Найдвартай гэрээ байгуулахад анхаарах үндсэн асуудлууд

Учир нь гэрээ бол бизнес эрхлэгчийн санаа оноо болон тэдний ашиг олох гэсэн эрмэлзлэлийг хэрэгжүүлэх гол хэлбэр юм.
Гэрээ нь юуны өмнө талуудын тохиролцоо бөгөөд хоёр талын ашигт нийцүүлэн хамтран ажиллах гэсэн тэдний харилцан тохиролцсон зөвшөөрлийг гэрээнд тусгадаг. Хэрэв харилцан тохиролцсон зөвшөөрөл байхгүй бол гэрээ ч мөн адил байхгүй гэсэн үг.
Нэг. Найдвартай гэрээ ямар байх ёстой вэ?
1-рт Таны ашиг сонирхолд нийцсэн 2-рт хүчин төгөлдөр хууль тогтоомжийг зөрчөөгүй
3-рт Таны ашиг сонирхол хуулийн дагуу баттай хамгаалагдсан 4-рт хуульд харшилсан нууц зүйл агуулаагүй байх ёстой. Ямар ч төрлийн хэлцэл байгуулахад анхаарах дөрвөн үндсэн дүрэм байдаг.
1. Та юу хийж юу олж авахыг хүсч байгаа талаараа тодорхой, яг таг ойлголттой байх нь чухал.
Харамсалтай нь хүн бүхэн үүнийг анхаарч үздэггүй. Ажлын дараалал /ямар ажлын дараа юу хийх/, та юу хийх ёстой, таны түнш юу хийх ёстой зэргийг тусгасан ирээдүйн ажлынхаа хамгийн сайн загварыг боловсруулахыг хичээ. Төлөвлөсөн ажлынхаа ойролцоо схемыг гаргаад, түүнийгээ үе шат болон гэрээ байгуулахаас эхлэн биелэх хүртэлх хугацаагаар нь ангилж хуваах хэрэгтэй. Үе шат бүрт төлөвлөсөн ажлыг яаж хийх ёстой, түүний тулд юу хэрэгтэйг тодорхойлж, гарч болох эрсдлийг тооцож гарга. Үүний дараа та хийх ажлынхаа талаар тодорхой төсөөлөлтэй
болох ба нөхцөл байдлыг зөв дүгнэх чадвартай болно. Зөвхөн үүний дараал гэрээний нөхцөл /зүйл анги/-ийг боловсруулах, мэргэжлийн хүнээс зөвлөлгөө авах болон шаардлагатай бүх баримт бичгийг бэлтгэх ажилдаа орох хэрэгтэй.
2. Гэрээний төслийг түншээрээ бэлтгүүлсэнээс өөрөө боловсруулсан нь илүү.
Танай талын зохих мэргэжлийн хүмүүс л гэрээний төслийг боловсруулах хэрэгтэй. Таны түнш бусдын эрх ашгийн төлөө нэг их онцгой санаа тавихгүй, өөрийн ашиг сонирхлын үүднээс л гэрээг боловсруулах болно. Иймээс бусдын хийсэн гэрээг өөрийн ашиг сонирхолд нийцүүлэхийг та эрмэлзэнэ. Гэтэл таны зүгээс гарах санаачилга аль хэдийн орхигдсон байх болно.
3. Танай хуульч гэрээг хянаж, зөвшөөрөл өгөөгүй байхад хэзээ ч гэрээнд гарын үсгээ бүү зур.
Энэ бол хамгийн чухал дүрмийн нэг гэдгийг анхаарах хэрэгтэй. Гэхдээ гэрээ бүр нь хуулийн баримт бичиг бөгөөд хэрэв түүнийг зохих мэдлэггүй хүмүүс боловсруулсан байвал үнэ цэнээ алдана. Хуульч найруулгын хувьд өөрчөлөхийг санал болгож, гэрээний аль нэг зүйл ангийн буруу найруулганы улмаас гарч болох хууль эрхийн үр дагаврыг тайлбарлаж, тухайн зүйл ангийн оронд өөрийн хувилбарыг оруулахыг зөвлөнө. Хуульчийн зөвлөгөө зарим тохиолдолд их хэмжээний хохирол буюу дампуурлаас зайлсхийхэд туслах болно гэдгийг сайтар ойлгодог тул олон улсынпрактикт нэгч бизнес эрхлэгч өөрийн өмгөөлөгчгүйгээр ганц ч алхам хийдэггүй.
Ихэнх бизнес эрхлэгч гэрээний загварыг ашиглан гэрээ байгуулдаг. Энэ нь
мэргэжлийн биш хүмүүст ямар нэг хэмжээгээр тусалж гэрээ боловсруулах ажиллагааг түргэсгэх сайн талтай. Гэхдээ таны бизнесийн найдвартай байдлыг хангаж чадах нийтлэг гэрээ байдаггүй гэдгийг санах хэрэгтэй. Гэрээ болгон өөрийн өвөрмөц шинжийг агуулсан баримт бөгөөд гэрээний загвар хэзээ ч мэргэжлийн боловсон хүчинг орлож чадахгүй юм.
4. Хоёрдмол утга санаа буюу ойлгомжгүй тодорхойлолт хэзээ ч байж болохгүй.
Гэрээний нөхцлийг боловсруулж байхдаа хэзээ ч хоёрдмол санаа, ойлгомжгүй өгүүлбэр бүү оруул. Гэрээний үсэг бүр, таслал бүр гэрээнд утга санаа илэрхийлж болно. Хэрэв танд ойлгомжгүй байвал мэргэжлийн хүнээс асуух хэрэгтэй тухайн томъёолол буюу нийлмэл үг хэллэг ямар утаг санаа агуулж байгаа талаар тайлбар авах нь чухал. Маргаан гарах тохиолдолд таны түнш хоёрдмол утга санаатай буюу ойлгомжгүй найруулгыг өөрийн ашиг сонирхолд нийцүүлэн тайлбарлах болно гэдгийг санах хэрэгтэй. Түүгээр ч зогсохгүй таны түнш таны ашиг сонирхлыг санаанд оромгүй байдлаар хөндсөнд, танд ойлгоход хэцүү харин өөртөө маш ойлгомжтой нөхцлийг гэрээнд зориуд тусгаж болох юм.
Хоёр. Гэрээний бүтэц, түүний үндсэн нөхцөлүүд
Гэрээ дөрвөн хэсгээс бүрдэнэ
2,1 Удиртгал хэсэг
2,2 Гэрээний агуулга. Талуудын эрх үүрэг
2,3 Гэрээний нэмэлт нөхцөл
2,4 Гэрээний бусад нөхцөл
2,1 Удиртгал хэсэг Энэ хэсэгт доорх үндсэн асуудлуудыг тусгана.
а/Гэрээний нэр (худалдан авах-худалдах, нийлүүлэлтйн, брокерын үйлчилгээ үзүүлэх, түрээсийн, хамтран ажиллах гэрээ гэх мэт) Гэрээнд тодорхой зөв нэр өгснөөр ямар эрхийн харилцааны тухай гэрээ болох нь шууд ойлгогдоно. Хэрэв нэр байхгүй бол юуны тухай гэрээ болохыг мэдэхийн тулд түүнийг заавал унших шаардлага гарна. Энэ нь ялангуяа арбитр болон татварын байцаагчид таатай санагдахгүй.
б/ Гэрээнд гарын үсэг зурсан он, сар, өдөр. Зарим бизнесмен гэрээ байгуулаад, байгуулсан өдөр, сар, оныг тавихгүй орхидог. Ийм байдал гаргаж болохгүй.
/2004.11.29 Бизнес таймс/