Ар болон өвөрмонголчуулдыг юу зааглаж байна вэ?

Их хотод байдаг л дүр төрх учраас бидэнд танил. Харин мөнөөх асуултын хариуг бодитоор үзүүлэхээр урьсан хүмуүс маань биднийг угтан Баяннуур аймгийг зорин хөдөллөө. Энэ аймаг Хөх хотын баруун хойд хэсэгт 500 гаруй км-ийн зайд оршдог. Аймаг гэхээр тун танил сонсогдлоо. Гэвч ингэж нэрлэхэд багадмаар. Баяннуур нь манай хотын дайтай аймаг. Нэг сая гаруй хүнтэй, арван хошуутай. Хошууг манайхаар бол сум гэж нэрлэдэг. Харин хошууны дараа сум гэж хуваарилдаг юм билээ. Баяннуур аймгийн хамгиин хоид хошуу нь манай Өмнөговь аймгийн Баян-Овоо сумтай хил залган оршино. Өвөр монголчуудын нэрлэдгээр Урдын хойд хошуу. Эндээс 50 гаруй км зайтай хойд хэсэгт Сайн-Ус гэдэг газар бий. Энэ газраас Баян-Овоо хүртэл бараг 100 хүрэхгүй км зайтай.
Эх нутагтайгаа ийм ойрхон ирлээ гэхэд итгэмээргүй. Өвөр Монголын хот, аймгийг дамжин байж нутгийнхаа өмнөд хэсэгт хүрдэг юм байна. Эндээс бид өнөөх асуултынхаа хариуг олно. Өвөрмонголчууд ар халхуудтай энэ замаар харилцах хүсэлтэй. Аялал жуулчлалаас эхлээд худалдаа наймаа хүртэлх хамтарсан үйл ажиллагааг Бага модны хилийн боомтоор нэвтрүүлэх юм Урдын хойд хошууны засаг дарга. Дэ.Сүхбат, Ардын төлөөлөгчдийн хурлын байнгын хорооны эрхлэгч То.Дэлгэр, Баяннуур хотын орлогч дарга Бо Ан, Гадаад харилцааны дарга Эрдэнэ нараар төлөөлүүлсэн олон хүн ар халхуудтай энэ боомтоор л нөхөрлөх сонирхолтой. Тэд боомтын давуу боломж олныг дурдсан юм. Уг нь БНХАУ-ын талаас Бага модны боомтыг нээх зөвшөөрлийг 1993 онд гаргасан аж. Ингээд тэд Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын Засаг дарга Сумъяатай ярилцан улмаар өнгөрсөн тавдугаар сард Засгийн газраар батлуул-жээ. Харин үүнийгээ бодит ажил болгох талаар яаравчлахыг Монголын талаас хүсч буйгаа тэд дуулгасан. Оргүй хоосон яриа бус бэлтгэл ажлаа хэдийнэ эхэлеэн гэдгээ энэ үеэр танилцуулсан юм.
Бага модноос Баян-Овоо сум хүртэлх 90 км замыг хэдийнэ засчихаж. 1982 онд байгуулсан энэ замыг стратегийн ач холбогдол хөөгөөд өдий хүртэл ашиглаагүй хэмээн хошууны удирдлагуудярьсан. 1982 онд барьсан энэ замыг зөвхөн боомт нээхэд ашиглах гэж 20 гаруй жилийн турш хадгалжээ. Манжийн үед Ар болон өвөр халхууд энэ замаар жин тээдэг байсан тухай үүх түүх бий.

ТYЙРЭНТЭЙ ДАЙРАЛДАЖ, МУХЛАИН 39 ДЭХ УДАМТАЙ УУЛЗАВ
Өвөр Монголын ард түмний амьдралыг сонжлоо, бид. Тэгэхдээ Хөх хотынхныг бус хөдөө нутгийн малчдыг. Малчин гэдэг үг үнэндээ оновчгүй мэт. Аяллын маань гол баатрууд Урдын хойд хошуунд байв. Эндхийн иргэд мал маллахаа больж байна. Амьдрал, ахуйн гол амин зуулга нь ч биш гэнэ. Хошууны засаг захиргаанаас хүн бүрт мөнгө бэлэглэдэг. Тэгэхдээ бүр жилд 1000 ам.доллар. Цас, бороонд нүдүүлэн даарч, малынхаа хойноос гүйдэг цаг өнгөрсөн бололтой. Дулаан гэртээ сэтгзл амар сууж байхад нь мөнгө зочлон ирнэ. Гэхдээ энэ бэлгийг дагаад асар өндөр үурэг, хариуцлага тэдэнд ногдож буй. БНХАУ-ын Засгийн газраас элсний нүүдлийг зогсоох арга хэмжээ авч буйгийн нэг илрэл нь энэ. Ихэнх нутгаар цөлжилт явагдаж байгаа тул мал өсгөж, тариа тарихыг хориглосон байна.
