МоАХ ба партизанууд

Өнөөдөр үр хүүхдээ холын Америкт суралцуулж ах дүүгээ ойрын Солонгост мөнгө хийлгэж буй хүмүүс, гэр бүлээрээ Хавайд амран, жип хөлөглеж компани толгойлсон боссууд, олныг хамарсан шоу зохиож тайлан тоглолтоороо сая сая төгрөгийн орлоготой яваа авьяастнуудын маань зарим нь төрөхөөсөө л ийм эрх, хувь тавилантай байсан мэт аяглахыг яана. Тэд ийм боломж олгосон МоАХ-г аль хэдийнэ мартаж орхисон. Харин ихэнх нь мартаагүй. Ер нь монгол хүний дундаж настай харьцуулбал 15 жил гэдэг тиим ч богино хугацаа биш тул Монголд ардчилсан хувьсгал гарах үед төрсөн хүүхдүүд, өсвөр залуу үеиинхэн Монголд 90-ээд онд өрнөсөн Ардчилсан хөдөлгөөн, түүнийг манлайлан удирдсан МоАХ-г бараг мэдэхгүй гэхэд хилсдэхгүй. Тэгээд ч дээр нь түүхийг тэдэнд мартуулахыг хүсдэг хэсэг хүмүүс ч бий. Энэ нь хийн өнгөрсөн 15 жилд мон-голчуудын олсон хамгийн эрхэм дээд ололт бол сөргөл-дөн тэмцэлдэж байсан хэдий ч С.Зориг агсны хэлснээр Монгол хүний саруул ухаан-аар эв эеийг эрхэмлэн үндэсний зөвшилцөлд хүрч Ардчил-сан хувьсгалыг тайван за-маар ялалтад хүргэж, нийгмээ өөрчлөн шинэчилж чадсан явдал юм. Түүхээс үзэхэд, аливаа хувьсгал цусгүй байх нь ховор агаад тиим хувьсгал нас богинотой байдаг аж. Үүнийг монголчуудын ярьдгаар аливаа амар хялбар олдсон юм үнэ цэнэгүй бай-даггай холбон тайлбарлаж болох биз. МоАХ-ны зарим партизан-ууд хааяа цуглахдаа энэ сэдвээр хөндүүрлэн ярилцах нь бий. Зарим нь бур хатуу байр суурь баримтлах нь ч бий. Чингисийн удмын цөс ихт монголчууд дэлхий нийтийн чигхандлагыг дагаад Азийн цээжинд анх удаа нийгмээ өөрчлөн шинэчлэх хувьсгал-ыг тайван замаар хийснийг дэлхий аль хэдийнэ үнэлж, хүлээн зөвшөөрсөнд хэргийн гол учир байгаа юм. Үнэлж хүлээн зөвшөөрснийх нь баталгаа болох сүүлийн үеийн зарим үйл явдлаас дурдвал, Азийн улсуудаас анх удаа манай оронд зохиосон Ардчиллыг шинээр болон сэргээн тогтоосон орнуудын олон улсын бага хурал, Мян-ганы сорилтын сангаас хувь хүртэх арван хэдхэн орны тоонд багтсан зэрэг болно. МоАХ буюу Монголын Ардчилсан холбоог нийгмийн сэтгэлгээний сор болсон хү-мүүс тэртээх 15 жилийн өмнөх цан хүүрэг татуулсан арванхоёрдугаар сарын эхээр байгуулан шударга бус бүхний эерэг тэмцеэн нь Монголын ард түмний захиалга байсан юм. Туүх сөхвөл 1989 оны арванхоёрдугаар сарын 2-нд болсон Залуу уран бүтээлчдийн улсын II зөвлөлгөөнд Монголд нууцаар үйл ажиллагаа явуулж байсан улс төрийн Шинэ үе бүлгэм, Орчлон, Ардчилал клубынхэн, Залуу эдийн засагч-дын клуб, Улсын багшийн дээд сургуулийн дэргэдэх Цагийн толь ухуулах хуудас гаргаж байсан нөхөд оролцож нийгмийг өөрчлөн шинэчлэх тухай санааг идэвхтэй дэм-жицтээсэн билээ. Гэвч нэгд-мэл зохион байгуулалт муу-тай байснаас цаашдын үйл ажиллагааг МУИС-ийн аспирант Санжаасүрэнгийн Зориг ерөнхийд нь зохицуулж бай-хаар тохиролцжээ. Тус зөвлөлгөөний дараа шинэчлэ-лийн талыг баримтлагч тэд-гээр залуучууд байнга уулзацгаах болж 1989 оны арванхоёрдугаар сарын 10-нд Олон улсын хүний эрхийн өдрөөр анхны цуглаанаа зохион байгуулан МоАХ-г