Би тэмцэх ёстой бол хаана ч тэмцэнэ

Энэ тухай ярихад Монгол улсынхаа шинэ гал голомтын бадраан асааж, ардчиллын үрийг соёолуулсан анхны арван гурав буюу ардчиллын алтан хараацай хэмээн алдаршиж түүхнээ нэрлэгдэх болсон тэдний гавъяа зүтгэлийг дурдахгүй өнгөрөх аргагүй юм.
Тиймээс ч манай сайт монгол оронд ардчилсан хөдөлгөөн өрнөсний 15 жилийн ой тохиож буйтай холбогдуулан тэдний нэг болох Улсын Их Хурлын гишүүн, АН-ын YЗХ-ны гишүүн Э.Бат-үүлтэй тэртээх ардчиллын он жилүүдийн тухай эргэн ярилцсан юм.

-Тэртээх 1990 оны цагаан морин жилийг эргэн дурсахад их таатай байна. Yнэхээр таныг тэр үеийн хувьсгалын манлай болж явсныг хүн бүхэн мэднэ. Та яаж яваад энэ их үйл хэрэгтэй холбогдчихвоо.
-1988 оны намар санаа нийлсэн бидний хэсэг нөхөд Шинэ үе гэдэг бүлгэм байгуулсан юм. Манай бүлгэмд Хонхны дуучин Цогтсайхан, сэтгүүлч Амарсайхан гээд ард түмний сайн таних олон хүмүүс байсан.
Бүлгэм маань 1988 оны 11 сарын сүүлээр тухайн үеийн нам засгийн удирдлагад хандсан энэ улс оронд ардчилсан өөрчлөлтийг хийх шаардлага бүхий ухуулах хуудас тарааж байлаа. Иймэрхүү маягаар бид үйл ажиллагаа явуулж байтал 1989 онд Залуу уран бүтээлчдийн улсын 2-р зөвөлгөөн гэж том арга хэмжээ болсон. Энэ арга хэмжээний үеэр Элбэгдорж тэргүүтэй хэсэг залуус мөн л бидний адил улс эх орондоо ардчилал шинэчлэл хийх хэрэгтэй гээд үйл ажиллагаа, зохион байгуулалтын хэлбэрт орж байсан юм. Ингээд манай шинэ үе бүлгэм эдгээр залуучуудтай нийлээд монголд ардчилсан холбоог зохион байгуулж 1989 оны хүний эрхийн өдрөөр анхныхаа цуглаан хийж тэр цуглаан дээрээ 14 зүйлийн шаардлага бүхий өргөх бичгийг нам засгийн удирдлагад өргөн барьсан юм.
-Тэгэхээр 12 сарын 10-ийг монгол оронд ардчилал үүссэн түүхэн өдөр гэж ойлгож болох уу?
-Анхны цуглаан хийсэн тэр түүхэн өдрийг ардчилалын өдөр болгон тэмдэглээд тогтчихлоо л доо. Гэхдээ цуглаан гэдэг утгаараа анхны ч цуглаан байгаагүй юм. Түүнээс өмнө Ховд аймагт Багшийн дээд сургуулийн оюутны цуглаан болж байсан. Түүнийг анхных гэж болно л доо. Харин нийслэлд залуучуудын болон хэсэг бүлэг хүмүүсийн ашиг сонирхолын илэрхийлсэн бус нийгмийг бүхэлд нь ардчисан болгохын төлөө шаардлага тавьсан улс төрийн цуглаан бол яах аргагүй 12 сарын тэр түүхэн үйл явдал.
-Анхны цуглаанаас гадна олон нийтийг хамрсан анхны цуглаан хэдийгээр болж байсан юм бол?
-1990 оны 1 сарын сүүлээр хийсэн цуглаан хамгийн өргөн олныг хамарсан цуглаан болж байсан.
-Тэр үеийн монголчуудын сэтгэхүй нэг намын үзэл, суртал нэг намын дарангуйлал, хүлээсэнд баригдчихсан, амьдралын нэгэн хэв маягт дасчихсан тийм хүмүүсийн сэргэлгээг өөрчилнө гэдэг амаргүй л байсан байх гэж бодож байна. Эсвэл нийгмийн дарамт бухимдал нь хуримтлагдаад задархад бэлэн болчихсон тийм сэтгэхүй байв уу. Та нар алин дээр нь гарч ирэв дээ?
