннэгдүгээр сарын сүүлчээр шүүгчид нь томилогдож, Дээд шүүхэд захиргааны хэргийн танхим шинээр байгуулагдсан билээ. Хэдийгээр шүүхийн ерөнхий зөвлөлөөс зургаан шүүгчийн нэрийг тус танхимын шүүгчид дэвшүүлж буйгаа Ерөнхийлөгчид өргэн мэдүүлеэн боловч Ерөнхийлөгч Н.Багабанди гурван шүүгчийг нь л батламжилсан. Еренхийлөгч шүүгчдийг томилдог журамтай ч УИХ-ын чуулганд тэднийг танилцуул-даг өстой. Тэр дагуу УИХ-ын чуулганд танилцуулах хуга-цааг хүлээж, гурван сар гаруйн нүүр үзсэн шүүгчдийн гурав нь итгэмжлэгдэж, тангарагаа өргөсний дараа Дээд шүүхэд захиргааны хэргийн танхим шинээр бий болсныг албан ёсоор зарласан.
Нэгэнт шинэ үүрэгт ажлаа хүлээж авсан шүүгчдийн эн түрүүнд шийдэх хэргийн нэг буюу олны анхаарлыг татаж буй зүйл нь УИХ-ын сонгуулийн маргаант хоёр тойргийн асуудал гэдэг нь тодорхой. Маргалдагч талууд Нийс-лэлийн давж заалдах шатны шүүхээс гаргасан шийдвэрийг үл зөвшөөрч, дараачийн шатанд хандсанаар Дээд шүүхэд шилжиж, захиргааны танхим байгуулагдахыг хүлээж байсан УИХ-д нэр дэвшигчдийн буюу УИХ-ын 24, 59 дүгээр тойргийн асуудлыг эдгээр шүүгч хянан хэлэлцэж шийдвэрээ гаргана.
Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын шүүгчид УИХ-ын сонгуулийн маргаант хоёр тойргийн хэргийг хүлээж аваад хянаж эхэлжээ. Хуу-линд зааснаар Дээд шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх хуга-цаа 30 хоног байдаг. Тэгэхээр сонгуулийн тойргийн маргаант асуудал шинэ оны эхээр эцэслэн шийдвэрлэгдэж, өдий хүртэл саналаа өгсөн Төрийн түшээдээ УИХ-ынх нь тан-химд суулгаж чадаагүй байгаа хоёр тойргийн сонгогчид өөрсдийн гэх төлөөллөе баталгаажуулах магадлалтай юм. Эдгээр тойргийн асуудал хэрхэн шийдвэрлэгдэхээс олон зүйл шалтгаалах болохоор хүмүүсийн анхаарлыг зүй ёсоор татаж байгаа.
Харин хяналтын шатны шүүхийн шийдвэрийг Дээд шүүхийн захиргааны танхимын тэргүүн шүүгч О.Зандраа ахлагчтай баг гаргана. Дашрамд, шинэ танхимын тэргүүн шүүгчийн тухай товч танилцуулахад О. Зандраа нь хөдөө орон нутагт ажиллаж байсан. Өөрөөрхэлбэл, анхан шатных болох орон нутгийн, давж заалдах шатны буюу Нийслэлийн, хяналтын шатны гэгдэх Дээд шүүхэд тус тус ажиллаж байсан туршлагатай хүн. Хуулийн байгууллагынханд болон хүмүүст шударга гэж үнэлэгдсэн шүүгч. Энэ үнэлэмжийг нь харилцааны соёлтой гэх тодотгол чимдэг юм билээ. Захиргааны хэргийн танхимын тэргүүн шүүгчээр томилогдохоосоо өмнө Дээд шүүхийн иргэний хэргийн танхимд шүүгчээр ажиллаж байсан юм.
(өдрийн сонин 2004.12.07 300)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button