Айванхоу Майнз-тай гэрээ хийсэн бол үзье гэсэн хүсэлт тавьсан

Засгийн газрын Айвонхоу Майнз компанитай хийсэн гэрээтэй танилцахыг хүссэн түүний хүсэлт нь ман ай уншигчдын сонирхлыг багагүй татсан. Яагаад иим хүсэлт тавих болов, Түүнд ямар сэжиг төрснөөс Засгийн газарт хүсэлт гаргах болсон юм бол гэсэн асуултууд ар араасаа хөвөрсөн гэж болно. Түүнчлэн шинэ тутам байгуулагдсан парламентын гишүүдээс түүн шиг хүсэлт гаргасан нь үгүй болохоор бүр ч илүү анхаарал татаж байлаа. Эрхэм гишүүнээс яагаад ийм хүсэлт тавих болсон талаар тодруулав.
-Таны Засгийн газарт тавьсан хусэлт манай уншигчдын сонирхлыг их татаж байна л даа. Энэ хүсэлтийнхээ талаар тодруулж өгөхгүй юу?
-Манай улсын хувьд ашигт малтмалын салбар маш чухал бөгөөд анхааралтай хандах ёс-той салбар. Эрдэнэтийн уулын баяжуулах үйлдвэр гэхэд л улсын төсвийн хэчнээн хувийг бүр-дүүлсээр ирсэн билээ? Харин бид энэ үйлдвэрээ оросуудтай хамтардаг. Ер нь товчхоноор хэлбэл ийм төрлийн гэрээ хэлэлцээр дээр бид маш анхааралтай хандах ёстой. Сүүлийн жилүү-дэд Оюу толгойн зэс, алтны уур-хайн талаар нэлээд ярих бол-лоо. Ер нь ийм хэмжээний нөөцтэй орд газар дахиж нээгдээ ч үгүй ч үү. Монголчууд өөрсдийн нутаг дэвсгэрээсээ олдсон орд нөөцийг өөрсдөө дангаараа ашигладаггүй туршлага байдаг учраас байр байдлыг нь мэдье гэж бодсон юм. Тиймээс Канадын Айванхоу Майнз компанийн Засгийн газартай хийсэн гэрээ хэлэлцээр байдаг бол үзье, гэрээний нөхцөл, байдал нь ямар бол сонирхоё гэсэн хүсэлтийг тавьсан.
-Таны хүсэлт тань Засгийн газрын Айвонхоу Майнз-аас авсан зээлтэй холбоогүи гэсэн үг үү?
-Yгүй ээ. Тэр асуудалтай холбоогүи. Тэр асуудлын хувьд Засгийн газраас бонд гаргасныг нь Айвонхоу Майнз худалдан авсан юм билээ. Миний хүсэлт тавьсан шалтгаан дээрх хэлсэн асуудал байсан.
-Таны хүсэлтэд хэдийд хариу өгнө гэсэн бэ. Энэ талаар ямар нэгэн мэдээлэл өгсөн үү?
-Эхний байдлаар Засгийн газрын хэрэг эрхлэх газраас мэргэжилтэн нь иржуулзсан. Тэ-гээд аман хэлбэрээр зарим нэг хариуг өгөөд байгаа. Зарим шаардлагатай мэдээлэл ба-римтыг Yйлдвэр, Худалдааны яам, Ашигт малтмалын хэрэг эрх-лэх газраас авчруулж өгнө гэсэн.
-Тиим гэрээ байдаг уу?
-Засгийн газар Айванхоу Майнз-ын хооронд ямар нэгэн гэрээ байдаггүй юм билээ. Тэд хуулийн дагуу лицензээ аваад ажиллаж байгаа болохоор гэрээ байдаггүй. Айванхоу Майнз-ын хувьд одоо хайгуулын лицензээр ажиллаж байгаа гэсэн. Энэ салбарт ер нь хайгуул, ашиглалтын лицензээр бүх зүйл зохицуулагддаг. Мөн нийт хөрөнгө оруулалтын хэмжээ нь хоёр сая ам.доллараас давсан тохиолдолд татвар санхүүгийн орчны эрсдэлтэй уялдсан тогтвортой үйл ажил-лагааны хэлэлцээр хуулийн дагуу хийгдэх ёстой. Энэ нь одоохондоо судалгааны шатандаа байгаа бололтой. Уурхайг харилцан ашигтай байхаар гэрээг хийж, үйл ажиллагааг яаралтай эхлүүлэх шаардлагатай. Хэрэв энэ уурхайг ашиглаад эхэлбэл бусад олон уурхайг ч ашиглах нөхцөл бүрдэх юм. Түүнчлэн говийн бүс маань үйлдвэрлэл, эдийн засгийн бүс болон хөгжих ч магадлал өндэр болно. Мэдээж, ашигт малтмалыг аль болохоор боловсруулж, байгаль орчноо бодсон дэд бүтэц зам, эрчим хүчний гээд шийдэх олон асуудал байгаа. Лицензийн тухай хууль гарснаар энэ салбарт дотоод, гадаадын олон компани хөрөнгө оруулалт хийж, уг салбар ч тогтвортой өсөх нь тодорхой болжээ. Хэрэв төрийн хөрөнгөөр хайгуул хийгдэж, ашигт малтмалын нөөц нь тогтоогдсон бол орд газрын ашиглалтын лицензийг авсан компаниудаас өмнө нь гарсан зардлыг буцаан төлүүлэх нь зүйд нийцэх байх. Харин энэ явдал хангалтгүй байгаа шүү дээ. Бас сүүлийн үед лиценз авчихаад дотоод, гадаадын зах зээл дээр зарах явдал их байна. Ядаж л худалдсан мөнгөнөөс нь татвар авах зэрэгт анхаарах хэрэгтэй гэж боддог.
