Ц.Төмөрбаатар Ангаа үүрээд, буцаад алхах ёстой зовлон

-Таныг улаан анчин гэж дуулаад Малгайн үс сэргээхүй буландаа зочноор урих гэсэн юм?
-Цаг зав гарвал салхинд гарч анд явдаг аа.
-Есдүгээр сарын 15-наас ангийн улирал эхэлдэг гэдэг. Ойрд анд явав уу?
-Чоноид нэг, гахайнд бас нэг явж.
-Хаашаа явав?
-Гахайнд Сэлэнгэ рүү, чононд бол Төв аймаг руу морддог юм.
-Сая тэгээд чононд явав уу, гахайнд…
-Хэдэн найзтайгаа Төв аймгийн Өндөрширээтэд очлоо.
-Олз арвин уу?
-Хоёр чоно буудлаа.
-Отож буудах, гэрэлтүүлэх, үргээх энэ тэр гээд чоно авлах олон арга байдаг гэх. Та хэд сая алиныг нь хэрэглэв?
-Суүлийн үед ч анчид залхуу болж дээ. Бид ч энэ жамаас нь гажсангүй. Машинаар хөөж байгаад авласан. Цэдэн-Иш гэж улсын мундаг сайн анчин бий. Би шавь нь. Хоёр чонотой Цэдэн-Иш гэхээр хумүус андахгүй.
-Жүжигчин хүн бол шавьдаа дүрээ сайн судал, тайзан дээр тоглохдоо… гэж байгаад л сургаал хэлэх байх. Ирээдүйн анчинд юу гэж зөвлөдөг бол?
-Гичий чоно ингэж улина, азарган чонын улилт арай өөр. Тэр буу хэл өглөө, оройн улилт гэж байна. Анд явахдаа ажиглалт гярхай хийх хэрэгтэй. Мөрийг нь ажиглаад ганцаараа явна уу, сүрэг чоно байна уу гэдгийг мэдэж болно. Азарган чоно уу, гичий чоно уу гэдгийг өтгөнөөр нь хүртэл ялгаж болдог. Нас хүйсийг нь ч тодорхойлно гээд л…
-Багшийнхаа зааврыг тэгээд хэр биелуулдэг вэ?
-Явган алхаж ажиглалт хийж, замыг нь тосч буудах нь ховор болжээ. Голдуу л үргээж, сууринд сууж байгаад отож бууддаг.
-Хоёр чонотой ирсэн гэлээ. Хэд хоног явсэн бэ?
-Хоёр. Голдуу бямба, ням гаригийн амралт тааруулж явдаг даа.
-Хэдүүлээ явав?
-Наим. Бид ганзага нийлдэг юм. Хурдан буу шийдэмтэй улс болгоомжтой явалгүй болохгүй. Анд явахдаа мөрддөг дүрэм бидэнд бий. Машинд суухдаа сум, дайзаа авна гэхчлэн.
-Та ямар маркийн буутай вэ?
-Тигр, саяага, мөн нэг винтов бий.
-Хоёр чонын нэгийг та буудсан уу?
-Буудсан.
-Хэр холоос сум тавив?
-Машинд давхиж явахдаа буудсан. 200-гаад метрээс л болов уу. Гайгүй сайн шавь байгаа биз.
-Лодойдамба гуайн Малгайтай чоно өгүүллэгт гардаг шиг сонин тохиолдолтой таардаг уу?
-Нэг чоныг эцэж ядартал нь хөөж байгаад барьж байсан шуу.
-Амьдаар нь уу. Чоно хүн ойртоод ирэхээр дайрдаг гэсэн. Гайгүй өнгөрсөн үү?
-Эцсийн хүчээ заавал нөөж, түүнээ өрсөлдөгчдөө гаргадаг амьтан шүү дээ. Бид ойрхон очоод брезентээр хучиж байгаад барьж, амыг нь скочдоод аюулгүй болгосон доо. Амьд чоно олж ирэх даалгавартай явсан юм. Чонын халуун цус уух гэсэн сайн танилын
-Хэчнээн км хөөж давхисан бол?
-18 орчим км явсан байх аа. Ер нь чоныг 80-90 милийн хурдаар л хөөдөг юм.
-Чононд жийп хөлөглөж явна биз?
-УАЗ-469 хамгийн тохиромжтой. Сүүлийн үед 1_апс1-тай явдаг болсон. Чоно өлөн байвал гүйцэгдэхгүй. Дөнгеж идсэн цатгалан чоно зугтах явцдаа идсэнээ гулгиж гаргасаар байгаад хурдалдаг.
-Гүвээ давлаа л бол чоно алга болчихдог гэж үнэн үү?
-Алга болох ч юу байх вэ. Гэхдээ ортой уг. Бараагаа харуулаад л давхиад байвал чоно хоёр тийш эргэж харсаар байгаад амархан цуцдаг. Ард нь дайсан алга боллоо л бол хурдлаад зугтдаг. Эргэж харахгүй болохоор аргагүй л дээ. Чоно сонирхолтой амьтан шүү. Яаж мэддэг юм буу мэд. Муу бууддаг, тааруухан буутай хүний талаар, эсвэл хад бартаатай газраар зугтаад байдаг юм. Ёстой л эр хүний чадлыг сорьсон амьтан.
-Та хамгийн олон нь хэдэн чонотой сүрэгтэй таарч байв?
