Монголд улсад эмийн зохицуулалт алдагдлаа

Эмийн бодлого барьж байх, бодлогын хэрэгжилт болон нэн шаардлагатай эмийн хангалтыг хянаж байх үүрэг Монголэмимпекс компанид ногддог. Тэгэхдээ бүрэн бус. Тус компанийн хувьцааны 51 хувь улсынх. Энэ хэмжээгээр л зохицуулалт хийж, хяналт тавина гэсэн үг. Тус компани эмнэлэг, уйлчилгээнд нэн шаардлагатай эмийн хангамжийг хариуцдаг, нөгөө талаар бүх аймагт эм хадгалах стандартын шаардлага хангасан зориулалтын агуулах бүхий цорын ганц эм хангамжийн сүлжээтэй. Энэ байдал нь эмийн бодлого, хэрэгжилтэд хяналт тавьж зохицуулахад хангалттай гэж төр үзсэн хэрэг. Төрийн зүгээс ийнхүү эмийн зохицуулалтад хяналт тавьдаг гэж үзэж байгаа ч бодит байдал дээр юу болж байгаа вэ?Улсын эмнэлгүүд л гэхэд байнга эмээр гачигдаж, өвчтөн, ар гэрийнхэнд бөөн дарамт учрах боллоо. Гэтэл сүүлийн үед Монголэмимпекс-ийн төрийн мэдлийн 51 хувийг хувьчлах сураг гарч улсын эмнэлгүүдийн удирдлагын толгойд цус хуруулж байна. Ялихгүй ч гэсэн төрийн нэр дор эмнэлгүүдэд олдож буй эмийн үнэ тэнгэрт хадах нь. Тиим болохоор улсын эмнэлэг алдаг оног ч гэсэн авдаг эмээ хүчрэхгүй нь. Илаарших, амиа аврахын тулд эмч, эмнэлгийн царай харж буй
хүмүүс юун төрийн зохицуулалт нэхэх. Хэрэгтэй л гэвэл ямар ч үнэ өртөгтэй хамаагүй, модоо барьж байгаад ч гэсэн худалдаж авна. Хүний амь үнэтэй болохоор тэр. Ийнхүү төрийн зүгээс зайлшгүй хэрэгцээтэй эмийг ханган нийлүүлж чадахгүй байгаа нь нэг талаар эмч, эмнэлгийн ажилтнуудын дадд .бизнесийг дэмжиж, ядарсан ард түмэнд улам дарамт боллоо.
Түүнчлэн эмийн чанар, үйлчилгээнд тавих хяналт суларснаас өвчтэй хүн буруу үйлчилгээтэй эм хэрэглэж өвчнөө хүндрүүлэх, улмаар амь насаа алдах явдал ч тохиолдож байна. Эм гэдэг зөв хэрэглэвэл ач тусаа өгч, буруу хэрэглэвэл хор болдог. Гэтэл өнөө манай улсад юунд хэрэгтэй, ямар эм зарж буйгаа ч мэдэхгүй мэргэжлийн бус эмийн санчид, борлуулагчид тоогоо алдаж. Тэд эмийг зөвхөн мөнгө гэдэг талаас нь л хардаг. Хэд хэд нугардаг, нааш цааш зөөхөд амар хялбар, ашигтай бизнес гэж үздэг болохоос хор уу, хоол уу гэдэг тэдэнд падлийгүй. Нэг сахилгагүй нөхрийг агсан тавихад нь шанаа өгсөн хүн хэрэгтэн болж аавын хаалга татах хүртэл шийтгэл хүлээж байхад баталгаагүй, хүний эрүүл мэнд, амь насанд аюултай эм зардаг наймаачин ямар ч гэм зэмгүй ажлаа үргэлжлүүлеээр байдаг нь хэвийн үзэгдэл. Эмийн аюул шууд тусахаасаа алс холуур уршиг тарих нь илүүтэй. Тиймээс тэдэнд хариуцлагын систем үйлчилдэггүй. Мэргэжлийн хяналтынхан борлуулалт, эмийн сангуудад байгаа эм, эмийн бүтээгдэхүүнд хяналт тавьдаг гэх боловч түүнээ байнга бус, үе үе шуургалан хийдэг нь хуурамч эм борлуулагчдад төдийлөн дохио санамж болж чаддаггүй. Чанаргүй, өнгөц шалгалт хийснийхээ үр дүнг хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчлах, олон түмнийг сэрэмжлүүлэх талаас нь эохион байгуулалтын арга хэмжээ авдаггүй нь эмийн наймаачдыг давруулж, эд нар ингэж л байдаг юм гэсэн улигт байдалд хүргэдэг ажээ. Тэр ч байтугай хуурамч эм илрүүлсэн тухай мэдээлэх гэсэн сэтгүүлчийг сүржигнэлээ хэмээн загнаж байсан байцаагч ч бий.
