Монголчууд Норовбанзадаа мартжээ

Тэд их дуучныг минь дурсахын хажуугаар телевиз, радиогийн чинь сувгаар түүний дууг тшшт нэвтрүүлж байхыг харсангүй хэмээн гайхсан. Мунхагийн ухаан хойноо гэдгээр би ч тэднийг ингэж хэлсний дараа л анзаарав. Хэрэг болгон амралтын хэд хоногтоо телевизийн бүх сувгийг өглөөнөөс орой болтол эргүүлсэн ч олигтой зүйл олсонгүй. Жавхлан, Баясгалан, Бат-Эрдэнэ гэсхийгээд зохиолын дуучдын гоёж чимж бичүүлсэн хэдэн клипийг суваг бүр ар араас нь цувуулаад л…

Фонограмм тавиад аргалчих…
Yнэндээ тэднээс уйдаж гүйцлээ. Утгатай утгагүй хэдэн дууных нь үгийг цээжлээд ч нэмэргүй. Сэтгэлд нэг нь ч торж үлдэхгүй юм. Заримдаа бүр хооронд нь хольж хутгаад, хэн нь дуулж буйг будаа идэж байж танихыг яана. Өөрсдийгөө од гээд цоллочихсон энэ хэдэн залуу богинохон настай зохиолын дууг нэг хэсэг ч бол хүн сонсохоор болгосон нь үнэн. Гэвч үнэн хэрэгтээ тэднээс хоолойн чадал, цараагаар алдарт Н.Норовбанзад, Ж.Дорждагва, Ц.Пүрэвдорж, Х.Уртнасан, П.Ганбат, Б.Жавзандуламын энд хүрэх нь хэд бол. Тэртэй тэргүй монголчууд хоолой сайтай ард түмэн. Эвлэгхэн дуулчихдаг нэгэнд сайн багш хоолой тавиад өгчихөд хэн маань ч Жавхлангийн дайтай дуулж л таараа. Хөгжмийн зохиолчдын өгсөн дууг чадан ядан дуулж нэрд гарсан залуус одоо харин ишиг эврээ ургахаар эхийгээ гэдгийн үлгэрээр орж байгаа гэнэ билээ. Өнгөрсөн жил Алтан намар наадмын нээлтийн концерт дээр дуулуулахаар Хөгжмийн зохиолчдын холбооныхон С.Жавхлантай утсаар ярьж байхыг санаандгүй сонссон юм. Чи яах вэ, фонограмм тавиад өнгөрөөчих л дөө гэж гуйж байхыг хараад тэр хөгжмийн зохиолчид дургүй хүрч билээ. Энэ жил тэд дахиад л нөгөөдүүлээ урихаар хошуу дэвсч байгаа сурагтай. Зохиосон дууг нь дуулж нэрд гарсан хойноо хөгжмийн зохиолчдоо тэгж
хандаж байгаа хүн жирийн хүмүүсийн өмнө дуулах байтугай харсных нь төлөө мөнгө нэхэх ч юм бил үү. Мөнгөтэй шоунд л оролццог болчихсон залуу дуучдын ханшийг дийлж дуулуулах бэлтэй хүн Монголд цөөн. Өнгөрсөн сонгуулиар ганц удаагийн шоунд хоөр гуравхан дуу дуулаад 12 саяыг өвөртөлж байсан Жавхланг зургаа долоон машинтай, хоёр давхар байшингийн захиалга өгчээ, Увсад баар байгууллаа гэхэд нь гайхаад байх хүн нэг ч гарахгүй. Түүнээс өөрөөр энд тэнд тиим буян үйлдэж гэнэ гэвэл үнэн үү гэх хүн харин гарах байх шүү. Өөрийнхөө олсныг өөртөө л нааж байгаа түүнийг буруутгах аргагүй ч гаргаж байгаа авир аашийг нь сонсоод хүндлэх сэтгэл огт төрдөггүй юм. Гэтэл бид жинхэнэ од дуучдаа түүний дайтай хүндэлж дээдэлж, элбэг дэлбэг амьдруулж чадсан бил үү.