-Ер нь ард түмнийг өөрчлөнө гэдэг хамгийн хэцүү юм билээ. Өөрсдийнхөө үйл ажиллагааг ойлгуулж, түүндээ татан оруулна гэдэг үнэхээр амаргүй байсан. Хүмүүс гол нь айдсаасаа салж өгөхгүй байсан. Нийгмийн бухимдал байсан боловч айдас маш хүчтэй байсан болохоор хүн болгон тэгэж хөдөлж өгөхгүй байсан. Хүмүүс цуглаанд оролцохгүй болгоомжилж тойрч гүйгээд. 12 сарын цуглаанд 300-аад л хүн оролцсон бөгөөд угтаа бол ардчилсан холбооны хэсэг нөхөд удирдлагатайгаа л цуглаан хийчихсэн юм шүү дээ.
Бас нэг шалтаан нь хүмүүс төөрөгдөлд автчихаад түүнээсээ салж өгөхгүй байсан. Ардчилал гэж яриад байгаа зүйл маань тухайн үеийн нийгэм сэтгэхүйд цоо шинээр сонсогдож байгаа зүйл байсан.
Энэ ч утгаараа хүмүүс ой тойндоо ортол ойлгож өгөхгүй маш хэцүү байлаа. Тэр төөрөгдсөн сэтгэхүй нь биднийг танхай балмад, үл бүтэх залуучууд нийгмийг анархи байдалруу түлхэж байна гэж элдэв бусаар гүтгэж доромжилж цуурч төвийн томоохон мэдээлийн хэрэгслээрээ дайрч давшилж нөгөө төөрөлдөж эргэлзсэн хүмүүсийг эргүүлчихдэг байсан. Энэ бүгд үнэхээр хэцүү байсан.
-Тухайн үед та нар өлсгөлөн зарлаж байсан нь тэмцлийн энэ хэлбэрийг сонгохоос өөр арга байгаагүй юм уу?
-Тэгэлгүй яахав бид ингэхээс өөр арга зам байгаагүй. 1990-03-07-нд Сүхбаатарын талбай дээр зарласан өлсгөлөн маш том үйл явдал болж байсан. Өлсгөлөнгийн гол шаардлага, гол ач холбогдол нь тэр үеийн Улс Төрийн Товчоог огцруулах явдал байсан л даа. Тухайн үед УТТ-г огцруулна гэдэг бол эзэн хаанаа ширээнээс нь зайлуулах гэсэн утга агуулга, өнгө бүхий томоохон үйл явдал байсан юм шүү дээ.
Тэгээд ч УТТ-г огцруулсны хэзээ хойно дуулж байхад зарим хуучинсаг үзэлтнүүдийн хүрээнд эднийг тэр үед нь л дарчихсан бол ард түмэн хамгаалахгүй байсан юм билээ гэж амаа барьж байсан гэж сонсож байлаа.
Тэр ч бас үндэслэлтэй. Сүхбаатарын талбай дээр хэдийгээр хүмүүс тэр олноороо цуглаад нийгэм тэр чигээрээ бужигнаад байгаа юм шиг боловч судалгаа хийгээд үзэхэд хүмүүсийн дөнгөж 26 хувь нь л бидний өлсгөлөнгийн тавьж байгаа шаардлага, үйл ажиллагааг дэмжиж байсан байгаа юм. Дөнгөж 26 хувь нь шүү. Yлдсэн хэсэг нь төвийг сахисан болон эсэргүүцсэн байдалтай. Өөрөөр хэлбэл биднийг эсэргүүцсэн хүмүүс маш их байсан.
Өлсгөлөн зарлаад хэвтэж байхад биднийг элдвээр хараан доромжох гээд л эсэн бусын юм их л болдог байлаа. Ер нь ардчилалын төлөө тэмцэж байхад хамгийн хэцүү зовлонтой зүйл энэ байсан. Өөрсдийнх нь сайн сайхны төлөө, өөрсдийнх нь эрх чөлөөний төлөө тэмцэж байхад ойлгодоггүй байсан.
