МАХН-ын дэд сайдууд тодорлоо

2000 оны сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулсныхаа дараа энэ нам төрийн байгууллагуудыг хамруулан бүтэц, зохион байгуулалтын олон өөрчлөлт хийсний нэг нь яам бүр дэд сайдтай болсон явдал байлаа. Тухайн үед сонгуульд ивээн тэтгэгчээр оролцеон хүн-хэтэвчнүүдийнхээ ачийг хариулах гэж МАХН сайд гуншин зүүх хүмүүсийн тоог хоёр дахин өегөж байгаа мэтээр хэвлэлүүд өнгөцхөн шуугиад өнгөрсөн. Дахин дөрвөн он улирч, дараагийн сонгууль буухиалан, шинэхэн Засгийн газар үйл ажиллагаагаа эхлээд байгаа боловч дэд сайдын суудлын чанарт өөрчлөлт гарсангүй.
Өөрөөр хэлбэл, дэд сайд хэмээх албан тушаалд өндэр албанаасаа огцрогсод, эсвэл тухайн намд санхүүгийн дэмжлэг үзүүлснийхээ хариуг горилогеод томилогддог гэсэн гэм хоргүйхэн ойлголт хэвээр үлдэв. Ингэхэд дэд сайд заавал байх хэрэгтэй юү? Хариултыг нь МАХН-аас хайя. Ямартаа ч туе нам Ц.Элбэгдоржийн
Засгийн газрын цөөнгүй яамыг дэд сайдгүй чангалж хагас жил шахмын хугацааг ичих нүүргүй үдэв. Өнгөрсөн хугацаанд мөнөөх дэд сайдгүй дэлдийгээд байгаа яамд лав л нураад уначихсангүй. Ажил нь алхайж, айхтар том орон зай эзгүйрэн,, дэд сайдаа нэхэн санагалзсан үглэл дуу тэдний зүгээс ер сонсогдсонгүй. Дэд сайд гэж дэмий орон тоо байдгийг батлах гэсэн мэт МАХН ч хангалттай гүрийв. МАХН-ын дэд сайдуудгүйгээр Ц.Элбэгдоржийн Засгийн газар ердийн байдлаар ажиллаж, яамд албаа эр-хэлеээр багагүй хугацаа өнгөрөв.
Эх орон-Ардчилал эвелээс томилогдсон эрхэм дэдүүд ч тушаалтайгаа хамт мартагдах тийшээ хандав.
Гэвч сайдыг дагасан чирэгдэл дундарсан нь үгүй. Нэг яаманд хоёр сайд донхойж, сайдын тоогоор туслах хэмээх туулай дэгдэж, ши-рээ сандал, өрөө тасалгаа, унах унаа, авах цалин, гадаад дотоодод зорчих томилолт, айлчлал гээд албан тушаал дагадаг чирэгдэл нэг дахин өсчихөөд байгаа нь мар-гашгүй үнэн. Дэд сайдтай байлаа гээд ажил төрөл нь гэрлийн хурдаар өөдөлчихсөн яам лав үгүй. Сайдыгаа орж ирэхэд өвдөг бохирч угтан, дэд сайдыгаа бөхөлзөж тоссоор байтал хүнд суртал л харин хаа хаанаа лав-ширсан байж болох. Дэд сайдын суудал томилгоо-ноосоо эхлээд хувийн ашиг сонирхолд хөтлөгдөн бий болсон албан тушаал гэдгийг МАХН-ын гацаа баталсаар байна буе уу? Өдөр өнгөрөх бүр дэд сайдад туе намаас нэр дэвшигчдийн тоо нэмэгдэж, сүүлчийн хэрчим бялууны үнэрт мансуурагчид ноён Н.Энхбаярыг хадны завсар хавчуулж орхиод байгааг анзаарахгүй өнгөр-вөл тэнэг хэрэг болно.
Одоогийн байдлаар хамгийн олон өрсөлдөгчтэй байгаа нь БСШУ-ы яам. Ирэх дөрвөн жилд боловсролын салбар дахь хувьчлал эрчим-жих учраас дэд сайд гори-логчдын сонирхол их, дээд сургуулиудын зүг хэт ханд-раад байгаа нь энэ. УИХ-ын дарга асан С.Төмөр-Очир, гишүүн асан Д.Алтай, ШУА-ийн дэд ерөнхийлөгч Т.Гал-баатар, МУИС-ийн Эдийн засгийн дээд сургуулийн захирал Л.Хашчулуун нарын нэр энд яригдаж байгаа. Саяхан болсон МАХН-ын бүлгийн хуралдаанаас намын даргын зөвлөх Т.Гантулгын нэр олонхийн саналаар ши-нээр дэвшжээ. БСШУ-ы дэ-дэд хамгийн их амбицалж байгаа хүмүүсийн нэг болох С.Төмөр-Очир өөрийн дотны найз, УБИС-ийн ректор нэгэн эрхмийг санал болгож, бид хоёрын нэг нь заавал дэд сайд болох учиртай хэмээн чаргууцалдаж байгаа нь МАХН-ын гацааг улам лавшруулж буй гэх.
80 жилийн түүхтэй үндэсний хэмжээний том намын боловеон хүчний бод-лого доройтов уу, эсвэл яамандаа төдийлөн шаард лагатай буе, томилогдож очсон хүндээ том амбиц авчирдаг дэд сайд гэгч суудлын үнэ цэнэ угаас ийм юм уу гэдгийг хэлэхэд бэрх байдал нэгэнт бий болчихлоо.
Зам тээвэр, аялал жуулч-лал, Барилга, хот байгуулалт гээд яам бүрийн дэд сайдын алба 6-8 суудал горилогчийн халбага, сэрээний үзүүрт хэрчим бялуу адил өнхөрсөөр байгаад амт чанараа гээв. Yнэн хэрэгтээ дэд сайд хэмээх дэмий суудлын мэн чанарыг энэ өрсөлдөөн илчилж орхилоо. Амттайхан хэрнээ ач холбогдолгүй албан тушаал аж.
Угаас төрийн толгой томдоод, ядмагхан ард түмэн дааж босоход хэцүү болсон. Томдсон гутал холгодог, томдеон малгай ойчдог, томдсон эрх мэдэл ялзардаг… Том байхын зовлон дээр дэд сайдууд ямба нэмэн зоолж, ялзарсан албан тушаалын үнэрт улс орон бачуурч… Ерөөс дэмий юм дэмий л байдаг. Дэд сайдгүй үлдлээ гээд яамд ядарч, төр төөрчихсөн юм алга. Амбицтай нэгэнд аятайхан, ард түмэнд ашиггүй дэд сайд хэмээгч дагавар орон тоог цомхотговол яасан юм бэ?
Ерөнхий сайдын дэргэд үүрэг гүйцэтгэгч нь давхар томилогдон сүүтэгнээд байвал хэн хэнд нь хэцүү. Yүнтэй адил сайд байсаар байтал дэд сайдыг дэмий сойх нь гутал хэмээн эндүүрээд оймсоо гялалзтал тослосонтой агаар нэг буюу.
(өнөөдөр 2004.12.08 285)