НYБ-ын асуулгад өгөх хариултыг Засгийн газарт танилцуулна

Монгол Улсын Ерөнхий сайд, тус Yндэсний зөвлөлийн тэргүүн Ц.Элбэгдорж энэ сарын гуравны өдрийн 132 тоот захирамжаараа Yндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батласан бөгөөд Yндэсний зөвлөлийн орлогч даргаар Монгол Улсын Шадар сайд Ч.Улаан ажиллах юм. Yндэсний зөвлөлийн гишүүдийн бүрэлдэхүүнд Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Ц.Баярсайхан, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд П.Цагаан, УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга С.Ламбаа, Эрүүл мэндийн дэд сайд Ш.Энхбат зэрэг төрийн болон төрийн бус байгууллага, иргэний нийгэм, хувийн секторыг төлөөлсөн 20 гаруй хүн багтаж байгаа бөгөөд энэхүү шинэ бүрэлдэхүүний нэг онцлог нь Монголын Хүүхдийн байгууллага, Монголын скаутын холбоог төлөөлсөн хоёр ч хүүхэд үе тэнгийнхнийгээ төлөөлөн Їндэсний зөвлөлд сонгогдоод байгаагийн зэрэгцээ Хүүхдийн элч гишүүнээр эрдэмтэн, зохиолч П.Хорлоо гуай ажиллахаар болжээ.
Монголын Хүүхдийн төлөө Yндэсний зөвлөл шинэчлэгдсэн бүрэлдэхүүнээрээ өнөөдөр анхыхаа хуралдааныг хийлээ. Хуралдаанаар, НYБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын улс орон бүрт хандаж тавьсан Хүүхдийн эсрэг хүчирхийллийн талаарх асуулга-д Монгол Улсын Засгийн газраас өгөх хариултын төслийг хэлэлцлээ. Энэ хариултыг бэлтгэхэд холбогдох яамд, шүүх, цагдаагийн болон төрийн бус байгууллагууд, манай улсад үйл ажиллагаа явуулж байгаа олон улсын байгууллагууд, аймаг, нийслэл, дүүргүүдийн Хүүхдийн зөвлөлүүд зэрэг 40 гаруй байгууллага хамтран ажилласан байна. Хариултыг бэлтгэх ажлын явцад Хүүхдийн эсрэг хүчирхийлэл манай улсад нэлээд сэтгэл зовоох түвшинд хүрээд байна гэсэн дүгнэлт хийжээ. Түүнчлэн, өнөөдөр мөрдөж байгаа хууль эрх зүйн зохицуулалтаар хүчирхийллийг хориглосон зүйл, заалт байгаа боловч тэдгээрийг хэрэгжүүлэх хүчин чармайлт сул, эрхзүйн механизм оновчгүй, хүний эрх дотроо хүүхдийн эрх, эрх чөлөөг наривчлан тусгаагүй, хүүхдийн эрхийн хэрэгжилтийг хянах тогтолцоо бүрэлдэн бий болоогүй, олон нийтийн хүүхдийн эрхийн талаарх мэдлэг, мэдээлэл хомс, хангалтгүй байгаа нь НЇБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын асуулгад харилут бэлтгэх явцад тодорхой болсон байна. Хамгийн харамсалтай нь хүүхдийн эсрэг хүчирхийлэл нэмэгдээд зогсохгүй улам харгис болж байгаа явдал түгшүүр төрүүлж байна. Албан ёсны баримтаас үзвэл манай улсад 10 эмэгтэйн нэг нь бие махбодийн, хүүхдийн 60.2 хувь нь гэр бүлийн хүчирхийлэлд байна гэсэн судалгаа гарчээ.
Энэ асуудлаар Хүүхдийн төлөө Yндэсний зөвлөлийн гишүүд нухацтай ярилцаж, хариултаас урган гарсан дүгнэлт, Хүүхдийн эсрэг хүчирхийллийн өнөөдрийн байдалд дүн шинжилгээ хийн, үүний эсрэг авах арга хэмжээг нарийвчлан төлөвлөж хэрэгжүүлэх нь зүйтэйг онцлон дурдаж байлаа. Хуралдаанаас, НЇБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын долоон бүлэг, 56 асуулт бүхий Хүүхдийн эсрэг хүчирхийллийн талаарх асуулга-ийн хариултыг эцэслэн боловсруулж Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Yндэсний зөвлөлийн орлогч дарга, Монгол Улсын Шадар сайд Ч.Улаанд үүрэг болгож Yндэсний зөвлөлийн тогтоол гаргахаар боллоо. Уг тогтоолоор, дээрх хариултын агуулгыг олон нийт, иргэний нийгмийн байгууллагуудад танилцуулахыг Їндэсний зөвлөлийн гишүүн, ажлын албаны дарга М.Тогтохнямд даалгаж, хүүхдийн эсрэг хүчирхийллийн байдалд дүгнэлт хийн, шаардлагатай үед холбогдох арга хэмжээг авч байхыг аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга, Хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүн нарт зөвлөлөө.
Мөн хуралдаанаар, Хүүхдийн төлөө сан байгуулах тухай асуудлыг хэлэлцээд, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хууль, Хүүхдийн төлөө Yндэсний зөвлөлийн энэ оны нэгдүгээр тогтоолоор батлагдсан стратегийн баримт бичигт заасныг тус тус үндэслэн Хүүхдийн төлөө сан-гийн дүрмийн төслийг боловсруулж Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг Сангийн сайд Н.Алтанхуягт үүрэг болгов.
Засгийн газрын Хэвлэл мэдээллийн алба