Өвөрмонголчуудаа ядахдаа хүн гэдгийнхээ төлөө босох цаг болжээ

Өвөрмонголын нутагт байдаг Чингисийн онгон-ыг хятад баян худалдаачин худалдаж авснаас болж өвөрмонгол оюутнуудын дунд эсэргүүцлийн хөдөлгөөн гарсныг Хятадын эрх баригчид нухчин дарсан тухай барууны хэвлэлүүд цухас дурьдаад өнгөрөв.
Өвөрмонголчууд төдийгүй нийт Монгол улсад ямар ч мэдээлэл гарсангүй. Хэвлэл мэдээллээр тэрхүү үйл явдалтай давхацсан учраас манай Хурд хамтлагийн тоглолтыг өвөрмонгол фенүүдийнх нь танхай зангаас болсон мэтээр тайлбарлаж, түүнийг тойрсон зарим үйл явдлыг бичсэн гадаад хэвлэлийн материалыг ганц нэг сонин орчуулж тавьснаар сэтгэл амрав. Үнэн хэрэгтээ асуудлын мөн чанар нь маш гүнзгий агуулгатай юм. Төрж өссөн нутагтаа үндэсний цөөнх болон шоовдорлогдож бэлчээр нутгаа алдаж, эцэст нь онгон шүтээнээ доромжлуулж байгаа өвөрмонголчуудын хувьд энэ нь цаашид орших уу, эс орших уу гэдэг шиг амин чухал асуудал юм. Өнгөрсөн зууны эхээр эхэлсэн бэлчээр нутгийг тариалах кампанит ажил
Чан Кайши-гийн дэглэмийн үед улам эрчээ авч Хятадын өмнөд мужаас олон тооны хятад иргэдийг Өвөрмонголд суурьшуулсан ба ӨМӨЗО байгуулагдсаны дараахан түр намжсан энэ нүүдэл 50-иад оны эцсээр гарсан ХКН-ын үр тариаг голлох шинэ бодлогын нэрэн дор илүү өргөн цартай, механикжсан хэлбэрийг олж 70-аад он гэхэд Цахарын гал нутагт
гэхэд л ганц ч хошуунд бэлчээрийн нутаг үлдээгүй байна. Өвөрмонголын их
сургуулийн С.Содбилэг Цахарын нутаг дахь газрын хөрс сайжруулалт ба байгаль орчны хувьсалт нэртэй судалгааны ажилдаа олон жилийн турш явагдсан энэхүү нүүдэл, бэлчээр нутгийн тариалалтын үр дагавараар Өвөрмонгол дахь хятадуудын тоо монголчуудаасаа хол давж Цахарын өмнөд нутгуудад дан хятад иргэд амьдарах болсон ба монгол ахуй үндсэндээ устаж үгүй болсон бол хүрээлэн байгаа орчны хувьд өмнөд нутагт нь экологийн тэнцвэр алдагдаж умард нутагт нь өмнөдөөс шахагдаж ирсэн
монголчууд хүн амын нягтарлыг ихэсгэж үлдсэн жаахан бэлчээр нутаг нь хойноос ирсэн цөлжих аюулд тулгараад байгаа тухай бичжээ.
АНУ-ын Индианиагийн Их сургуулийн Кристофер П.Этвүүдийн бичсэнээр 2001 онд экологийн нүүдэл буюу шентай имин гэгч шинэ бодлогоор Хятадын Засгийн газар 250,000 малчдыг бэлчээр нутгаас нь нүүлгэж бэлчээрийн бус суурин мал аж ахуйд шилжүүлэх шийдвэр гаргасан байна. Үүний үр дагавар хүн амын бүтэц цаашилбал үндэстний хувьд ямар үр дагавар авчрах, Өвөрмонголд хүний эрхийн талаар юу болж байгаа талаар одоогоор бичигдсэн зүйл алга.
Малчдын амьдралын нөхцлийг сайжруулах нэрээр газрыг хүчээр булааж аван суурин иргэшилд оруулж, тэгэхдээ орчин үеийн хөгжил дэвшил, үндэсний ухамсрын сэргэлтээс холхон байлгах гэсэн Хятадын бодлогыг өвөрмонголчуудынинтернет дэх сайтуудыг хүчээр хааж байгаа баримтууд болон онгон шүтээнээр нь эрээ цээргүй оролдсож эхэлсэн саяын үйл явдал зэргээс тод харж болох байна. Хувь заяаны эрхээр гадаад орнуудад гарсан ялангуяа АНУ, Японд амьдарч буй өвөрмонголчууд энэ тухай интернетээр хатуу шүүн хэлэлцэж, нутаг нэгтнүүд, үндэстэн нэгтнүүдийнхээ төлөө гэсэн сэтгэлээ илэрхийлэх нь сүүлийн үед ихсэх
боллоо.Тэдний дунд тархаж буй мэдээллээр эсэргүүцлийн хөдөлгөөнийг удирдаж байсан Өвөрмонголын Их сургуулийн оюутнууд цөм баригдаж шоронд орсон ба нийт сэхээтэн өвөрмонголчуудад хатуу хяналт тогтоож мөрдөх болсон учир Монгол улсын тусгаар тогтнолын өдөр буюу 11 сарын 26-нд гаргахаар бэлтгэж байсан өвөрмонгол оюутны бослого бүтэлгүй болсон ажээ. Ийнхүү Монгол Улсыг тунхагласны ойн баярын өдрөөр Хятадууд Өвөрмонгол оюутнуудыг шоронд хорилоо. 2000 оноос эхлэн үйл
ажиллагаагаа явуулж нийт өвөрмонголчуудыг кибер-орон зайд холбодог байсан дээрх сайтыг Хятадын тусгай албад байнгын хяналтандаа байлгаж, заримдаа яригдаж байсан сэдвийн дундуур нь орж хутган үймүүлэх ажиллагаа явуулдаг байсан бол 2004 онд ямар нэгэн тайлбаргүйгээр хүчээр хааж ажиллагааг нь зогсоожээ.

/2004.12.06 ,Дээдсийн хүрээлэн/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button