Манай улсад эм хүнд ач тусаа үзүүлэхээсээ илүү бизнесийн бүтээгдэхүүн болж хувирлаа. Ямар ч сайн эмч өөрийн гэсэн эмийн бизнесийн сүлжээтэй болсон нь нууц биш. Таныг үзсэн эмч өвчний онош хэлээд эм бичиж өгөхдөө, тэр эмийн сангаас очиж аваарай, өөр газар байхгүй байх гэж шүү хэлэхэд хэн ч зөвхөн тийшээ л явдаг шүү дээ. Магадгүй монголчуудын гэнэн итгэмтгий зан ч эмч, эмнэлгийн ажилтны үгнээс зөрөх ухаарал өгдөггүй биз. Тиймдээ ч хар захаас бөөн бөөнөөр нь эм худалдан авахдаа санаа зовдоггүй. Монголд өнөөдөр хамгийн замбараагүй юмны нэг яах аргагүй эмийн худалдаа. Айлын хажууөрөө, орц, хонгил, автобусны буудал, хар зах хаа сайгүй эмийн сан нэртэй нүх бий. Тэнд ямар гээч хор зарж буйд хяналт тавих систем, хүрэх хүч Монголд байхгүй гэхэд нэг их хэтрүүлэг болохгүй. Өнөөдөр хаана ямар эм зарж буйг хэн ч мэдэхгүй.
Бидний ад үздэг социализмын үед Улаанбаатарт Дөчин мянгатын эмийн сан гэж чухал газар байлаа. Дутуу эм гэж байхгүй. Хамгийн гол нь тэнд Улаанбаатарын бүх эмийн сангуудад байгаа эмийн бүртгэл байдаг байлаа. Өдөр бүр шинэчлэн хөтөлсен бүртгэл. Хэрэгтэй эмээ хайж гадуур таваргах хэрэг байгаагүй. Дөчин мянгатын эмийн санд байгаа бүртгэлээс лавлахад л хаана байгаа, байсан, дууссан уу, үгүй юу. Байхгүй бол хэзээ бий болохыг хүртэл хэлээд өгдөг байлаа. Гэтэл одоо яамны эмийн асуудал хариуцеан ажилтнууд ч, эмийн бодлого зохицуулдаг газрынхан ч Монголд ямар гээч шинэ эм хэний гараар дамжиж орж ирснийг мэдэхгүй. Харин эмийн наймаачид гадаадын шинэ шинэ эмийг сургаар ч гэсэн таамаглан оруулж ирж байгаа билээ. Ингээд бодоход Монгол Улсын эмийн зохицуулалт өнөө хэдэн наймаачны гарт байгаа юм биш үү. Эмийн бодлого, зохицуулалт алдагдсаны бас нэг жишээ нь мөнгөтэй л бол эмийн жор хэрэггүй болсон явдал. Нэгэнт эмийг эм гэдгээр нь биш бизнесийн бүтээгдэхүүн гэж үзэх нь илүү болсон нөхцөлд жор юуны хэрэг байна. Худалдан авч л байвал хортой, хоргүй нь хамаа байна уу.
Эргээд Монголэмимпекс-ийн асуудалд анхааръя. Туе компанийн 49 хувийгжилийн өмнө хувьчилсан. Тэр үеэс эхлэн энэ компани хэл толгойгүй болсон. Хувьчилж авсан хүн нь мэргэжлийн биш гэдэгтээ, мөнгөө төлсөндөө дулдуйдан зөвхөн бизнес талаас нь харж үйл ажиллагааг нь зохицуулахыг эрмэлзсэн. Нөгөе талаас хуучин удирдлага буюу мэргэжлиинхнии зүгээс эм үндэсний аюулгүй байдалтай холбоотой тул төр нуруун дээрээ авч явах ёстой гэдэг байр суурь барьдаг. Тэд энэ үүднээсээ хоёр тийшээ харж, хоё толгой үүсгэж өөр өөрийнхөөрөө зүтгэж байгаагаас Монголэмимпекс юун төрийн зохицуулалт хийх манатай хаанахын хэний байгууллага, юуны төлөө оршин тогтнож буй нь ч ойлгогдохгуй болсон. Өөрөөр хэлбэл, эрх тушаал, хөрөнгө хогшлын маргаан дунд би ч би, чи ч чи гэж сууна.
Монголд эмийн зохицуулалт алдагджээ. Хэтрүүлэн хэлэхэд үндэсний аюулгүй байдалд аюул учраад байна. Нэгэнт төр бүгдийг үүрч чадахгүй нь ойлгомжтой. Ийм нөхцөлд эмийн хангалтыг хувийн хэвшилд даатгаад, зохицуулалтыг нь төр хариуцах ёстой юм биш үү.
(өнөөдөр 2004.12.08 285)