Мянганы сорилтын сангаас 257 саяыг..

Байв гэсний учир нь манай орон АНУ-ын зүгээс хөгжиж буй орнуудад тусламж үзүүлэх энэхүү хөтөлбөрийн шалгаруултад хэдийнээ тэнцсэн буюу тусламж авах орнуудын тоонд багтжээ. Харин олны анхаарлыг татаж байсны учир нь мянганы сорилтын сангаас шалгарсан орнуудад багагүй хэмжээний санхүүгийн дэмжлэг үзүүлэх байсанд оршино.
Хэдий хэмжээний тусламж вэ?

Их яривал бүтдэггүй гэдэг шиг энэ тусламжийн тоон дүнгийн талаар бичих үү бодох уу гэж бодож байснаа нуугаад яахав. Ядуу буурай улсынхаа хөгжилд бас ч гэж чамгүй тусламж үзүүлэх гэж байгаа сургийг үргээчих гэж хэн хүнгүй л бодно биз дээ. Ямар ч болов манай талаас мянганы сорилтын санд хүргүүлэх гэж байгаа саналаар бол 257 сая ам долларын тусламж хүсэх юм байна. Энэ нь манай улсын жил бүрийн төсвийн дундаж зардал 40 гаруй хувьтай тэнцэхүйц хөрөнгө гэж бодоход нэлээд дорвитой сонсогдож
байгаа биз. Нөгөө талаасаа мянагын сорилтын сайнгийн 2004 болон 2005 оны тусламжид зориулагдсан хөрөнгийн нийт хэмжээ 3,5 тэрбум доллар гэж бодвол бараг л 10 хувийг нь хүссэн байх жишээний хөрөнгө мөнгийг мянганы сорилын сангаас өгөх бололцоо найдвар нь ямар байгааг сонирховол.
Хэвэр бид өөрсдийн зүгээс шалтгаалах ажлаа сайн гүйцэтгэлтэй хийгээд яриа хэлэлцээгээ амжилттай явуулж чадвал 257 сая ам долларын хэмжээ нэмэгдэх ч магадлалтай гэж Мянганы Сорилтын Сангийн Монгол дахь Үндэсний Зөвшөөрлийг дарга Ч.Хүрэлбаатар хэлж байлаа. Тухайлбал Мянганы Сорилтын Сангийн 2004 оны төсвийн 1 тэрбум ам доллар болон ирэх 2005 оны төсвийн 2,5 тэрбум ам доллар аль алинаас нь хувь хүртэх боломжийг Монгол улсад нээж өгч байгаа билээ.

257 сая ам доллоар юунд зарцуулагдах вэ?