Сувгаа солиод ч нэмэргүй
Саяхан болж өнгөрсөн Хорьдугаар зууны шилдэг дуу-25 уралдаанд оролцохоор 200 гаруй дуучин бүртгүүлэхэд зохиолын дууны од-уудаас ганцхан Т.Баясгалан л ирсэн. Бусад нь айсан уу, эсвэл хэдэн сая төгрөгөөр өөрийгөө үнэлчихсэн тэд мөнгөгүй уралдаанд оролцож
цагаа барахыг хүсээгүй ч байж магад. Залуу дуучдын хэнээс нь ч шинэ зуйл гардаггүй гээд хэлчихвэл хатуудсан болохгуй байх. Тэд голдуу л хэн нэгэн өмнө нь дуулж олны танил болго-чихсон дууг амилуулдаг. Нэг бол ая аялгуу нь тэр бур ялгагдахгүй ижил өнгөтэй дуугаа богино долгионы радио, телевизийн сувгаар залхтал цацаж, хүний чихэнд хүчээр наалдуулдаг менежменттэй. Телевизийн суваг бүрт шахуу хүмүүсийн захиалсан дууг явуулдаг хөгжмийн нэвтрүүлэг бий. Хөгжмийн шуудан, Сэтгэлийн илгээмж гээд өөр өөр нэртэй ч яг л ижилхэн. Сувгаа солиод ч нэмэргүй. Тэдгээр нэвтрүүлэгт ирж байгаа хүсэлтийг анзаараад нэг үзээрэй. Хамгийн сүүлд Монголын ардчилсан социалист эмэгтэйчүүдийн холбооны 10 жилийн ойд зориулсан захиалгат нэвтрүүлгийг узлээ. Тус холбооны томчууд баяр хүргэж хэдэн үг хэлээд нэг нэг дуу захиалж байгаа бололтой юм. УИХ-ын гишүүн байгаа болон байсан хатагтай нар зохиолын залуу дуучдын дуунаас сонегохыг хүслээ. Харин нэвтрүүлгийн төгегөлд Эрүүл мэндийн дэд сайд асан Н.Удвалын захиалгаар Хан шувуу-г гавьяат жүжигчин Найдалмаа, Б.Жавзандулам, А.Бүтэд нар дуулсан. Дууны хүч, хоолойн цараа гэгч тэднээс л мэдрэгдэж байлаа. Харин миний сонсохыг хүссэн уртын дуу, Норовбанзад агсан хоёроос сураг ч гарсангүй.

Бусдын орон зайд гайхуулах бидний бахархал
Норовбанзад гэхээр л уртын дууны шуранхай хамтдаа сэтгэлд буудаг. Тал шигээ уудам сэтгэлтэй өвөг дээдэс минь урлагийн сайхныг цогцлоож, түүнийгээ хүнд хүргэж чаддаг байсны тод жишээ нь уртын дуу. Харамсалтай нь бид үүнийхээ талаар тиим ч олон зүйл мэдэх бил үү. Японы судлаач Х.Харуоми Уртын дуу бол Монголың хязгааргүй цэлийх өргэн тал нутгийг өөрийн эрхгүй санагдуулах ая эгшиг юм. Энэхүү өндэр дуурьсах хүч ит хоолой бол бусдын орон зайд гайхуулах тэдний бахархал. Тэр бол байгалийнхаа дунд аж төрж буй хүн ардын үүрдийн ая эгшгийн цуурай хэмээн уртын дууг минь магтеан. Харин бид бусдын орон зайд гайхуулах бахархлаа алдарт дуучин-тайгаа хамт тэнгэрийн оронд илгээ-чихгүйн тулд судлах, цуглуулах, баяжуулах тал дээр ихийг хийх хэрэгтэй байгаа юм. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг гарч уртын дууг түгээн дэлгэрүүлэхэд төр засаг анхаарал тавихаар болсон. Гэвч бодлого хариуцдаг яамнаас нь ямар нэг дорвитой санаачилга гараагүй л байна. Харин Уртын дууны нэртэй төрийн буе байгууллага,, Утта. соелын өвийн үндэсний төв зэрэг тоотой хэдхэн газар л бэл бэнчингийнхээ хэрээр хэд гурван ажил зохиодог. Гэвч энэ нь төдийлөн олныг хамарч чаддаггүй. Санаагаар болдогеон бол судлаач, дуучдаа хөдөө гадаа явах зардлыг нь өгөөд ихэвчлэн хөгшдийн бор авдарт бүрэн эхээрээ буй уртын дуунуудаа цуглуулахсан. Тэгээд олоод ирснийг нь ноотолж ном болгоод хадгалчихвал үүнээс илүү хойч үеийнхэндээ хийх буян гэж байх уу.
(өнөөдөр 2004.12.08 285)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button