Жишээ нь би иргэддээ гадаад паспорт олгоё, гадаадад зорчдог явдлыг төр засгаас хянадагаа болъё гэж хэлээд маш хүчтэй эсэргүүцэлтэй тулгарч байсан. Гэтэл нөгөө ард иргэд бүр залуучууд маань энэ нөхөр монголчуудаа гадаадад тарааж хаях гэлээ гээд л надруу дайрч давшилаад бүр Бямбасүрэн гуайд энэ эсэргүү, энэ ардын дайсанг шорон оронд нь хий, нийгмээс нь тусгаарлаач гээд шаардах бичиг хүргэж байсан.
Тухайн үед гадаад паспорт гэж байдаг юм байна, гадаадад хэн хүнгүй чөлөөтэй зорчиж болдог юм байна гэдгийг ойлгохоосоо илүү намын үзэл сурталд хэт автчихаад сөрөг талаас нь л ухаад байсан. Yнэхээр хэцүү байсан.
-Тухайн үеийн нийгмийн сэтгэхүй ардчилалыг хүлээн авах ямар ч бэлтгэлгүй байсан болохоор та нарын үйл ажиллагааг ойлгохгүй хэлж байгаа үг, хийж байгаа үйлдэл бүхэн эсрэгээр тусдаг байсан байх л даа.
– Харин тийм. Малчдад малыг нь өгөх гэж өчнөөн юм болсон. Нэгдэлд очоод малчидад та нар малаа аваач гэхэд Бат-үүл чи хотын хүүхэд мал мэдэхгүй байж , би тийм сүрхий л юм бол хөдөө ирж амьдраад малаа маллаадах гэж тавлаад л. Элбэгдорж бид хоёр Нэгдлийн Холбооны хурал дээр малчиддаа малаа хувьчилж аваач ээ гэхэд энэ хоёр яагаад монголд чөлөөтэй явж байдаг юм бэ гээд бидний хэлсэн үгийг эсэргүүцэж шүгэлдэх хашхираад л хурал дээрээс бүр хөөгдөж гарч байлаа.
Орон сууцыг үнэ төлбөргүй хувьчлах гэж бас бөөн юм болж байлаа. Энэ орон сууц чинь Энэбиш даргын үед 1м2 нь 180.0-360.0 мянгаар дуудаж худалдах гээд гэрээ байгуулчихсан явж байсан юм шүү дээ. Тэгээд ардчилсан холбоо эвсэл гарч ирээд орон сууцаа үнэ төлбөргүйгээр хувьчилна гээд би телевизээр хэлээдэхсэн чинь хүмүүс эсэргүүцээд, ахмадууд гудамжинд барьж авч загнаад л -та нар биднийг улсын орон сууцнаас минь салгах гэлээ, чи дандаа болж бүтэхгүй юм хийж явдаг гээд л бөөн юм болж байсан, Гэтэл үнэндээ ард иргэд зах зээлийн эргэлтэнд оруулах хувь хөрөнгөгүй, амьдралаа дээшлүүлэх боломж байхгүй, ахмадууд чинь орон сууцныхаа төлбөрийг хийх мөнгөгүй л байсан шүү дээ.
Харин одоо хүмүүс ойлгож байх шиг байна. Намайг анх толгой түрүүгүй загнаад явж байсан манайтай ойрхон амьдарч байсан хоёр хөгшин энэ хавар таарж үнсээд л -Хүү минь чи их зөв юм хийжээ, бид чинь ухаан орохгүй тэнэг улс юм даа. Одоо бид чинь байраа зараад рашаантад маш хашаа байшин аваад мал хөрөнгөтэй болоод сайхан амьдарч байна гэж байсан. Yнэхээр орон сууцаа хувьчлаад авчихвал өөрийн өмчтэй болоод энэ нь эргээд амьдралын баталгаа чинь болно гээд байхад ойлгодоггүй мөн ч хэцүү байсан шүү. Энэ бүхнийг би яагаад нуршаад байна гэхээр энэ бүгдийг ажил болгоход маш хэцүү байсан. Би үндсэндээ 1988 оноос хойш 17 жил тэмцэж байна. Энэ хугацаанд сайн муу их л юм үзлээ. Yнэхээр хэцүү байсан.