байгуулснаа( зарласан юм. Ингэж МоАХ нь тэмцлийн амаргүй замыг туулсаар Монгол Улсад ард-чилсан шинэ тогтолцоог бий болгож, хүмүүнлэг нийгэм байгуулах тэмцэлдээ монголчуудыг манлайлан, ард түм-нийхээ дэмжлэгийг хүлээж хүчирхэг хөдөлгөөн болсон билээ. МоАХ-ноос өнөөгийн Монголын улс орны бодлого чиглэлийг тодорхойлж буй улс төрийн олон шинэ нам, улстөрчид, төрийн буе байгууллагууд, лидерүүд төрсен юм. МоАХ-ны нэг онцлог нь түүний эгнээнд бүх нам, холбоодын төлөөлөл байдаг бөгөөд тэмцлийн түүхийг нь С.Зориг, Ц.Элбэгдорж болон бидний ярьдгаар анхны 13-гүйгээр, Хонх-ны дуугүй-гээр, мэн ухуулах хуудас, өргөн барих бичиг, олныг хамарсан цуглаан жагсаал, ганц олдох алтан амиараа дэнчин тавьсан өлегөлөн, хууль, цэрэг цагдаагийн өм-нөөс жагссан нүцгэн гар, эр зоригоороо тэмцеэн тэмцэл, эрх баригчидтай хийсэн хэл-цэл зөвшилцөл, зөрөлдөөн, хатуу ширүүн мэдэгдэл шаардлагууд, чөлөөт ардчил-сан сонгууль, Эрх чөлөөний одон, МоАХ-ны гол цөм нь болсон партизан-ууд ба лидерүүдгүйгээр төсөөлөх ар-гагүй. Зориг агсны аядуу зөөлөн зан, Би монгол хүний саруул ухаанд итгэдэг хэмээх алдарт үг, Ц.Элбэгдорж, Дарь.Сүхбаатар, Д.Сосорбарам нарын цогл6гдайчин үгс, Э.Бат-Үүл, С.Эрдэнэ, Гүндалайн ясны тэмцэгч чанар, С.Амарсанаа, Д.Дорлигжав, Ц.Энхтүвшин, С.Билэгсайхан, Ш.Түвдэндорж, Д.Хувьтөгөлдөр нарын тайван, голч шулуун зан, Т.Бошигт, П.Нэргүй, К.Зардыхан, Д.Бям-басүрэн нарын үнэтэй зөвлөгөө, Б.Билэгт Хайнзан Цэвэгмид нарын нударга, Ч.Энхээ, Д.Баасан ламын ухаалаг үге, Б.Баттүвшин, Н.Ширэндэв, Д.Ганзориг нарын голомтоо хайрласан аж ахуйч сэтгэлгээ, Н.Самбараазана, Хишигбат, хөдөө Батчулуун, тэнгэр Цолмон, сахал Пүүжээ нарын партизаны цоохор баг, Ш.Чойжилын уран сэтгэмж, Зууннаст гуайн сургамжийн хатуу үгегүйгээр төсөөлөхийн аргагүй.
…Их түухийн ээдрээт нугачаанд олдсон үүлэн чөлөөний нар шиг алтан хормыг
алдах эрх та бидэнд байхгүй.
Энэ үг бол тэртээ 1990 онд Эрх чөлөөний талбайд болсон МоАХ-ны тав дахь цуглааныг нээж Ц.Элбэгдоржийн хэлеэн алдарт үг байв. Тэд хэлсэндээ хүрч 1990 онд Монголд анх удаа болсон чөлөөт ардчилсан сонгуульд БНМАУ-ын АИХ-ын депутатаар МоАХ-ны гишүүдээс 21 хүн сонгогдсон ба Улсын бага хурлын бүрэлдэхүүнд 15 хүн сонгогдон ажилласан юм. 1996 онд болсон УИХ-ын сонгуульд 51 тойрогт Ардчилсан Холбоо эвсэл ялалт байгуулснаас МоАХ-ны ги-шүүн 29 хүн УИХ-ын гишүү-нээр сонгогдон, УИХ-ын дэд дарга, Ерөнхий сайдаар МоАХ-ны дарга, МҮАН-ын тэргүүн Цахиагиин Элбэгдорж ажиллаж байлаа. Тэдэнд төрийн эрхийг барьж улс орноо урьд нь огт мэдэхгүй, төсөөлж ч байгаагүй цоо шинэ замаар авч явах ачааны хүндийг үүрэх амаргүй бөгөөд ховор-хон хувь тохиол оногдсон юм. Алдаа оноо тэнцүүхэн байдаг
