Ноён төгрөгийг хэн аварч байна вэ

Энэ нь зах зээл дээр зээлийн хүү буурахад бодитой нөлөөлж байна гэж төв банкныхан бахархдаг билээ. Гэтэл ийнхүү гэв гэнэтхэн үнэт цаасны хүүгээ нэмсэн нь анхаарал татаж байна. Үүнийгээ тэд үнийн өсөлтийг хязгаарлахын тулд мөнгөний бодлогыг чагнаж байгаа хэрэг хэмээн тайлбарлаж байна.
Харин ажилагчид валютын ханшийн өсөлт, түүнээс улбаалсан үнийн өсөлтийг хяналтаасаа алдаад байгаа Монголбанк шийдвэлэх арга хэмжээ авч байгаа нь энэ хэмээн үзэж байгаа юм. Их өр дарахтай холбоотойгоор гадаад валютын нөөц гэв гэнэтхэн дундарч үүргээ гүйцэтгэж чадахаа больсноос. Төв банк валютын зах зээл дээр интервэнц хийж чадахгүй байгаа. Иймээс үнэт цаасны хүүгээ нэмэгдүүлж мөнгөний нийлүүлэлтийг хумих нь монголбанкны хувьд төгрөгийн ханшийн уналт ба янфляцитай тэмцэх эцсийн арга юм гэсэн дүгнэлт түгээмэл байна.
Иймэрхүү тайлбарууд нь нилээд улс төрийн өнгө аястай сонсогдож хариулт нь тийм байдлаар өрнөж байгааг бид бараг өдөр бүр сонин хэвлэлээр харж болохоор байгаа билээ. Харамсалтай нь иймэрхүү улс төржсөн мэдэгдлүүд аль аль нь бодит байдлын талаарх олон талаас нь харсан бүрэн мэдээллийг жирийн иргэдэд төгрөгийн ханшийг чиглүүлэхүйн хэмжээгээр байхгүй байгаа юм бол ноён төгрөгийг өнөөдөр хэн аварч байна вэ?
Олон судлаач үүнд гадаадад тэр дундаа солонгост ажиллаж байгаа хүмүүс гэж хариулж байна. Тэдний ар гэрлүүгээ байнга гуйвуулдаг мөнгө мөнгөний хомслолттой манай эдийн засагт амь тариа болж иргэдийн худалдан авах чадвахыг торгоож байна гэж үзэж болох юм.
Зарим эдийн засагч үнэндээ солонгост хараар ажиллаж байгаа хүмүүсийн хүчээр л манай улсын эдийн засаг хөдөлдөг гэж ярьж байна. Энэ нь хэт дөвийлгөсөн дүгнэлт байж болох ч тэдгээр хүмүүсийг нэг л өдөр бүгдийг нь буцаагаад хөөчихвал манай эдийн засагт хямрал болох нь зайлшгүй гэдэгтэй маргахын аргагүй болжээ.
Гадаадад ажиллаж байгаа хүмүүсийн эдийн засагт гүйцэтгэж буй үүргийг тооцоолоод гаргачихсан ямар ч баримт одоогоор алга байна. Эдийн засагт чухал үүрэг гүйцэтгэж байгаа энэ хүү факторыг нарийн судлах нь бодлого боловсруулахад чухал ач холбогдолтой билээ. Монголбанк сангийн яам энэ чиглэлээр судалгаа явуулж байгаа тухай яриа жилийн өмнө сонсогдож байсан ч үр дүн нь нь олон нийтэд лав мэдээлэгдээгүй. Ямар ч байсан одоогоор өмнөд солонгост ажиллаж байгаа хүмүүс ар гэртээ хэдий
хэмжээний мөнгийг ямар давтамжтайгаар ямар сувгаар илгээж байгаа нь бүү хэл тэнд хэдэн хүн байгааг ч тодорхой хэлж чадах хүн алга.
Гэтэл тэд чухам хэдийн хэрийн мөнгө илгээж байна вэ? гэдэг нь маш нууц асуулт болоод байна. Энэ асуултанд хариулсны дараа л уг мөнгө эдийн засагт ямар үүрэг гүйцэтгэж байгааг тодорхойлох боломжтой. Маш энгийн нэг цээж тооцоо хийж үзье.
Сар бүрийн 4 сая доллар гэдэг маань жилд 48 сая доллар болно. Өөрөөр хэлбэл солонгост ажиллагсад жилд хамгийн багадаа 57 орчим тэрбум төгрөгийг хөрөнгө оруулалтыг хийж байна. Энэ мөнгөөр худалдаа хөгжил шиг банк гурвыг ХААН банктай адил банк наймыг хувьчилж авч болно.
Солонгост ажиллагсдын гуйвуулж байгаа мөнгийг ийнхүү цээжээр багцаалж үзвэл манай улсад жилдээ орж ирж байгаа Гадаадын шууд хөрөнгө оруулалтын 35 хувьтай тэнцэхээр байна.
Энэ их мөнгийг дамжуулж дундаас нь хувь авдаг илгээмж гуйвуулгын бизнес цэцэглэж байгаа гэхэд болно. Сүүлийн үед арилжааны банкууд ч энэ зах зээл рүү анхаарлаа хандуулж эхэлсэн ба хэд хэдэн банк БНСУ-аас воны гуйвуулга хийж байна. Гэсэн хэдий ч Солонгосын гуйвуулга түүнд суурилсан бизнес далд нууцлаг хэвээр байна.
Энд бас нэгэн зүйлийг онцолж хэлэхэд солонгост ажиллаж байгаа хүмүүс хэдийгээр ийнхүү сар бүр гэртээ мөнгө гуйвуулдаг ч гэлээ гол хөрөнгө оруулалтаа эргэж ирэхдээ өөрийн биеэр авч идэг. Мөн тэд өндөр хөгжилтэй орны үйлдвэрлэл техникийн ололтоос мэдэж сурч нарийн чанд нөхцөлд ажиллаж дадсан байдаг нь юугаар ч үнэлшгүй баялаг болдог билээ.

/2004.12.06 Инфо/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button