-Сэлэнгийн Зэлтэрт 12 чонотой таарсан. 70, 80 чонотой сүрэг байсан гэдэг юм, би таараагүй.
-12 чоноосоо унагасан уу?
-Бас чадаагүй ээ. Харин багш маань мөрөөр нь мөшгиж байгаад хоёрыг нь хэвтэрт нь буудсан даа.
-Намар Сэлэнгэ явсан гэсэн. Гахай авласан уу?
-Чадахгүй Байршил нь өөрчлөгдчихсөн байсан. -Өөрчлөгдөх өө?
-Сэлэнгэд очоод сэтгэл өвдсөн. Ой модоо ёстой аймаар устгажээ. Энэ чинь аймшиг шүү дээ. Модоо ингэж устгаж байж байгалийн тэнцвэр энэ тэр гэж яриад юу хийнэ ээ. Уулын ам болгонд цахилгаан хөрөө барьсан хулгайн модчид байна лээ. Амьтад тэднээс дайжсан байх.
-Ер нь гахай олныг авласан уу?
-Тэгсэн.
-Авлах гол арга тань?
-Тариан талбайд отож байгаад бууддаг. Гахай тарианд их дуртай. Талбайд гүйгээд л ороод ирдэг юм. Сартай шөнө бур тод харагдана. Тэр талбай орчмоор гахай байна уу үгүй юү гэж эхлээд судална л даа.
-Намар оройхон л гахайн анд морддог байх, тэгвэл?
-Тиим ээ. Ид тарга тэвээрэг авчихсан байна шүү дээ. Хаврын тарчиг цагаар хэн анд явах вэ дээ. Ямар, амьтан алахын дон шүглэсэн биш.
-Гахай олуулаа сүрэглэх үү?
-Бид нэг удаа баян сүрэгтэй таарсан. 60 гаруй бүдүүн гахай…
-Олныг унагасан уу?
-Чадаагүй ээ. Бидэнтэй ан мэддэггүй нэг нөхөр явсан юм. Наиз минь юмаа. Бид сүрэгт дөхөөд очтол мань хашир бууныхаа замгийг дуугаргачихсан. Гахай хачин соргог. Бүгд зугтаад алга болсон. Нэг маань ганц ховс (хоёр настай гахай) буудсан. Шархдуулчихсан юм билээ. Ангийнхаа хажууд зургаа авахуулна гээд очтол өнеөх.нь дайраад„Амь-авраарай гээд хойш ухрахдаа нүхэнд уначихлаа. Тэгсэн ан мэдэхгүй найз маань сумаа дуустал шүршчихдэг байгаа. Ямар ч амьтныг ганц, болохгүй бол хоёр л буудах учиртай. Шархдуулж тарчлаах хэрэггүй шүү дээ. Ядаж л арьс үсийг нь ч авч болохгүй.
-Гахайнд явахдаа өер амьтан унагаагүй юү?
-Yгүй. Чононд зорьсон бол чоноо, гахайнд явсан бол гахайгаа л авлах гэсэн бичигдээгүй хууль анчдын дунд байдаг. Амьтан л тааралдвал буу дуугаргаад байх утгагуй. Туулай, буга, чоно… буудахын өвчин туссан биш дээ, ямар.
-Буга авладаг уу?
-Yгүй. Ховордож байхад нь би бас нэмэр болоод яахав дээ гэж боддог.
-Ер нь ямар ямар амьтан шоглосон бэ?
-Ирвэснээс бусдыг буудсан байх аа. Музейн анчидтай хулан хүртэл агнасан шүү. Yзмэр хийдэг хүмүүс байсан.
-Та яагаад анд хообийтой юм бэ?
-Багадаа аавынхаа бууг бариад, хэрэм, жирх шоглочихдог дэггүй хуүхэд байж. Заримдаа аавын найзууд намайг дагуулаад анд явна. Тэгсээр л сонирхолтой болчихсон байх. Хээрээр гэр, хэцээр дэр хийхийн жаргалыг олон хүн мэдэх байх. Буу үүрээд ойд алхаж явах хэчнээн сайхан гээч. Ёстой л эр хүний жаргал эзгүй хээр гэж.
-Буруу онилоод амьтнаа шархдуулчихвал дахин шагайх уу?
-Тэгэлгүй яахав, Хойноос нь дагаж явж байгаад гүйцээнэ. Амьтан тарчлааж болохгүй.
-Яах гэж ан хийв ээ гэж бодох үе гарах уу?
-Гахай ч юм уу, ан хөөгөөд хэдэн өдрөөр ч хамаагүй тэнэж явах сайхан. Зовох тусам л сайхан санагдаад эрлээ үргэлжлүүлээд байдаг. Харин ангаа үүрээд буцаж алхах ёстой зовлон. Гахай үүрээд алхах амар биш. Яах гэж ингэж өөрийгөө зовоодог юм бол доо гэж бодно. Маргааш нь бүхнээ мартчихаад Сайхан байсан шүү, ойрхон нэг анд явахсан гээд л ярьдаг даа.
-Баавгай авлаж байсан уу?
-Баавгай унагана гээд зорьж явдаггүй. Тэр болгон агнаад байх ан ч биш. Баавгайн ам бүл улам ховордоод байх шиг санагддаг. Түүнийг буудаж болохгүй.
-Та улсын анчин гэсэн үнэмлэхтэй юү?
-Байлгүй яахав. Улсын анчин, Анчдын нийрэмлэг гишүүн шүү.
(өнөөдөр 2004.12.07 284)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button