Та мөнгөтэй бол Топ болоход амархан

Наиз нь чамайг топын нэг номинацид шалгаруулаад өгөх үү гэдэг юм. Сонирхол төрөөд ирлээ. Яаж? Алив наашаа хараад цэх зогс доо, чамд гайгүй юу байна. Би дуулгавартай нь аргагүй зогслоо. Хамар гайгүй юм, бас гутлаа цэвэрхэн өмсдөг юм байна. Бас ч хоосонгүй шүү гэх нь тэр. Өөрийн эрхгүй хамраа барьж үзлээ.
Бас гутал руугаа ч харж байна. Хөөе юу болж байна аа. Бас топд дурлаж байх нь ээ. Ер нь би топд орохын тулд яах ёстой вэ. Жаахан мөнгө төлөөд л болоо. Ийм яриа болсны дараа топын тухай бодлоо. Нээрээ манайд топгүй юм үгүй болсон. Хамгийн сүүлд л гэхэд Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас ТОП-100 аж ахуйн нэгжийг шалгаруулж, ВSB сервис компаниас ТОП-100 худалдан авагчийн цэнгүүн зохион байгууллаа. За тэгээд л топуудыг нэрлээд байвал барагдахгүй. Топ оюутан, том мисс, топ модель, тод дуу, топ дуучин, топ байшин, топ тогооч . . . Бүх юм топ. Гэтэл бид чухам юуг топ гээд байна. Англи хэлнээс орчуулбал аливаа юмны орой, тэргүүн, гэсэн утгатай байх юм. Тэгэхээр манайхан аливааг тэргүүлэгч гэдэг утгаар хэрэглэдэг байх нь. Ийм байж болноо. Гэхдээ топ бол топ л баймаар. Зөвхөн топ-100 аж ахуйн нэгжийг авч үзлээ. Татвар төлдөггүй, үйлдвэр нь бараг дампуурах шахсан, тэр ч байтугай ажилчдаа хохироож осол гэмтэлд учруулж улсын хэмжээнд дуулиан болж байсан компани ч топ болчихсон, өргөмжлөл хүртэж байх юм. МYХАYТ Монгол Улсын 400 томоохон аж ахуйн нэгжээс 100-г нь ийнхүү өргөмжлөхдөө зөвхөн хандивласан мөнгөний дүнгээс нь хамааран шалгаруулсан гэхэд хилсдэхгуй. Өргөмжлөлийг гардаж авахын тулд аж ахуйн нэгжүуд дор хаяхад нэг сая төгрөгийг МYХАYТ-д хандивласан. Танхимынхан ухаантай юм. Халаасаа зузаалаад авлаа. Харин тиим хэмжээний төгрөгөөр шатсан аж ахуйн нэгжүүдэд ямар ашиг, үр өгөөжтэй юм бол. Мэдээж нэр, төрийн хэрэг байх. Yүнийг үгүйсгэхгүй. Өөр юу байна. Хуруу дарах юм олдохгүй нь. Гэхдээ топоор шалгарсан аж ахуйнуудыг үгүйсгэх гээгүй. Yнэхээр шилдгүүд бий. Тэд ч 100-гийн нэг гэж өргөмжлөл хүртсэн ч хүртээгүй чтоп гэдгээ мэддэг.
Харин эрээн цаас авах гэж мөнгө төлж байгааг буруутгах алга.
Яагаад гэвэл тэргүүлэгч байтугай чаргууцалдагч топ болоод байхад тэд нэр төрөө хамгаалах л гэж илүүдээ гарсан мөнгөө гарздаж байгаа. Топ худалдан авагч болъё гэж мөрөөдөөд ч халаас нимгэн бид яах вэ дээ. Бас л мөнгө хэрэгтэй. Ингээд бодоход топоор шалгарч байгаа шилдгүүдийг буе шалгаруулж байгаа байгууллагуудыг л ичих нүүртэй байгаасай гэмээр.
(өнөөдөр 2004.12.07 284)