УИХ-ын гишүүд сард хэдэн төгрөгний орлоготой вэ?

Тэр тусмаа парламентын гишүүдийн санхүүгийн тайлан бусдын сонирхлыг илүүтэй татдаг.
Та төрд зүтгэж байгаа л бол цэвэрхэн байх ёстой гэсэн зарчим ардчиллын, нээлттэй нийгмийн, сайн засаглалын нэг гол шалгуур юм байна. Манайхан ч үүнийг хүлээн зөвшөөрч, төрийн албан хаагчдын хөрөнгө, орлогын мэдүүлгийг жилдээ нэг удаа авч, түүнийгээ олон түмнээс хав дарчихдаг билэгдлийн төдий нэг журамтай. УИХ-ын гишүүдийн хувьд ийм төрлийн хэдэн хувь маягт бөглөсөөр хэдэн жил өнгөрөв.
С.Оюун л ганцаараа хөрөнгө, орлогынхоо мэдүүлгийг бөглөж, түүнээ бусдад зарлаж байсныг л санах юм. Эрхэм түшээд өөрсдөө хүсвэл тэр мэдүүлгийг нь олон түмэнд зарлахыг зөвшөөрдөг юм байна. Эс бөгөөс УИХ-ын Тамгын газрын нууцын архивт хэнд ч хэрэггүй эрээн цааснууд хэдэн жилийн новш болоод л үлддэг. Гэхдээ энэ УИХ они/югтой. Урьд урьдынхыг бодвол харилцан хяналт сайтай байж болох. Ийм ч утгаараа эрхэм гишүүд ард түмэндээ, илүү нээлттэй байх болов уу гэж бид найдаад доорх асуултыг УИХ-ын зарим гишүүнд тавьсан юм. Харамсалтай нь өмнө бизнес эрхэлж байгаад сонгогдсон зарим гишүүн бидний асуултад хариулахаас эелдгээр татгалзлаа. Тэд энэ сарын 10-ны дотор хөрөнгө, орлогынхоо мэдүүлгийг өгч дуусах ёстой юм байна.
-Нууц биш бол таны сарын орлого хэдэн төгрөг болдог вэ?
-УИХ-ын гишүүдийн хөрөнгө, орлогын мэдүүлэг олон түмэнд ил байх ёстой юу.
Эсвэл нууцлах хэрэгтэй гэж Та үздэг үү?
Г.АДЬЯА
-Бидний үндсэн цалин 145 мянга орчим төгрөг байдаг. Миний хувьд эрдмийн ажлын хорин хувь нэмэгдцэг. Мэн УИХ-ын гишүүний ажил үүргээ гүйцэтгэхтэй холбоотой утас, унааны зардал гэж бий. Зарим үед их, дээд сургуулиудад лекц уншсаны хэдэн төгрөг олдог. Эндээс байнгын орлого олдоггүй л дээ. Ингээд тооцохоор сарын орлого маань 400 мянган төгрөг орчим болох байх.
Гэр бүлийн хүмүүс маань төсвийн байгууллагад ажилладаг. Хоёр хүний 200-гаад мянган төгрөг, нийтдээ өрхийн орлого 600-гаад мянга л болж байна. Надад өөр орлогын эх үүсвэр байхгуй. Yл хөдлөх хөрөнгө гэвэл хашааны газар, орон сууц бий. Машин байхгүй. Бид ардчилсан нийгмийн төрийн өндэр албан тушаалтнууд учраас хөрөнгө, орлогоо ил тод мэдүүлэхэд болохгүй зүйл байхгүй. Надад ч нуугаад байх том орлого байхгүй.
С.ОЮУН
-Хуулинд бол УИХ-ын гишүүнийн хөрөнгө, орлогын мэдүүлэг нээлттэй байна гэсэн зүйл байхгүй. Гишүүдийң мэдүүлэг Төрийн байгуулалтын байнгын хороонд байдаг. Түүнтэй нь сэтгүүлчид, олон нийт танилцах ямар ч боломж байдаггүй. Өмнө нь би өөрөө үлгэр жишээ үзүүлээд нээлттэй байлгая, хуульд өөрчлөлт оруулья гэж ярьж үзсэн. Энэ Засгийн газрын мөрийн хөтөлбөрт төрийң өндэр албан хаагчдын хөрөнгө, орлогын мэдүүлэг нээлттэй байна гэсэн заалт орсон. Би үүнийг сайшааж байгаа. Тэгэхээр хуульд өөрчлөлт оруулаад энэ асуудлыг нээлттэй болгох байх гэж найдаж байгаа.
Би хөрөнгө, орлогынхоо мэдүүлгийг зарлана. Өмнөх жилийнхээс онцын өөрчлөлт ороогүй. Энэ сарын 10-ны дотор мэдүүлгээ өгнө. Та нар урьд жилийнхтэй нь харыдуулаад үзээрэй.
Б.ЭРДЭНЭСYРЭН
-Хувь хүн өөрөө хүсвэл ил тавихад болохгүй зүйл байхгүй. Орлоготой, томоохон аж ахуй эрхэлдэг хүмүүсийн хувьд зовлон байж болохыг үгүйсгэхгүй. Тиим нөхцөлд учйргүй олон нийтэд биш ч гэсэн холбогдох хүмүүст тодорхой хэмжээгээр ил байж болох байх.
Миний хувьд нуугаад байх зүйл үгүй учраас хөрөнгө, орлогын мэдүүлгээ олон түмэнд зарлахаас татгалзаад байх зүйл алга. Yүсгэн байгуулсан хувийн хэвшлийн байгууллага бол надад бий. Гэхдээ ашгийн буе байгууллага. Тэндээс надад олоод байгаа ашиг байхгүй. Би УИХ-ын гишүүний цалингаараа л амьдардаг.
(өнөөдөр 2004.12.07 284)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button