Уурласан япончууд 3 вагон тамхиа галд өргөжээ

Био комбинтын хогийн цэг дээр Monta carlo гэдэг тамхийг өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагаас эхэлж шатаасан Хуурамч тамхи устгаж байгаа юм гэсэн. Тамхинаас маш их утаа гарч эндхийн агаарыг бохирдуулж байна. Бас тамхи устгаж буй сургаар хотоос маш олон хүн ирж наадам болж байгаа юм шиг л бужигналдаж байна. Устгалтай зэрэгцэн хүмүүс машин машинаар нь тэр тамхинаас ачаад явж байна. Үүнээс болоод энд эмх замбараагүй байдал үүсээд байна гэв. Энэ мэдээллийн мөрөөр албаны эх сурвалжуудаас ямар учиртай тамхи устгаж буйг тодруулахыг зорилоо. Улсын болон нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, нийслэлийн хэрэглэгчидийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг, Эрүүгийн цагдаагийн
газрын Авилгал, эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ажилтнуудад хандахад Ийм мэдээлэл чамаас л сонсч байна. Хэн устгаж буй мэдэхгүй гасэн хариултыг авлаа. Бид нэлээд хөөцөлдөж байж Monta carlo тамхийг устгаж байгаа компанийн нэрийг мэдсэн юм. Нэрээ нууцлахыг хүссэн тус компанийн ажилтан Манайх Япон улсын хөрөнгө оруулалттай импортын тамхи оруулж ирдэг компани. Гурван жилийн өмнө Япон дахь түншүүдтэйгээ гэрээ хийж, ишин дээрээ улаан бичигтэй Monta carlo тамхи авахаар болсон юм. Гэтэл сая ишин дээрээ хар бичигтэй тамхи нийлүүлсэн. Ишин дээрээ улаан үсэгтэй тамхийг хэрэглэгчидэд оригналь гэж хүлээн зөвшөөрсөн болохоор манай байгууллага тэр тамхийг нь авахгүй гэсэн юм. Тэгээд л япончууд уурлаад та нарыг харж байхад чинь устгалаа гээд шатааж эхэлсэн. Нийт гурван вагон ийм тамхи устгасан гэв.
/2004.12.07, Монголын мэдээ/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button