-Мэдээж та бүхний тэмцэл хичнээн хүнд ширүүн нөхцөлд, хичнээн хүчтэй эсэргүүцэлтэй тулгарч байсныг монголын ард түмэн мэдэх болжээ. Энэ үед халширмаар болъё доо гэж буцмаар хэцүү үе байсан л байх даа?
-Хүмүүсийн өөрсдийнх нь төлөө, өөрсдийнх нь ирээдүйн сайн сайхны төлөө тэгэж зүтгэж байхад нүүрлүүгээ ус цацууулаад гарах л хамгийн хэцүү байсан. Тэр л хамгийн халширмаар үе байлаа. Түүнээс бус тэр дарга, тэр цэрэг цагдаа нь бус, тэр хүч хэрэглэх гэж айлган сүрдүүлэх нь ч бус. Аль нь ч биднийг мохоож чадаагүй.
– Би бодохдоо тухайн үед улс төрийн товчоо их зөв шийдвэр гаргасан гэж ойлгодог?
-Уг нь тийм л дээ. Яг үнэндээ УТТ ч зөв шийдвэр гаргачихсан юм биш. УТТ гэхээсээ илүү тухайн үеийн нам засгийн тэргүүн байсан Батмөнх гуай их зөв шийдвэр гаргасан юм. Бидний мэдсэнээр 1990 онд зарласан өлсгөлөнг УТТ хүч хэрэглэн дарах гэж хуралдаж байсан юм, Хятадын Тянь-Миний талбай дээрх шиг л. Улаанбаатарын бүх цэргийгн ангиудыг байлдааны бэлэн байдалд оруулаад хүнд цэрэг техникийг одоогийг ТЕГ-н хашаанд байрлуулчихсан байсан юм шүү дээ.
Тухайн үед УТТ юу ярьсныг бид мэдээгүй. Ямарч байсан хүч түрэн дарахаас өөр аргагүй гэсэн шийдэлд хүрчихсэн байсныг л мэдэх юм. Тэгээд хуралдаж байх үед Батмөнх гуай УТТ-ны хурлаа завсарлуулаад -Би гэрлүүгээ явж амарлаа гээд гээд Их тэнгэрлүү явчихсан. Тэгээд гишүүд сууж байхад гэнэт орж ирээд УТТ огцрох болсныг би орон даяар зарлачихсан гээд тулгачихсан байгаа юм. Энд Батмөнх гуай үнэхээр ухаантай, зоримог,том шийдвэрийг гаргасан.
Тиймээс би түүнийг ардчилалыг бий болгоход маш их гавьяатай хүн гэж боддог юм. Түүнээс өөр хүн байсан бол өдийд монгол орон ардчилсан орон бус Хойд Солонгос, Куба шиг л дэлхийгээс салчихсан байх биз. Мэдээж дэлхий бидэнгүйгээр байж болсон юм чинь болох л байсан. Угаасаа дэлхийн бүдүүлэг хоёр их гүрний дунд байдгынхаа хувьд тийм ач холбогдолтой байна гэж үү.
– Зарим судлаач эрдэмтэд 1990 оны энэ үйл явдал бол хувьсгал биш гэж маргадаг. Тэгвэл таныхаар юу байсан гэж үздэг вэ? Тэгэхээр тэр үйл явдал төрийн эргэлт байсан юм уу хувьсгал байсан юм уу?
-Тэгэхээр хувьсгал гэж өөрөө юм бэ. Заавал буу шийдэм барьж цус асгаруулахыг хэлэх юм уу? Хааны ордонлуу дайрч ороод хааныг нь цаазаар авахыг хэлэх юм уу? Хувьсгал гэж нийгмийн харилцаа, нийгмийн байдлыг тэр чигээр нь өөрчилж байгаа үйл явц юм. 11 сарын 7-ны Октябарийн хувьсгалыг бидэнд хувьсгал л гэж ойлгуулаад байсан болохоос үнэндээ энэ бол төрийн эргэлт байсан шүү дээ. Бидний хийсэн тэмцлийг хүмүүс юу гэж ойлгох нь өөрсдийнх нь хэрэг. Миний ойлгож байгаагаар 1990 оны монгол өнөөгийн монгол хоёрын өөрчлөлтийн шинжиж харвал би хувьсгал л байсан гэж хэлнэ.
