Виктор Ющенко гэж хэн бэ

Өчигдөр Украины Ерөнхийлөгч Леонид Кучма, сөрөг хүчин буюу Манай Украин эвслээс нэр дэвшсэн Виктор Ющенко, түүний өрсөлдөгч Виктор Янукович, Польшийн Ерөнхийлөгч А.Квасьневский, Литвийн Ерөнхийлөгч В.Адамкус, Европын Холбооны гадаад бодлого хариуцеан дэд комиссар Хавьер Солана нар гурав дахь удаагаа хэлэлцээний щирээний ард уулзаж ярилцеан боловч бас л зөв-шилцөлд хүрч чадсангүй. Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь шатны дүнг Виктор Ющенко тэргүүтэй сөрөг хүчнийхэн хүлээн зөвшөөрөөгүй нь улс орны байдлыг хурцатгах шалтгаан нь болсон билээ. Украинд улс төрийн шинэчлэл хийх зайлшгүй шаардлагатай хэмээн үзэж буй сөрөг хүчнийхэн сонгууль шударга бус явагдсан хэмээн эсэргүүцсэн. Үүнийг санал хураалтын үеэр Украинд ажилласан олон улсын ажиглагчид ч хүлээн зөвшөөрсөн юм.
Тус улсын сөрөг хүчний улстөрчдөөс Виктор Ющенко үргэлж олны анхаарлын төвд байж, тэднийг байлдан дагуулдаг гэнэ. Ерөнхий сайдын албыг хашиж байсан тэрээр улс төрд нэлээд туршлага хуримтлуулсан хүн. Тиймээс ч Манай Украин эвелээс түүнийг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлеэн байна.
Виктор Андреевич Ющенко 1954 оны хоёрдугаар сарын 23-нд Сумск хязгаарын Хоружевка хэмээх тосгонд төрсөн. Аав нь дэлхийн II дайнд оролцож, хорих лагерьт азаар амьд үлдсэн. Дайны дараа тосгондоо англи хэлний багшаар ажиллаж байжээ. Харин ээж нь физик, математикийнбагш. 1970 онд Виктор Ющенко Тернопольскийн Санхүү-эдийн засгийн дээд сургуулийг хөдөө аж ахуйн нягтлан бодогч мэргэжлээр дүүргэсэн. Энэ мэргэжлийг сонгоход эцэг нь нөлөөлсөн гэдэг. Сургуулиа дүүргээд Иваново-Франковт орших нэгэн жижигхэн тоегонд няр-ваар ажиллаж байгаад цэрэгт татагджээ. Цэргээс ирээд Улсын банкны нэгэн салбарт нярав хийснээс хойш 10 жилийн хугацаанд маш хурдан албан тушаал ахисан байна. Удалгүй хуучин ЗХУ-ын Улсын банкны Украин дахь салбарын орлогч даргаар томилогджээ. 1987 оноос нэрт эдийн засагт Вадим Гетьманы тэргүүлж байсан Агропромбанк ажилд орсон юм. Вадим Гетьман бол Ющенкогийн амьдралд чухал үүрэг гүйцэтгэсэн бөгөөд нэг ёсны загалмайлсан эцэг нь юм. В.Гетьман банкны салбарт ажилладаг чадалтай, ирээдүйтэй гэсэн боловеон хүчнийг өөрийн багтаа цуглуулж энэ иж бүрэн системийг бүрэн шинэчилж чадсан. Тэрбээр банк төдийгүй улс төрийн салбарт нэлээд нөлөөгөө тогтоож парламентын Бие даагч хэмээх бүлгийн ахлагч нь болсон. Гетьманы итгэлийг бүрэн хүлээсэн, ойр дотны хүний нэг нь Ющенко байлаа. 1997 он гэхэдУкраинд В.Гетьманшиг нөлөөтэй хүн байгаагүй гэнэ. Тэрээр улс төрийн хувьд аль болох Оросын нөлөөг багасгах бодлогыг тууштай баримтлагч байсан юм. Өрсөлдөгчид нь түүнийг санхүүгийн нэлээд хэдэн хууль буе ажиллагаанд буруутгасны дараа Украины Үндэсний банкны захирлын ажлаа өгөхөөр шийдэжөөрийнхөө нь оронд Виктор Ющенког томи-лохыг гэрээсэлжээ. Тэр үед В.Ющенко хараахан нэр гарч амжаагүй байсан. Гэвч энэ нь харин ч түүнд туе болсон гэдэг. Залуухан эрч хүч дүүрэн, чадварлаг боловеон хүчин парламентын гишүү-дээс дэмжпэг хүртэж ямар боловеон хүчин болохоо ха-руулж чадсан байна. Харам-салтай нь Украины Ерөнхий-лөгчийн сонгууль болохоос хэдхэн сарын өмнө загал-майлсан эцгийг нь зэрлэгээр хороосон юм. Энэ хүн амины хэрэгтэй холбоотой асуудал хөндөгдөх болгонд В.Ющен-когийн нэр дурдагддаг гэнэ. Удалгүй талийгаач В.Гетьма-ны бас нэгэн шадар хүн болох А.Веселовский ослоор нас барсан нь Ющенкогийн хувьд маш том цохилт болсон юм. Тэрээр 1996 онд байгуу-лагдаад удаагүй байсан Ардын ардчилсан намд гишүүнээр элссэн боловч нэг жил бололгүй хүсэлтээрээ татгалзжээ. Үүнийгээ тайлбарлахдаа Украины Үндэсний банкны ерөнхийлөгчийн албыг улс тертэй хослуулж болохгүй гэсэн.