Хун бүрт тодорхой хэмжээний газар ногдоно. Yүнийгээ 30 жилийн турш нөхөн сэргээх үүрэгтэй. Хэрвээ зөрчвөл шоронд хорих хүртэл арга хэмжээ авдаг гэнэ.
Урдын хойд хошууныхан амьдрал ахуй сайтай юм гээч. Бараг хүн бүр гар утастай. Тэгэхдээ бүр сүүлийн үеийн загварынх. Видео камертаиг нь хэрэглэх бүр ердийн үзэгдэл. Хошууны удирдлага, дарга нар Бээжин жип хөлөглөнө. Биднийг зочлох үеэр тус хошууныхан нутаг сэлгээд завгүи байлаа. Шинэ хошуу байгуулагдан, манай аймгийн төвийн дайтай газарт байшин, барилга сүндэрлэж байв. Зөвхөн хошууны төсвийн мөнгөөр энэ бүгдийг хийж буй гэнэ.Шинэ хошуунд ярайх орон сууц бүхэн эзэнтэй.
Энэ хошууны нутгаар эзэн Чингисийн уүх түүхийг дэлгэх үзмэр, үзэсгэлэнт газар чамгүй олон. Баруун урагшаа 100 гаруй км-ийн зайд орших Чингисийн онгон нутагт зочиллоо. Зам зуур Хатан гол урсана. Шандун мужаас эх аван, Номхон далайд цутгах энэ гол 3600 км замыг туулан урсдаг аж. Хатан эхтэй, уулзсаны дараа түйрэн эрлэг-тэй дайралдав. Баргийн юм нүдэнд харагдахгүй болтлоо элсээр шуурна. Улаан бухын дог-шин эле хэмээн нутгийнхан нэрлэдэг юм байна.
Бараг хагас өдрийн хэртэй явсны эцэст Ордос нутагт ирлээ. Дуу алдаж, нүд бүлтийхээс өөрийг хийж чадахгүй болтлоо саатав. Яг эзэн Чингисийн үеийн ир ордонд зочилсон мэт. Дайлаар мордохыг уриалан дуудаж буй гэмээр илдээ далайсан эзэн Чингисийн хөшөө. Yнэнч есөн өрлөг Мухлай, Боорч, Зэв… Яг л амьд гэлтэй. Энэ бол шинээр байгуулж буй ордон. Эндээс нэг км орчим зайд хуучин нь бас бий.
Онгоныг сахигчид нь ордос, дархдууд. Өөрийгөө Мухлайн 38 дэх үе хэмээсэн харц хүйтэн нэгэн эр ордныг сахиж байхтай таарлаа. Идээшилж буй найман шарга, 777 жилийн турш бөхөөгүй зул гээд сонирхох зүйл зөндөө.
1227 онд Эзэн Чингис Тангадыг дайлаар мордох үедээ энэ нутагт таалал төгссөн, Хятадым баруун хойд нутагт Тэмүжин мэндэлсэн гэх зэргээр түүхийн бичээсийг тэнд дэлгэжээ. Ямартай ч, Чингистэй холбоотой бүхнийг барьж байгуулан, түүхийн үзмэр болгох ажил Өвөр Монголд өрнөж байна.
Хэрэв уншигч Та энэ нутгаар аялбал Агуйн сүм, Загалын энгэрт саатаарай. 1800 жилийн өмнө шүглэсэн чөтгөр, шулмас биеийн хүчээр дарсан ламтны мөр Агуйн сүмд бий. Тангадыг дайлаар мордох үед амьсгал хураасан эзэн Чингисийн хайртай загалын нэгийг
нутаглуулсан энгэр бас угтана.
(өнөөдөр 2004.12.07 284)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button