-Та нар ардчилсан хөдөлгөөн бол төрийн тусгаар тогтнолыг олж авах тэмцэл гэж хэлдэг. Гэтэл монгол орон чинь угаасаа л тусгаар тогтносон төр улстай, тусгаар тогтносон улс орон шүү дээ.
-Тиймээ монгол орон бол яах аргагүй тусгаар тогтносон орон. Гэхдээ тусгаар тогтносон юм шиг боловч эрх мэдлийн хувьд хязгаарлагдмал төр улстай орон байсан шүү дээ. Москва, Кремлээс бүх бодлогыг нь мэддэг, заадаг тоглоомын Бүгд Найрамдах Улс байсан шүү дээ. Ямар тусгаар улс байсандаа хамаг шилдэг сайд дарга нараа Орост аваачиж алуулж байх вэ дээ. Манай ерөнхий сайд Амар гуайн цаазлуулах гэж байхдаа хэлсэн үг байдаг. -Yнэхээр манай улс тусгаар тогтносон улс байсан юм бол монгол улсын ерөнхий сайд би яагаад танайд ирж шүүгдэж, танайд цаазаар ахуулдаг юм бэ? Та нар монгол улсаар тоглож байна гэж хэлсэн байдаг.
Тэр үнэхээр үнэн. Бид хамгийн сүүлд Цэдэнбал гуайг яасныг сайн мэдэж байгаа. Yзэл бодол нь өөр болоод ирэнгүүт Кремлд дуудаад тэндээ бие нь муудаа биздээ. Яасан нь тодорхой ш дээ. Бямбасүрэн гуай Москва ороод Цэдэнбал гуайтай уулзаад харахад маш хэцүү болчихсон байна гээд халаглаж байсан.
Яагаад энэ бүгд болоод байна.
Манжид дагаар орсон цагаас хойш үнэн хэрэгтээ 20-р зууны эхэн хүртэл улсын хэрэг явдлыг Бээжин мэддэг байлаа. Дараа нь Москва мэддэг болчихлоо. Ийм л эмгэнэлтэй хувь заяатай, үнэхээр тоглоомын улс орон байсан шүү дээ. Ийм байхад ямар юмных нь тусгаар тогтносон төр улс гэж. Бид үнэхээр л тусгаар юм бол яагаад манай дотоод асуудалруу гадаадын улс хөндлөнгөөс оролцоод байдаг байсан юм. 1990 оны үйл явдал бол монголын ардчилалын төдийгүй монголын тусгаар тогтнолд 300 жилийн дараа болж буй онцгой үйл явдал байсан.
-Yнэхээр нэг хэвийн унтаа байдалд байсан Монгол орон ардчиллын төлөө тэмцэгч хэсэг залуусаар ташуурдуулан хойрноосоо сэрж 1990 оны Монгол орон хөгжлийн түвшинд үсрэлт гарсан гэдэгтэй одоо хэнч маргахгүй байх. Өнөөдрийн энэ түвшин та нарын зорьж байсан, хүрэх гэсэн түвшин мөн үү.
-Ямарч байсан жинхэнэ утгаараа тусгаар тогтносон улс болж чадсан. Бид үндсэн хуулиа өөрсдөө боловсруулаад баталчихлаа. Бид өөрөө өөрсдийнхөө хэрэг явдлыг мэддэг болчихлоо. Бид амьдралаа өөрсдөө тодорхойлж чаддаг болчихлоо. Ерөнхийлагч маань хаашаа явах вэ гэдгээ хэнээс ч асуухгүй шийддэг боллоо. Бид өөрөө өөрсдийгөө хариуцаж амьдарч чадах боллоо.
