Өнөөдөр их эе эв, буяны өдөр

Энэ жилийн Зулын 25-ыг монголчууд урьд урьдаас уламс өвөрмөц өргөн хүндэтгэлтэй тэмдэглэх гэж байна. Өвлийн тэргүүн хөхөгчин гахай сарын найман цагаан мэнгэтэй хүчин төгс барилдлагатай цагаан бич энэ өдөр сусэгтэн олон маани зулаа мандааж тэнгэр бурхандаа мөргөн амар амгалан, эрүүл энхийг хүсэн билэгдэх нигууртай аж.
Сүсэгтнүүд маань бөхийн өргөөнд болох их номын чуулга, 1000 зулын баяртаа оролцон сэтгэлийн их ариусгал хүртэх боломжтой. Энэ өдөр хотол олноороо эе эвийг хичээж, аливаа нүгэл хилэнцийг тэвчин, бүх хүн инээд баясал дүүрэн хөөр хөгжөөнтэй учран золгох учиртай юм байна.

/2004.12.07 Монголын мэдээ/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button