Солонгосчууд оролцсон мансууруулах бодис зардаг сүлжээг илрүүлэв

Дээрх хүмүус зөвхөн мансууруулах бодис зараад зогсохгүй өөрийн гэсэн худалдан авагч, борлуулдаг цэгтэй болсон байжээ. Багтай эх сурвалжийн мэдээлснээр Энэ хүмүүсийн борлуулж байсан хар тамхи нь Монгол оронд ургадаг 23 зүйл ургамлаас гаргаж авсан бодис байсан нь шинжилгээгээр тогтоогджээ.
Yүнээс үзэхэд Монголд хар тамхи үйлдвэрлэдэг байж болзошгүй юм. Цагдаагийнхан мансууруулах бодис худалдаалж байсан солонгос эзэнтэй баар, саун зэрэг таван газрыг илрүүлсэн. Тэдний дийлэнх нь манай хууль хяналтын байгууллагын ажилтнуудыг очиход эсэргүүцэж, оруулахгүй, хэл амаар доромжилжээ. Тэдэнтэй бүлэглэн мансууруулах бодис зарж байсан монгол залуусын олонх нь шүүхээр шийтгүүлж байсан бөгөөд солонгос эздийнхээ гар хэл болж байсан гэв.
Хар тамхи мансууруулах бодистой тэмцэх үндэсний зевлөлийн хурал саяхан болсон билээ. Энэ үеэр солонгос монголын зарим иргэн хамтран масууруулах бодис худалдаалдаг сүлжээ байдаг талаар холбогдох газруудад мэдэгдэж, багагүй шуугиан тарьсан байна. Дээрх хэрэг одоохондоо хэрэг бүртгэлтийн шатанд явж байгаа учир хуулийнхан тодорхой нэр хаяг өгөхийг хүссэнгүй.
(өнөөдөр 2004.12.08 285)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button