Энэ утгаараа тусгаар тогтноно гэдэг гэдэг бол асар том дэвшил байсан юм шүү. Бид хуучин орон сууцныхаа барилгыг өөрсдөө ч барьж чадахгүй хүний гар хараад ангайгад суудаг байлаа. Барихаараа хэдэн жилийн юм болно. Бодитой жишээ бол намайг нэгдүгээр ангид байхад хүүхэлдэйн театр гэж суурийг нь тавьж байсан. 10-р анги төгсөхөд дуусаж байсан гээд бодохоор хэцүү байгаа биз, Гэтэл одоо хавар нь эхлээд л намар нь ашиглалтад оруулдаг боллоо. Манайх уул уурхайн салбарт ямар байв. Одоо алттай л гэвэл уулыг нь эргүүлээд тавьчихаж байна шүү дээ. Бид ямар ч байсан хөдөлмөрлөж сурч байна. Бүр мундаг түвшинд хүрээгүй ч гэсэн бид социализмын үед хэзээ ингэж хөдөлмөрлөж байсан юм бэ. Өглөө болгон сонин уншлагад суусан гараа кармандаа гараа хийсэн нэг л их сэхээтэн улс байлаа шүү дээ.

-Ерөөд оны үед та нарын бий болгосон тэмцлийн дүнд дэлгүүрийн лангуу гурил давснаас өөр зүйлгүй хоосроод л картын бараа гэж өлмөн зөлмөн байдалд шилжээд л нийгмийн хямрал бухимдал дээд цэгтээ хүрч байсан шүү дээ. Тэр үед бид энэ улс оронд юу хийгээд юу болгоод байна даа гэж эргэлзэх харамсах үе байсан болов уу?
-Ямар ч байсан зөвхөн талх гоймонгоор хангагдах үеэсээ гарч хүн амын хэрэгцээт зүйлийг хангасан илүү том дэвшилд хүрсэн тийм цаг хугацаанд очно гэсэн итгэл байсан. Гэхдээ би тэр үерүү нэлээн удаан явж хүрэн байхдаа гэж бодож байлаа. Харин гадаад паспортын ачаар энэ хөгжлийн түвшинд бидний бодож байснаас ч илүү хурдан хүрсэн гэж боддог юм. Өнөө ад үзэгдээд байсан гадаад паспортын гол зүйл нь дутагдаж үгүйлэгдээд байгаа тэр зүйлийг хүн ард нь өөрсдөө олж ирдэг, зах зээлээ өөрсдөө хангах, тэдний өөрсдийнх нь оролцоог л бий болгоод өгчихсөн юм ш дээ.
-Морин дээрээ улсыг хураах амархан Мориноос буугаад улсыг төвхнүүлэх хэцүү гэж байдаг. Тэгэхээр та нар тэр их тэмцлийн дүнд засгийн эрхийг авсан. Гэтэл та нарт төр барих арга барил, туршлага юу ч байгаагүй шүү дээ,
-Yнэхээр тийм. Маш хэцүү байсан. Бид нарыг гарч ирэхэд байдал маш хүнд байсан. Бидэнд туршлага байдаггүй, туршлага дутагдаад байдаг. Ийм сэтгэлзүйн хүндрэлтэй байхад хажуугаар нь дайран дээр нь давс гэгчээр эдийн засгийн байдал хүндрэээд байдаг. Дэлхийн зах зээлд манай экспортын гол бүтээгдэхүүн зэс, алтны үнэ унаад байдаг. Дээр нь дотооддоо төсвийн том алдагдалтай учраад, нөгөө долларын ханш маань дөрвөн зуу байснаа найман зуу болж өсөөд маш хэцүү байдал үүссэн.
