Амралт, ядуурал хоёрыг амраглуулан жаргаая гэв үү?

Ядуурлын эрин үедээ яваа монголчууд эрх баригч хүчнүүдийн зөвшилцлийн буянаар амралтын өдрийн-хөө тоог хоёроор нэмэх сураг гарсаар хэд хонов.
Жил тойрон амрах гэтал ажлын хэдхэн өдөр шавар хаагаад… гэж ноён Ц.Элбэгдоржийн саналыг тайлбарлаж болно. Мань эр Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, арванхоёрдугаар сарын 10-ныг Ардчилал, хүний эрхийн өдөр болгон бүх нийтийн амралтанд нэмэрлэх саналыг УИХ-д өргэн бариад байгаа юм. Арванхоёрдугаар сарын 10 Монголд ардчилсан хөдөлгөөн үүссэн өдөр гэдгийг уншигчид мэдэж байгаа. Түүний энэ саналыг сонссон УИХ-ын дарга Н.Энхбаярын барыдамтгай зан хөдөлж, МАХН-ын баярын өдөр болох гуравдугаар сарын 1-нийг Эх орончдын өдөр болгон нийтийн амралт зарлуу-лахаар Хөдөлмөрийн хуульд хошуу нэмэрлэжээ. Инээд хөөр, элгэмсүү агаар үнэртдэг эгэл жирийн өдрүүд яагаад ийнхүү улс төрийн агуулгатай болсон нь сонин. Ц.Элбэгдорж, Н.Энхбаяр нар нэг нэгэндээ бялдуучлан инээмсэглэсээр зөвшилцөлд хүрч, энэ асуудлыг УИХ-аар хэлэлцэхдээ тулсан нь энэ. Мөч хором бүртэй уралдан дэлхийн хөгжлийн
сэжүүрээс ч болов зүүгдэхийг эрмэлздэг ажил хэрэгч, бизнесмэн эрхмүүд тэртэй тэргүй олондоод байдаг амралтын өдөр дахин хоёроор нэмэгдэх сургаар бухимдан гайхаж байна. Сүүлийн үед илэрхий дотносон найрсах болсон Ц.Элбэгдорж, Н.Энхбаяр хоёртой адил ядуурал, амралт хоёр ч бас амраглан нөхөрлөдөг гэдгийг эрх баригчид огооров уу?
Долоо хоног бүрийн бямба гаригийг амралтын өдөр болгон албан ёсоор зарлаж байсан 1990-ээд оныг нэхэн саная. Гаднынхан гайхан шагширч, Ингэж их амраад байвал Монгол яаж хөгжих юм бэ? хэмээн бидний өмнөөс гашуудсан нь содон. Ээж, аав, эмээ өвөө нар бүтэн хоёр өдөр юу хийж амарнаа, ажлаа дийлэхгүй байхад… гэж бухимдсан нь тодхон. Яваандаа баасан гариг хагас амралт буюу шоуны өдөр болон хувирч монгол түмэн үнэн хэрэгтээ дөрвөн өдөр ажилласан нэр зүүгээд гурван өдөр алхайх албатай болсон. Нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо ухрах сонгодог аргачлал гэж үүнийг хэлж болно. Харин хөгжингүй орнуудын туршлага эре өөр аргыг санал болгодог. Ажиллах, зөвхөн ажиллах нь улс орныг ядуурлаас салгана гэсэн цааз мэт хууль тэнд үйлчилдэг.
Хямралын дараах үеийн Солонгос орон шөнийн 01 цагт дугхийж, 03 цагаас эхлэн ядрахыг мэдэхгүй эрвийх дэрвийхээрээ хөдөлмөрлөсөөр хөгжлийн ямар төвшинд ирснийг бид харж байна. Ямарваа тусламж зээл, ядуурлыг бууруулах төсөл Срлонгосыг өндийлгөөгүй юм.
