Зууны манлай нийтлэлч Чингис хааны одон гардлаа

Ардчилсан хүчнийхний аливаа билэгдэлт, тэмдэглэлт арга хэмжээг морин цагт эхлүүлдэг уламжлал ёсоор 11.40-д одонг гардуулав. Харин одон хүртэж буй эрхэм Баабар Дандаа муулуулж байдаг хүн чинь шагнуулахаар ёстой нөгөөхамрын самсаа шархирна гэгч болж байна гэж байсан.
Ардчилсан намын дарга М.Энхсайхан нэрт нийтлэлч Баабарт одонг хүндэтгэлтэйгээр гардуулан Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн алд цэнхэр хадаг, мөнгөн аягатай сүү барив. Энэ мөчид Баабар журмын нөхөддөө Та хүнд тустай юу хийсэн бэ гэсэн асуултад одоо ч, хэзээ ч бардам хэлэх зам мөртэй явахыг хүсэн ерөөлөө. Заримдаа бага зэрэг хоржоонтой хошигнол дагуулж байдаг Баабарын шагнал гардах мөчид ч журмын нөхөд нь инээд хөөртэй байв.
Намын дарга түүний та-лаар албаны үг хэлэхийн далимд капитализм гээч юу байдгийг үзэх гэж Польшийн хилийгявганаар давж байгаад баригдсан, бие нь жижиг боловч, бэлчээрт гарах-ыг хүссэн залуу Баабарын тухай өгүүлж байсан. Хэдэн нөх-дийнхөө дунд гар бичмэлээ нууцаар тараан уншуулдаг байсан Баабар энэ өдрүүдэд 50 настай золгож байгаа аж. Харин өөрөө бол Нөгөө залуухан ч байж дээ гэдэг шиг. Цаг хугацаа амархан юм. Одоо чинь бид эмээ, өвөө, зарим нь элэнц хуланц тал руугаа явж байх шиг. Д.Бямбасүрэн гуайн Ерөнхий сайд болж байсан наснаас даваад явж байна гэж байв. Улстөрч Баабарын талаар уншигчдад дахин танилцуу-лах нь илүүц. Намын нөхөд нь түүний нийтлэлүүдийн стандартын бус сэтгэлгээ бүх монголчуудад нийгмээ шинээр харах, ажиглах эргэцүүлэхэд түлхэц өгсөн гэж онцолж байв.
Ардчилсан намын дарга М.Энхсайхан 2000 онд Ардчилсан нам байгуулагдаж үүсээд байсан шинэ нөхцөл байдал шинэ бодлого, шинэ хөтөлбөрөөр ажиллаж эхэлсэн хэмээгээд 2000 оны арванхоёрдугаар сарын 6-ны өдөр Монголын ардчиллын түүхэнд арилшгүй мөрөө үлдээх нь зайлшгүй бөгөөд чухамхүү Цувж явсан барнаас Цуглаж суусан шаазгай дээр хэмээх мэргэн ардынхаа ухаант сургаалыг биелэл болгож, ардчиллын төлөөх на-муудын 200 шахам мянган гишүүдийг нэгэн туган дор нэгтгэж чадсан гэж онцлон тэмдэглэв.
(өдрийн сонин 2004.12.07 300)