Мянганы Сорилтын Сангийн 2004 он 2005 оны тусламжаас хүртэхээр хүссэн хөрөнгийн зарцуулах төсөл чиглэлүүдийг үндэсний зөвлөлөөс УИХ болон Засгийн Газрын гишүүдэд албан ёсоор танилцуулжээ.
Монгол улсын эдийн засгийн өсөлтийг дэмжих магадлал өндөртэй дөрвөн чиглэлд энэ хөрөнгийг хуваан зарцуулахаар болсон байна.
Эдгээр чиглэлүүдэд
1. Бизнесийн хөгжлийг дэмжих хөтөлбөр
2. Боловсролын чиглэлийн хөрөнгө оруулалт
3. Эрүүл мэндийн салбарыг дэмжих
4. Дэд бүтцийг дэмжих гэсэн дөрвөн чиглэл багтаж байгаа юм.
Бизнесийн хөгжлийг дэмжих хөтөлбөр Дээрхи чиглэлүүд дотор Мянганы Сорилтын Сангийн тусламжаас хамгийн их хөрөнгө тасалж авах нь Бизнесийн хөгжлийг дэмжих хөтөлбөр болж байна. Энэ хөтөлбөрт нийт
157 сая ам долларын хөрөнгө оруулалт төлөвлөж байгаа юм.
Тусламжийн хөрөнгийг дунд болон томоохон бизнесийн санхүүжилт мөн бизнес эрхлэх чадварыг нэмэгдүүлэх чиглэхээр хэрэгжүүлэх нийт 2400 гаруй төсөл буюу зээлд зориулахаар тооцоолсон байна. Тусламжийн 100 сая ам долларыг дээрхи урт хугацаааны зээлийн санг бүрдүүлэхэд зориулж эргэлтийн байдалтайгаар ашиглахаар төлөвлөсөн юм. Дунд болон томоохон бизнесийн урт хугацааны зээл гэхэд 2-7 жилийн хугацаатай эцсийн зээлдэгчид очих жилийн хүү 8 хувь байх ба нэг зээлдэгчид очих зээлийн
хэмжээ 50,000 ам доллараас дээш байх аж. Харин жижиг бизнесийн зээл нь хоёр жил хүртэл зээлийн жилийн хүү 20 хувиас илүүгүй байх ба нэг зээлдэгчид очих зээлийн хэмжээ 50,000 ам доллараас хэтрэхгүй байхаар төлөвлөгдөж байгаа гэнэ. Эдгээр зээлийг санхүүжүүлэхдээ Мянганы Сорилтын Сангийн Үндэсний Зөвлөлөөс тавьсан шалгаруулалтанд тэнцсэн арилжааны банкуудаар дамжуулан зээлдэгчдэд хүргэх аргыг сонгожээ. Харин металл олборлолт худалдаа болон тамхины үйлдвэрлэлд энэхүү
зээлийн төслийг оруулахгүй юм байна. Үндэсний Зөвлөлөөс тооцоолсноор энэ бүх ажлуудыг тусламжийн мөнгөөр амжилттай хэрэгжүүлсэн тохиолдолд манай улсын эдийн засгийн өсөлт нэг хувиар нэмэгдэж шинээр 20 мянга гаруй ажлын байр нэмэгдэх юм байна.
Эрүүл мэндийн салбар
Мянганы Сорилтын Сангаас хүсэх тусламжийн 31 сая гаруй нь эрүү мэндийн салбарт зориулахаар Үндэсний зөвлөлөөс төлөвлөжээ. Манай улсын хэмжээнд хэрэглэгдэж байгаа оношилгооны төхөөрөмжүүд дунджаар 10 жил хүртэл хугацаагаар ашиглагдсан байдаг ба тэдгээрийн тэн хагас нь өнөөгийн шаардлагыг хангахаасаа өнгөрсөн гэнэ.
Иймээс Монголын иргэд гадаадад эмчлүүлэхдээ зориулж жил бүр бараг 50 сая ам доллар зарцуулж байна. Энэ мөнгөний урсгалыг зогсоохын тулд дотооддоо орчин үеийн шаардлагад нийцсэн оношилгоо эмчилгээний төвийг байгуулах шаардлагтай гэж Үндэсний зөвлөл үзжээ.
Боловсролын салбарт
Мянганы Сорилтын Сангийн тусламжаар хөрөнгө оруулалт хүлээж буй дараагийн салбар нь боловсролын салбарт болж байна. Энэ салбарын хөрөнгө оруулалтыг зориулалтаар нь боловсрох 1, 2 ба 3 гэсэн салбар төслүүдэд хуваажээ. Боловсрол 1 нь 16 сая гаруй ам долларын өртөгтэй, эдийн засгийн өсөлтийг хангах мэргэжилтэй ажилчдыг бэлтгэх төсөл юм.
Боловсрол 2 нь Англи хэлний боловсролыг нээлттэй тогтолцоог бий болгох 1702 сая ам долларын өртөгтэй 4 жилийн хугацаанд хэрэгжих төсөл юм. Энэ төслөөр нэн түрүүнд нийслэл орон нутагт ажиллаж буй англи хэлний багш нарын мэдлэг болон ур чадварыг дээшлүүлж шаардлага хангасан Ерөнхий боловсролын 30 сургууль дээр англи хэлний загвар кабинет байгуулах телевизийн цуврал хичээлийг бэлтгэх зэрэг ажлыг хийх юм байна.
Боловсрол 3 төсөл нь залуучуудын мэргэжлээ зөв сонгох ажиллах ур чадварыг эрт олж авахад нь дэмжлэг үзүүлэх чиглэлээр хэрэгжих юм байна. Нийт өртөг нь 2,6 сая ам доллар болж байгаа энэ төсөл хүүхэд залуус мэргэжлээ бие даан оновчтой сонгоход тусалж боловсрол эзэмшигчдийн ажилгүйдэлд өртөх эрсдлийг багасгах учиртай гэнэ.