Гэтэл Монголд ядуурал хүртэл улстөрждөг аж. Амралтын өдрүүдийг улс төрийн агуулгаар баяжуулан иргэдийнхээ ажиллах эрмэлзлийг сөхрүүлэх эрх уг нь эрх баригчдад үгүй. Яавал ажлын байр шинээр гаргаж, ажилгүйчүүдийн тоог цөөлөн, идэр насаа гудамжинд удэж байгаа залуусаа ажилтай, цалинтай, амьдралтай болгох вэ гэж бодохын оронд ажлын өдрийг нь хасч танаж байгааг юу гэж ойлгох вэ?
Ажилгүйчүүдийн тоог шууд бус утгаар нэмж буй хэрэг гэж үүнийг тайлбар лаж болно. Жилийн дахиад хоёр өдрийг бүх нийтээрээ ажилгүй барах нь. Улс орон даяараа амарч хэвтээд байх юутай ард түмэн юм бэ, монголчууд? Хураасан өр зээл .нь үндэсний баялагтайгаа тэнцэж, бусдын гарыг харсан ядуус хэн нэгэн харь язгуурт эрхэм өгөөш хаяхыг хүлээн ангайж… Монгол улс 14 жил зээл, тусламж, ядуурлаар овоглосон төсөлд дулдуйдаж амь зуулаа. Гэвч хөгжих нь бүү хэл ядууралд улам бур бариулав. Бусдын барьсан загасыг амтархаад сууснаас загас барьж сураагүйн гашуун сургамж энэ. Хөгжилд хүрэхийн тулд ажлын өдрийг зургаа болгох ч багадаад, ажил ихтэй хүнд хоногийн 24 цаг цөөдөөд байхад амарч, наргих тухай Засгийн газрын зүгээс санал болгож буй нь найр хавтгайрахын цондон.
Монголын ядуурлаар төсөл зуучилдаг гаднынхан бэлжиж, ядуурлын эсрэг зохиосон оүржин хурал, семинаруудын зардал хэдийнэ нэг томоохон үйлдвэр байгуулах хэмжээнд хүрч амжив.
Ядууралд боорлуулсан ард түмэн гарц хаин, зүрхээ даран бачуурч, төр нь иргэ-нээ ядууралд барьж өгөн гудамжинд золбируулж ахуйд зөвшилцлийн буе завшилц-лын Засгийн газар дампуурлаа зарлахад улам бүр ойрхон дэнжигнэж, хэлэлцэх асуудал нь багадаад намын баяраа харилцан амралтын өдөр болгон бяралхав. Өөвиисөн халтар жаалууд нь өмсөх хувцас, идэх хоолгүй өдөр өдрөөр бөхөж байхад дэргэд нь амарч хэвтдэг эцгийн дүрд тоглохоор зэхэв.
Яаралтай мэс засал хийлгэх шаардлагатай өвчтөн Ардчилсан хөдөлгөөний амралтын өдөр мажийж, МАХН-ын баярын өдөр банкууд гүйлгээгээ хаан ертөнцөөс таслагдан амарч…
Энэ амралт ядуурлын зүг улс орныг алгуур түлхсээр ирмэгт нь нэгэнт тулж иржээ.
Чухам энэ эгзэгтэй үед чиглүүлэгч хүч, гэрлийн зүг тэмүүлэх итгэл нь Засгийн газар, УИХ болох учиртай. Андуурлын, алдагдлын дөрвөн жилийг туулах хүч ард түмэнд чинь алга. Ядууралд хүргэх гүүр, хөгжилд хүргэх гарц… алиных нь ч зүг хөтөлсөн ард түмэн араас чинь дагах болно. Ажилгүй-дэлд сөхөчсөн залуус амрахыг бус, хөдөлмөрлөхийг хүсч байна. Энэ л бидний чиг шугам юм. Магадгүй, ажил олж хийх нь, ганц өдөр ч гэсэн гар хөдөлгөх шалтагтай байх нь монгол түмний ядуурлаас чөлөөлөгдөх сүүлчийн итгэл найдвар.
Ядуурал бол шорон. Тэр шоронгоос чөлөөлөгдөхийн тулд үхтэлээ ажилласан ч яахав. Yхсэн ч, эрх чөлөөтэй байя л гэсэн юм. Гэхдээ л итгэл найдвар хамгийн сүүлд үхдэг билээ л…
(өнөөдөр 2004.12.08 285)