Дамбын Хишгээ хүчингийн хэрэгт холбогджээ

Цагдаагийнхан түүнд эрүүгийн хэрэг үүсгэжээ. Хэргийг нь шалгаж дуустал Дамбын Хишгээг Дархан-Уул аймгийн цагдаагийн газрын урьдчилан хорих байранд хориод байгаа аж. Шүүхийн шийдвэрээр түүний ял эдэлж байсан дэглэмийг еөрчлөн, чангаас жирийн дэглэмтэй ангид шилжүүлсэн. Энэ шийдвэр гарсны дараахан тэрбээр гадуур гарч зарим нэг хүнтэй тооцоо бодох нэрээр танхайн зэрэг хэрэг үйлдсэн гэдэг. Ингэж явахдаа Бээжин зоогийн газрын буудалд хүчингийн хэрэг үйлдсэн байж магадгүй нь. Энэ тухай хохирогч гэх эмэгтэй цагдаагийн байгууллагад гомдол гаргажээ.
Шүүхийн шийдвэр гүицэтгэх ерөнхий газрынхан түүнийг чөлөөгөөр гарсан гэж ярьж байгаа юм. Харин цагдаагийнханд Дамбын Хишгээг оргосон тухай мэдээлэл ирсэн гэнэ.
(өнөөдөр 2004.12.08 285)