залуу насандаа тэд улс орныг удирдсан ч апдаанаасаа оноо нь хавьгүй илүү байж өнөөгийн шинэ Монголын хөгжлийг авчралцеан гавьяатайг хэн ч маргахгүй, хэн ч мартаагүй. Өчигдөргүй өнөөдөр, өнөөдөргүй маргааш байдаггүй шиг өнөөгийн УИХ-ын зарим гишүүдийн хааяа гаргадаг аяг аашийг харахаар түүчээ того-рууныхаа үүрэг, хувь тохиолыг мэдэхгүй хэрнээ түүгээр газарчлуулан Гималайг эсэн мэнд давж буй цувааны дундах жирийн тогоруу санаанд ордгийг нуух юун. МоАХ-ны тэмцлийн түүх, хувь заяа нь их сонин бөгөөд яг л хүний амьдрал шиг. Монголын Ардчилсан холбоо нэг удаа нам болох дөхсөн бөгөөд Монголын ард түмний Ардчилсан хөдөлгөөн гэдэг сонгож авсан замаасаа 1991 онд гажиж неоконсер-ватив үзэл баримтлалтай шинэ нам болох хэсэг гишүү-дийнх нь санал унаж 87 ги-шүүн хурлаа хаяж, ерөнхий зохицуулагчаа огцруулахад хүргэж байсан ба намууд дунд болсон дээд шатанд ялалтын бялуу хуваахад МоАХ-ны гишүүдэд хүртээгүйд нь тэд гомддоггүй ч ялалт ялагдлын баяр хөөр, гашуун нясууныг бусад намынхантайгаа цуг л хуваалцсаар өнөөдрийг хүреэн. Ардчилалд аюул учирч, цэрэг цагдаатай тулах, тэмцлийн хатуухан хэлбэрийг сонгох болоход намууд нөгөө муу нэртэй луу данстай МоАХ-ндоо дуулгаж МоАХ ч дуртайяа партиза-нуудаа дуудан, тэмцлийг манлайлан Ардчиллын манааны үүргээ нэр төртэй бие-лүүлчихээд Цагаан байшиндаа бүгчихнэ. Хааяа эрх баригчид болон намуудад болохгүй бол хатуу үгтэй мэдэгдэл, шаардлагаа үе үе тулгана. МоАХ-нд бусад нам холбоодод байгаагүй партизан гэдэг лут хүч бий. Улс төрийн сонгууль болоход МоАХ-ны партизанууд аль будлиантай хэсэг, тойрог дээр шударга буе явдлын эерэг хамгийн түрүүнд тулалдана. Тэд өөрс дөд нь байх цорын ганц үнэтэй шагнал болох Эрх чөлөөний одон эсвэл МоАХ-ныхоо дугуй шар тэмдгийг зүүчихээд л зарим нь ах дүү амраг садандаа Ингэж тэмцсэнийхээ төлөө Ардчилал чамд юу егсөн юм бэ гэж чич-лүүлэн байж тэмцэнэ. Партизанууд нийслэлд ч, аймаг, сумд, хороо багт хүртэл бий. Гүйж гүйж авчирсан ялалтынх нь үр шимийг намын нөхөд нь хүртэж хурлын тэргүүлэгчдийн ширээ, эрх мэдэлд залрахад тэд хаалга хавиар л зохицуулалтаа хийн эргэлдэнэ. Нөгөө үүрч дүүрч ирсэн ардчилал нь хэзээ өөрийнх нь амьдралд эргэлт хийхийг дотоод сэтгэлдээ л бодно. Тэд аль 90-ээд онд авсан хуучин үнэмлэх, аймаг сумынхаа МоАХ-ны салбарын хуралд оролцож явсан мандатаа, журмын нөхдийнхөө зургийг, шарлаж хуучирсан Ардчилал сониноо нандигнан хадгална. . Амьдрал нь хэцүүхэн бо-лохоор хэнд ч юм гомдож хааяа хатуу юм хүртэж өөр хоорондоо ардчиллын тухай ном хаялцана. Улс, аймаг, сум орныхоо удирдлагуудыг шүүмжилнэ.
Ялалт тэмдэглэсэн баярын хүлээн авалтад уривал ирнэ, урихгүй бол гадуур өөрсдийгөө болгочихдог хирнээ хүнд бэрх цаг ирэхэд бие биедээ хэлээд гүйгээд ирсэн байна. Өдөр болган биш юмаа гэхэд долоо хоногт МоАХ-ныхоо болон намын байраар албатай юм шиг орж гарна. Партизанууд хэнээс ч юу ч гуйдаггүй бөгөөд ард олноо гэсэн сэтгэлээр, ардчилал эрх чөлөөг авчрахад оруулсан хүмүүс өнөөдөр хэнээс ч юу ч гуйх вэ. Түүх улирах тусам тэдний нийгмийг өөрчлөн шинэтгэхэд оруулсан үнэтэй хувь нэмрийг хүмүүс, ирээдүй үнэлэх цаг ирнэ.
Тэр цаг үед МоАХ болон партизануудын түүхийг мэддэг хүмүүс олширч Ардчилсан Монгол дэлхийд улам бүр танигдах нь дамжиггүй.

МоАХ-ны тэргүүлэгч С.ДАМДИНСҮРЭН
(өдрийн сонин 2004.12.08 301)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button