Ющенко нийтдээ долоон жил Украины үндэсний банкны ерөнхийлөгчөөр ажилласан юм. Энэхугацаанд чамгүй ихийг хийж амжуулсан гэдэг. Хамгийн гол нь туе улсын үндэсний мөнгөн тэмдэгт болох гривений ханшийг унахаас аварч, валютын зах зээлийг бий болгож, банкнуу-дыг хямралаас гаргаж чадсан явдал юм. Гэтэл 1999 онд Ерөнхийлөгчийн сонгууль болохоос өмнөхөн ОУВС-гаас олгосон зээлийн ашиглалтын асуудалтай холбоотой хэл ам гарч түүнийг албан тушаа-лаасаа огцроход хүргэжээ. Гэсэн хэдий ч зүүнтний үзлийг баримтлагч Ерөнхийлөгч Леонид Кучма түүнийг Ерөнхий сайдаар томилохыг зөвшөөр-сөн. Учир нь ОУВС, парламентын гишүүдийн дийлэнх болон Украины дээдчүүд түүнийг дэмжиж байсан юм. Харин зүүний үзлийг баримтлагчид л эре эсэргүүцсэн гэдэг. Гэвч тэр үед улс оронд нүүрлэсэн эдийн засгийн хямралаас гаргаж чадах цорын ганц хүн бол Ющенко гэдэгт украинчууд огтхон ч эргэлзээгүй. Нөгөө талаас энэ шийдвэр нь Ерөнхийлөгч Л.Кучмагийн уран аргуудын нэг нь байсан. Ерөнхийлөгчийг ийм шийдвэр гаргахад Ющенкогийн эхнэр Екатерина Чумаченко нөлөөлсөн гэдэг. Чумаченко бол АНУ-ын иргэн. Түүний эцэг эх нь дэлхийн II дайны үед Америк руу дүрвэн гарсан. Хатагтай Чумаченко Чикагогийн их сургуулийг дүүргэж дараа нь Вашингтон дахь Жоржтауны их сургуульд эрдмийн зэрэг хамгаалжээ. Тэрээр олон нийтийн болон төрийн байгууллагад, тэр дундаа том Бушийн засаг захиргаанд нарийн бичгийн даргаар ажиллаж байсан юм. Зарим хүн түүнийг АНУ-ын ТТГ-тай холбоотой хэмээн ярьдаг.
1992 оноос хойш нутагтаа амьдарч буй Чумаченко Украины улс төрийн хүрээ-нийхнийг Америкт сургах асуудлыг хариуцдаг юм. Албан ёсны намтарт нь дурд-санаар АНУ-ын Төрийн Де-партаментад ажиллаж байсан бөгөөд Ющенког барууны үзэлтэй болоход нь хамгийн ихээр нөлөөлсөн хүн гэдэг.
В.Ющенко хувьчлалыг эрчимтэй явуулахыг тууштай дэмжигч. Ерөнхий сайдаар ажиллах хугацаандаа шинэч-лэлийг хийхдээ эре шийдэмгий арга хэрэглэж байсан хэдий ч олон түмний дунд нэр хүнд нь өссөн байна. Засгийн газрын тэргүүн байхад нь иргэдийн дунд санал асуулга явуулахад хамгийн нэр хүнд-тэй улстөрчөөр Ющенко тодорч байсан. Үнэхээр ч Ерөнхий сайд байхдаа улс орныхоо эдийн засгийн байдлыг сайжруулж, цалин тэтгэврийг цагт нь олгодог болсон гэдэг. Түүний нэг онцлог нь сөрөг хүчнийхний дунд ч нэр хүндтэй. Виктор уран зураг сонирхдог, үндэс-нийхээ уламжлалт соёлтой холбоотой хуучны эд зүйл-сийг цуглуулаад зогеохгүй түүнийгээ өөрөө сэргээн зас-варладаг хоббитой нэгэн. Түүнээс гадна зөгий үржүүлэхдээ мэргэшсэн хүн.
Сонгуульд өрсөлдөхөөр 2001 онд Манай Украин эвелийг байгуулж түүнд нь арваад нам нэгдсэн байна.
Виктор Ющенко таван хүүхэдтэй, нэг зээ охинтой.
Киев хотноо болсон олон талт хэлэлцээрийн дагуу энэ сарын 26-нд Украины Ерөнхийлөгчийн гурав дахь шатны сонгууль болно. Украин хэмээх галттэргийг Европын зүг хөдөлгөнө хэмээн амладаг тэрбээр сонгуульд ялалт бай-гуулна гэдэгт украинчууд эргэлзэхгүй байна.
(өдрийн сонин 2004.12.08 301)