Дээр нь гайхмаар, бас зовлонтой юм байсан нь залуучууд биднийг засаг төр барихаар ахмадуудын хүчтэй эсэргүүцэл биднийг чиглэдэг байлаа. Гэхдээ бүгдийг нь гэж хэлж байгаа юм биш шүү. Нэн ялангуя МАХН-ын идэвхитэй гишүүд дэмжигч ахмадууд бидний үйл ажиллагааг үгүйсгэх, гутаах, нэр хүндийг унагах гэж бидэнтэй маш их ажиллаж, нийгмийг бидний эсрэг болгодог байлаа. Өнгөрсөн хугацаанд ажиглаад байхад хувьсгалт намыг шүүмжлэх дайрч давшлах нь маш бага, түүнийг их дагамтгай дуулгавартай болчихдог юм. Бид гараад ирэхээр л нэг их дайрч давшилсан эсэргүүцэмтгий болчихдог юм. Энэ нь бидийг ажлаа явуулахад маш хүндрэлтэй болгодог байсан. Одоо ч гэсэн хар л даа. Элбэгдорж гарч ирээд дөнгөж засгийн газраа байгуулаад төсвөө хэлэлцүүлээд эхлэхэд л ахмадууд тэтгэвэрийн зөрүү арилга гээд суугаад жагсаад л эхлэх юм. Тэр тэтгэвэрийн зөрүү гэж юм аль Жасрай гуайн үед хийгдсэн зүйл бид засгийн эрх барьж байхдаа түүнийг нь харин зөндөө багасгаж өгсөн, өнгөрсөн Энхбаярын засгийн газрын үед энэ тухай юу ч дурсаагүй тэглээ гээд ахмадууд юу ч хэлээгүй. Одоо Элбэгдорж ерөнхий сайд болонгуут гэнэт санасан юм шиг л шаардаад байгаа нь хачирхалтай. Яагаад ч юм манай ахмадуудын ихэнх нь биднийг гадуурхаад байдаг юм. Их гайхмаар. Ялангуяа хувьсгалт намын ахмадууд. Бид чинь энэ улс Орноо тусгаар тогтносон улс шиг улс болгох гэж энэ амьдрал хамаг юмаа зориулан тэмцэж байхад яагаад биднийг ингэж нүд үзүүрлээд байдаг юм бол гэж бодохоор заримдаа бүр бархирч хэлмээр байдаг юм. Бид хүн ардаа бүрэн эрх чөлөөтэй болголоо. Хийсэн буруу зүйл бидэнд байхгүй Хувьсгалт нам өнгөрсөн жилүүдэд ардчиллын олон зүйлээс ухарсан. Гэтэл түүнийг шүүмжилдэггүй, түүнийг хэлдэггүй, эсэргүүцдэггүй..
– Энэ Бат-Yүл гэж нөхөр дандаа л болж бүтэхгүй юм сэдэж, нийгмийг дандаа үймүүлж бужигнуулж, өдөөн хатгаж явдаг гэх. Та үнэхээр тийм болохгүй хүн үү?
-Мэдээж шинэ юм болгон зүгээр гарч ирэхгүй. Бэлэг шиг ороод ирэхгүй. Үүний төлөө тэмцэх л хэрэгтэй. Надад барьж буй тодорхой зорилго баримтлал бий. Хүн ардын эрх, эрх чөлөө нь хангагдсан нийгмийг байгуулахын төлөө, тэдний сайн сайхан амьдралын төлөө, янз бүрийн бусармаг үйл ажиллагаанаас нийгмээ хамгаалан тэмцэхдээ би хэнээс ч айж эмээхгүй. Энэ зорилгынхоо төлөө тэмцэх тулалдахаас өөр аргагүй шаардлага гардаг. Би тэмцэх ёстой бол хаана ч тэмцэнэ. Үнэнийг хэлэхэд энэ олон жил би нэг их сайнаар хэлэгдсэнгүй. Дандаа л болохгүй бүтэхгүй юм хийгээд яваа юм шиг л шүүмжлүүллээ. Тэглээ гээд би үүнд гуньж гутардаггүй. Ямар ч байсан надад эргээд харахад хийсэн юм байна. Намайг хөөгөөд гаргаж байсан малчидаас амыг нь асуух эрх байна, гадаадад чөлөөтэй зорчиж байгаа иргэдээсээ гадаад паспарт хэрэгтэй байж уу гэж асуух эрх байна. Орон сууцаа аваад өнөөдөр эдийн засгийн эргэлтэнд оруулж чадсан иргэдийнхээ өмнө нүүр бардам байна гээд бидэнд хийсэн юм байгаа.