Дэд бүтцийн салбарт
Мянганы Сорилтын Сангийн тусламжийг хүртэх шаардлагтай гэж үзсэн дөрөв дэх салбар нь дэд бүтэц болж байна. Дэд бүтцийн салбарт оруулах тусламжийн хөрөнгийн 25 сая ам долларыг Улаанбаатар-Эрдэнэсантын чиглэлийн 176 км хатуу хучилттай замыг шинэчлэхэд бүрэн зарцуулахаар шийдэжээ. Ингэснээр нийслэлээс Лүн, Эрдэнэсант дайран Хархорин хүрдэг Монголын аялал жуучлалын гол чиглэл бүхэлдээ хатуу хучил
бүхий сайн чанарын замтай болох юм. Авах ч яахав нэг хэрэг. Харин Мянганы Сорилтын Сангийн тусламж ирсэн цагт түүнийг үнэхээрийн үр ашигтэй шингээх төдийгүй цаашид үргэлжлүүлэн ашиглах эргэлтий хөрөнгө босгочих сонирхолтой байгаагаа Үндэсний зөвлөл илэрхийлж байлаа.
Ялангуяа санхүүгийн урт хугацааны зээлийн санг бий болгосноор энэхүү тусламжийн үр дүн олон жил үр ашигтэй өгөх болно гэж тус Зөвлөлхийн дарга Ч.Хүрэлбаатар хэлж байна. Эцэст нь хэлэхэд Монголчууд бид ч бас гэж азтай улс юм. Мянганы Сорилтын Сангийн зөвхөн энэ жилийн төсвөөс тусламж хүсэх орны жагсаалтад гэхэд 68 орон багтсан байжээ. Эдгээр орон нь хөгжлөөрөө буурай нэг хүнд ноогдох жилийн орлого нь 1465 ам доллартай тэнцэх буюу түүнээс бага үзүүлэлттэй гардаг гэнэ. Ингээд 68
улсаас тодорхой шалгууруудыг хангасан 16 орныг л шалгаруулжээ. Түүн дотор Монгол улс багтсан хэрэг.

Мянганы Сорилтын Сангаас ямар улсууд тусламж авах вэ?

Мянганы Сорилтын Сангийн 2004 оны төсвөөс тусламж авах улсуудыг нэрлэвэл Европ тивээс Армени, Грузин хоёр, Америк тивээс Гондурас, Болива, Никарагуа. Африк тивээс Бенин, Рана, Лесото, Мозамбик, Марокко, Сенегал, арлын орнуудаас Мадагаскар, Вануату, Азийн орнуудаас Монгол, Шри-Ланка, Мали гэсэн улс багтсан байна.
Мөн ирэх 2005 онд тусламж авах улсын жагсаалтад 12 орныг сонгоод байгаагийн дотор Буркино-Фасо, Гаяана, Малави, Парагвай, Филиппин, Замби зэрэг улс шинээр багтсаны зэрэгцээ 2004 онд шалгарч байсан 6 орныг нэмэн дахин сонгожээ. Тэдгээр 6 орны тоонд Монгол улс багтаж чадсан байна
/2004.12.06 Инфо/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button