113 хүүхэд ял эдэлж байна

Би хорих байранд ороод найман сар болж байна. Мөрдөн байцаагч намайг долоо хоногт 1 -2 удаа л дуудаж уулздагаар би энд ийм удаан хоригдлоо. Хэргийг надад тулгаж хүлээлгэсэн, Байцаагч намайг дарамталж байсан. Энэ ял надад хүндэдсэн гэж бодож байна гэж 461 дүгээр ангид ял эдэлж буй А гэдэг хүү НYБ-ын Хүүхдийн сангийн гүйцэтгэх зөвлөлийн хурлын төлөөлөгч хүүхэд Г.Мягмартогтоход ярьжээ. Тус ангид хоригдогч бусад нь Бид эндээс гараадхаачих юм бэ хэмээн түүнээс асуусан гэнэ.
Г.Мягмартогтох Хүүхдийг цагдан хорьсноор тухайн хүүхэд сурч боловерох, ирээдуйдитгэхтэмүүллээрээхохирдог. Насанд хүрээгүй хүмүүсийг байцаахдаа өмгөөлөгч, сэтгэл зүйн эмчийг байлгах тухай Эрүүгиин байцаан шийтгэх хуулийн заалт хэрэгждэггүй юм билээ. Тэгээд ч хүүхдийн гэсэн тодотголтой байцаагч, шүүгч байхгүйгээс хүүхдийн ял хүнддэж байгаа. 18 сар гэдэг хүухдийн хувьд хэтэрхий урт хугацаа. Yүнийг 2-3 сар болгож өгөөчхэмээн УИХ-ын дарга Н.Энхбаяр, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Одбаяр, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга С.Ламбаа нарт хандлаа.
Харин Хэнтий аймгийн хүүхдийн төлөөлөгч Э.Түмэнжаргал хүүхдийн хорих ангид нийгмийн ажилтан, сэтгэл зүйчийн орон тоо баталж егөхийг хүсэв. Эрхээ хязгаарлуулсан насанд хүрээгүй хүмүүст компьютер, гадаад хэлний сургалт явуулж, өрөөнд нь зурагт, ус буцалгагч тавьж өгөхийг тэрбээр санал болголоо.
Энэ оны арваннэгдүгээр сарын байдлаар, нийт 930 хэрэгт 1413 хүүхэд холбогджээ. Тэдний 309 нь хөнгөн, 523 нь хүндэвтэр, 82 нь хүнд, харин 16 нь онц хүнд хэрэгт холбогдсон байна. Өдгөө 14-17 насны 113 хүүхэд хорих ял эдэлж байгаа аж.
(өнөөдөр 2004.12.07 284)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button