-1990-ээд оны ардчиллын хөдөлгөөний үед та нар маш хатуу тангараг өргөж байсан гэдэг. Та тэр тангараг өргөж байсан журмын хөдөө дурсаж байхад бүгдээрээ тууштай тэмцэж чадаж байна уу?
-Тиймээ бид ерөн онд анх арван гурвуулаа байгаад эх орныхоо төлөө, зорьсон хэргийнхээ төлөө тэмцэнэ гээд маш хатуу тангараг өргөж байсан. Би түүнээсээ няцаагүй ээ. Няцах ч үгүй .
Тэр анхны арван гурваас Зориг маань хэрцгийгээр амиа алдлаа. Тэнд байсан Малыш гээд нөхөр маань намайгаа гүтгээд шоронд барьж хийлгэлээ. Энэ мэтчилэн явсаар цаг хугацааны шалгуураар тууштай тэмцэж байгаагаараа үнэндээ Элбэгээ бид хоёр л үлдэж дээ. Энэ бол өөрийгөө бие тоож сагсуурч байгаа зүйл ч биш шүү. Анхны хэдээс яриад хэлээд л яваа нь гэхүү дээ.
-Монгол оронд ардчслалын шуурга шуурсан тэртээх 90 оноос хойш багагүй хугацаа өнгөрчээ. Мэдээж алдаж оносон юм бишгүй дээ л байгаа байх. Хамгийн том алдаа Сургамж болж үлдсэн юм?
-Энэ арван таван жил гэдэг бол их хугацаа, бүр ер бусын хугацаа.. Магадгүй тогтсон нийгэмтэй улс оронд бол зуун тавин жил гэсэн үг. Энэ хугацаанд өөрөө энэ үйл явдалд гар бие оролцоод явж байсандаа баяртай байдаг юм. Хүн болгонд ийм боломж олддоггүй л гэж боддог юм. Манай намтай хамтарч ажилладаг Америк найз маань ирээд үнэхээр та нарт атаархмаар маш сайхан түүхэн боломж байна гэдэг юм. Бидэнд даанч тийм зорилго тавих хэрэгцээ байхгүй уйтгартай байна гэж хошигнодог юм.
Алдааны тухайд бол зөндөө зөндөө. Ялангуяа эрх барьж байх үедээ өөрсдийнхөө ялалтанд бардаж, цадаж, ер нь нэг эрдүү маягтай, биеэ тоож , зорьсон зорилгоо мартан, дотоодынхоо хэрүүл тэмцлээ гол асуудал болгон хувиргаж байсан гээд бидэнд том алдаанууд зөндөө бий. Бид 1996-2000 онд үнэхээр олонх байлаа, маш их юм хийх болоцоотой байлаа, гэтэл чадсангүй. Эдийн засгийн шинжтэй орон сууцыг хувьчлах гэх мэт зарим нэгэн алхмыг л хийсэн болохоос бус олигтой юм хийж чадаагүй. Шүүмжлэх юм бидэнд их бий. Бид хйиж болох олон юмын хийж чадаагүй. Энэ бол маш том алдаа байсан.Тэр үед ядахнаа л радио телевизээ л чөлөөлөөд тавьчихсангүй ш дээ.
-Манай улсыг ардчиллыг сэргээн тогтоосон орон болон шинээр бий болгосон орон гэдэг зарчмын асуудал дээр хоёр хүчин маргалдаад байх шиг байсан. Энэ талаар?
-Үнэндээ манай орон бол ардчилалын шинээр тогтоосон орон. Бид өмнө нь ардчилсан байдлаар амьдарч үзээгүй. Хүн ард нь ардчилсан байдлаар эрх чөлөөгөө олж, чөлөөтэй ярьдаг, хэлдэг, шүүмжилдэг, жагсдаг, зорьчдог, бизнес аж ахуйн үйл ажиллагааг удирддаг байсан гэж үү. Ийм хэлбэрийн юм урьд нь байгаагүй юм ш дээ. Би ойлгохдоо Энхбаяр даргын ардчиллыг шинээр тогтоосон орон мэтээр хэлсэн үг бол ерөн оны үйл явдлыг үгүйсгэсэн хэрэг л гэж бодож байна. /үргэлжлэл бий/

olloo.mn – Ж.Алтантуяа

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button