Архичин бацаануудын үе эхэллээ

Yүнийгээ батлах гэж өнгөрсөн амралтын өдрүүдээр гэртээ ойр юм гээд Сансар хороолол орчмын хэд хэдэн баар кафегаар оров. Гудамжинд согтуу залуустай олон тааралдлаа.
Моника, Торнадо зэрэг бааранд ороход дунд сургуулийн бацаанууд дүүрэн. Ширээнүүд дээр шар айрагны хоосон лааз, архины шил өрөөстэй. Бааранд ордог нас маань өнгөрчээ. Инээмсэглэл, Сансар бууз зэрэг кафегаар буу-гаад мордоход миний үеийнхэн тэнд сууж шар айраг шимэх.төдий дотно яриа өрнүүлж байна. За энэ ч яахав байж болно. Харин тэр баарнуудад байгаа бацаанууд дэндэнэ ээ. Архидан согтуурахтай тэм-цэх тухай хуульд 18 нас хүрээгүй хүнд согтууруулах ундаагаар үйлчлэхгүй гэсэн заалт байдаг. Энэ заалтыг биелүүлдэг баар, цэнгээний газар нэгээхэн ч үгүй болол-той. Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй баарнуудад ррохрд 17-орс доош настай уйлчуулэгчид олныг харж. болох. Энэ бол Улаанбаатарын өнөөгийн төрх. Гудамжинд нь 18 хүрээгүй согтуучуудтай цөөнгүй таарч болно. Ялангуяа сүүлийн үед битүүн гэж ярьдаг болсон баасан гаригийн үдэш тав алхаад хэсэг бүлгээрээ явж буй согтуу хүүхдүүдтэй таардаг. Тэднийг таньдаг ч байсан дуугуй өнгөрөхгүй бол яаж ч мэднэ. Өнгөрсөн долоо хоногт насанд хүрээгүй согтуучууд цөөнгүй гэмт хэрэгт орооцолдсон байх юм. Тухайлбал Сонгинохайрхан дүүргийн YШ хороонд гэртээ харьж явсан иргэн П-ыг туе дүүргийн харьяат 17 настай Г.Отгонболд хутгалж хүнд гэмтэл учруулан зугатсан. Тодорхой хаяг, сургуульгүй 15 настай Батхүү, Алтанцоож, Алтан-Од, Эрдэнэсүх, Эр-дэнэболд нар нийлж мэн л архи үнэртүүлэн үеийнхээ охид хөвгүүдийг айлган сүрдүүлж хувцас, гар утсыг нь дээрэмдеэн гэх зэргээр тоочоод байвал цөенгуй гэмт хэрэгт насанд хүрээ-гүйчүүд холбогдож байна.
Согтуугаар танхайрсан, архи ууж биеэ авч явах чад-варгүй болсон олон хүүхдийг дуургүудийн эруулжуулэх байранд аваачсан байх юм. Хоногт нэг дүүрэгт гурваас доошгүй хүүхэд согтуугаар гудамжинд танхайрах, эсвэл биеэ авч явах чадваргүй болсны улмаас эруулжүүлэгддэг гэсэн тоо байх агаад тэднээс нэг нь эмэг-тэй байдаг гэх юм билээ. Зөвхөн Баянзүрх дүүргийн эрүүлжүүлэх байранд Нарантуул захаас согтуу бацаан цөөнгүй ирдэг бөгөөд тэдний олонх нь тэнэмэл гэгдэж байгаад өдгөө насанд хүрч өвгөнтийн эгнээнд элссэний тод жишээ ажээ.
Траншейныхан өнгөрчээ гэхэд оюутан, сурагчид архи их ууж байгаад холбогдох байгууллагууд анхаарлаа хандуулахгүй бол болохгүй болжээ,
Хот, хөдөө ялгаагуй дунд сургуулийнхан багш нар-тайгаа архи хувааж уух нь энүүхэнд болж. Сургуулийн хичээлийн болон дотуур байранд хүнсний найман нэрийн дэлгүүр нэртэй архи худалддаг цэг, баар үйл ажиллагаа явуулж байгаа нь хачирхалтай бөгөөд сурагч-дын аряидах няг үндэс бопж байна гэж холбогдох ал-баныхан узэж байгаа юм. Зөвхөн нийслэлд гэхэд 33 баар, 14 кафе, хүнсний 48 дэлгүүр, бөөний худалдааны дөрвөн төв хичээлийн болон оюутан сурагчдын дотуур байранд үйл ажиллагаа явуулж байгаа нь Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийг ноцтой зөрчжээ. Уг хуульд хичээлийн болон дотуур байрнаас 50 метрийн дотогш зайд согтууруулах ундаа худалдах, үйлчлэхийг хориглосон байдаг. Энэ заалтыг мэдеээр атлаа Нийслэлийн захирагчийн ажлын албаныхан хууль бусаар тусгай зөвшөөрөл олгосон нь хуулиа ноцтой зөрчсөн үйлдэл болсны илрэл юм. Өнөөдөр золгүйгээр өдөрт 5-7, жилд 3000 гаруй хүн нас барж буй бөгөөд тэдний олонх нь архинд хордон, хэтрүүлж хэрэглэсний улмаас зун нь цус харван, бөөлжисөндөө хахаж, өвөл нь гудамжинд тасарч осгож амиа алдаж байна. Тэдний хорь гаруй хувь нь 25 хүртэлх насныхан, Хар залуугаараа архинаас болж амиа алдаж байгаа нь монгол залуучууд хүүхдүүдмйн хувь яяяа. төөрөг гэж үү. Энэ бол Монголын эмгэнэл болоод байгаа өнөөгийн төрх. Хүүхдүүдээ архинаас хол байлгаж, архины хор холбогдлыг таниулж байх эцэг эх, багш нар үүргээ биелүүлэх нь бүү хэл тэднийг өөгшүүлж буй нь бүр ч эмгэнэлтэй.

(өнөөдөр 2004.12.07 284)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button