Бид Эрдэнэтийн зэсээ ихэвчлэн баяжмалаар гаргадаг. Ер нь аль болох боловсруулж, эцсийн бүтээгдэхүүн рүү ойртуулж, экспортлох нь өртөг өөрийн орондоо унадаг давуу талыг бий болгодог. Yнэндээ, ашигт малтмал дахин бий болохгүй шүү дээ.
-Том хэмжээний уурхай манайд дахин нээгдэх эсэхийг ч мэдэхгүй шуу дээ…
-Улс орны эдийн засагт асар их нөлөөтэй дэлхийд томд тооцогдох зарим уурхайнуудыг стратегийн чанартай уурхай гэдэг. Ийм уурхайг төрийн хөрөнгө оролцсон хамтарсан хөрөнгө оруулалтаар ашигладаг нь олон улсад жишиг болсон гэж болно. Гэтэл манайд Дарханы хар төмөрлөгийн үйлдвэрийг гадаадын урт хугацааны зээлээр бариулчихаад төмрөө хаягдал гэж гадагш нь гаргаж байна. Түүгээр ч үл барам ойролцоох төмрийн хүдрийн ордын лицензийг нь гадаадын компанид зарчихсан. Нөгөөдүүл нь өнөөдөр худрээ боловсруулалгүи экспортлон ачиж яваа сураг байна. Миний хувьд ийм асуудлуудад арга хэмжээ авах ёстой гэж үзэж байна.
Зэсийн баяжмалаас гадна өөр жишээ дурдахад өнөөдөр монголчууд малын гаралтай түүхий эд ямааны ноолуураа нэг кг-ыг нь 20 ам.доллараар гаргачихаад өртөг шингээгээд костюмаа 200 ам.доллараар эргээд авч байна. Ойролцоогоор 10 дахин алдагдалтай наймаа байгаа биз дээ.
-Саяхан ирэх оны үндсэн чиглэл, төсвийн төслөө хэлэлцэж дууссан. Эдгээрийг бат-лалцсан хүний хувьд аль нь хэрэгжих боломж өндөртэй вэ?
-Цаг хугацаанд шахагдсан ч улс орны хөгжилд нөлөөтэй олон асуудлыг тусгасан үндсэн чиглэл болсон. Ажилгүйдлээс үүссэн ядуурлын асуудлыг дур-даж болох юм. Ирэх онд 37 мянган хүнд ажлын байр бий болгохоор тусгагдсан. Yүнийг л хурдан хэрэгжүулэх шаардлагатай. Дөрвөн жилд нийтдээ 145 мянган хүнийг ажлын байртай болгоно гэж тусгагдсан. Энэ нь боломжтой асуудал юм. Гэхдээ хэрхэн энэ ажлын байруудыг бий болгох нь хараахан тодорхой бус байна.
Манайд арилжааны банкны хүү өндрөөс аль ч оронд ажлын байрын голыг эзэлдэг хөнгөн үйлдвэрлэлийн салбар зогсонги байдалд байсаар байна. Yнэндээ архины үйлдвэрүүд, үйлчил-гээний салбараасөөрдорвитой юм алга байгааг бид мэдэж байгаа.
Өнөөдөр ноос ноолуурын салбарт 8000 хүн ажиллаж байгаа, хэрэв өөрийн орондоо бүтээгдэхүүн болгож чадвал энэ тоог доод тал нь гурав дахин нэмэгдүүлэх боломж бүрэн бий. Урд хөршийн ноолуурын үйлдвэрлэлийн салбарт нь 10 сая орчим хүн ажилладэг гэдэг. Манайд 45-аас дээш насны хүмүүст ажил олдцоггүй. Гэтэл энэ хүмүүст хийж чадах ажпыг нь гаргачихаж болно шүү дээ. Энэ хүмүүс мал маллаж чадна. Дэд бүтэц хөгжсөн бүс нутаг заагаад өгвөл бүтээмж өндөртэй олон жил яриад хэрэгжихгүй байгаа фермерийн эрчимжсэн аж ахуй хөгжөөд ирнэ.
(өдрийн сонин 2004.12.07 300)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button