Дэлхийн дулаарал Монголд айлчилж байна

Өнөөх ширүүн бороо таван цаг үргэлжилсэн гээд бод доо. Шинэ жилийн өмнөх энэ сонин явдал Дорноговь аймгийн Хөвсгел, Замын-Yүд орчмоор хэд хоногийн емнө болсон юм. Тэр өдрүүдэд говийн нутгаар долоон градус хүртэл дулаарчээ. Дахиад ч аадар бороо асгарахыг үгүйсгэх аргагүй гэж говийнхон болгоомжилж буй сурагтай.
Тэгвэл хахир өвлийн жихүүн хүйтэн хаачаа вэ? Цас, мөсөн щтшт бүрхүүл Монголоос минь яагаад дайжчихав аа? Уг нь яг өдийд Монгол тэр аяараа даарч эхэлдэг биш үү? Бяцхан жаалууд гэрээсээ ч гарч чадахгүй, бор шувуу хүртэл үүрэндээ бээрч суудаг цаг хаяанд ирсэн шиг санагдах юм.
Yнэндээ бид тогтуун, дулаан өвлийг ад үзсэндээ биш. Гэр хорооллынхон энэ өдрүүдэд өрхийнхөө төсөвт хэмнэлт гаргаж буй нь лав. Түлээ, нүүрсний үнэ хүртэл их өсөөгүй байна. Цаг агаарын энэхүү өөрчлөлт ганц манайд айлчлаагүй ээ. Хаа холын Африк, Энэтхэгт хүртэл агаарынх нь температур асар их өөрчлөгдөж буй тухай дэлхийн цаг уурчид ярьж байна. Даарч байна хэмээн энэтхэгчүүд толгой дохиж суугаа. Хоёр сар орчмын өмнө тэнд гэнэт сэрүүсч, цөөнгүй хүн осгож үхсэн тухай гашуудлын мэдээг интернэтээр цацаж байсныг санаж байна уу. Хүйтэн бороо асгарч, халуун орныг түйвээсэн нь энэ.
Харин одоо хоёр хөршийнхөө өвлийн сониныг дуулгая. Угаасаа жил жилийн өвөл оросуудыг тэгтлээ их дааруулаагүй. Тэнд Улаан-баатараас илүү хүйтэрсэн удаа байхгүй биз. СМ-д мэдээлснээр энэ долоо хоногт Москвад 5-12 градус хүйтэн байна гэжээ. Түүнчлэн бараг өдөр бүр цас орно хэмээн тэмдэглэсэн байна
Эндээс үзэхэд Оросын цаг агаар Монголынхоос ялгаа алга. Тэгээд ч бид оросуудыг бодвол хавьгүй бага жиндэх нь. Тэгвэл хэдэн жилийн өмнө, Улаанбаатарт жавар тачигнаж байх үес Москвад цас хайлан гудамж талбай шавар шавхайгаар дүүрдэг байлаа. Дэлхийн хүйтэн хотод өнөөдөр зөөлөн ээвэр өвөл айлчилж, хойд хөршийн нийслэлийнхэнд атаархах явдалгүй бол-чихов.
Энэ долоо хоногт гэхэд л Улаанбаатарт дээд тал нь 11 градус хүйтэн байна. Говийн нутгаар үүнээс ч бага байгааг Та хүснэгтээс сонирхоорой. Уе, цаг уурын хүрээлэнгээс гаргасан урьдчилсан.мэдээг харс.ан биз. Арванхоёрдугаар сард агаарын дундаж температур Ьлон жилийн дунджаас дулаан байхаас гадна хур тунадас бага орно гэжээ.
Өвлийн эхэн сар гарахтай зэрэгцээд Монголын томоохон голуудын мөсний зузаан доод тал нь 10-30 см болдог. Гэтэл өнөөдөр мөсөн бүрхүүл дээрх хэмжээнд хүрэх нь бүү хэл зарим газартаа хөлдөөгүй байна гэсэн яриа ч дуулдлаа. Хөлдөхгүй байхаас аргагүй. Агаарын температур нь ихэнхдээ 20 градусаас дээш заадаг Идэр, Тэсийн голын хөндий, Дархадын хотгороор хүртэл ойрын өдрүүдэд дулаахан байх аж. Өдөртөө 13-18 градус хүйтэн байна гэсэн урьдчилсан мэдээ гарчээ.
Тэгвэл яг одоо Хятадад нартай, дулаан өвөл морилсон байх учиртай. Гэтэл бас л тэгеэнгүй. Өчигдрийн байдлаар нарлаг Бээжинд гэхэд зургаан градус хүртэл хүйтэрчээ. Хүйтний эрч ойрын өдрүүдэд бага зэрэг сулрах боловч эргээд чангарна хэмээн цаг уурчид үзсэн байна.
Харин Монголд, тэр дундаа говийн нутгаар үүнээс илүү таатай мэдээ дуулдаж байгаа. Тэнд арванхоёрдугаар болон нэгдүгээр сард шөнөдөө дунджаар 8-13 градус хүйтэн байх нь. Өдөртөө зарим үед бүр нэмэх градус хүртэл дулаарна. Гэхдээ маргаашнаас эхлэн долоо хоног нийт нутгаар аятай, таатай өдрүүд бага зэрэг өөрчлөгдөх нь ээ. Сүхбаатар, Хэнтий, Дорнод аймгийн нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч, цасан шуурга шуурах төлөв гарсан байна.
Ийнхүү Монгол оронд дэлхийн дулаарал айлчилж байна. Бидний тооцоогоор бол хүйтний эрч өнгөрсөн жилүүдийнхээс бараг арван градусаар багасчихаж (Оутай ч бид ойрын хоёр сар райлтгүй нь. Энэ жилийн цас өвлийн адаг сард л нэлээд ахиу орох бололтой. Олон жилийн дунджаас 2-3 см зузаан цас бууна гэсэн шүү.
(өнөөдөр 2004.12.08 285)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button