Далай аварга-ын цолыг Бишрэлт холдинг бэлэн 40 сая төгрөгөөр мялаалаа

Бэлэг дэмбэрэлтэй сайхан өдөр Далай аваргын цолны найр Баянгол ресторанд хөл ихтэй болж өнгөрсөн.
*Шонхор*-ын улсын цолтонгууд болон шашны тэргүүн хамбууд эхэлж морилсон зочдыг аварга маань гэргийн хамт бүгдийг нь өөрсдөө угтаж авсан. Найрын хүндэтгэлийн ширээнд аваргын ээж Алтангэрэл гуай. Баянаа аварга гэр бүлийн хамт ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж хамба лам Чойжамц, Дамбажав зэрэг хүмүүс байсан юм. Харин төрийн өндөрлөгүүдээс ерөнхий сайд Ц.Элбэгдорж ирсэн бөгөөд аажуухан ирсэн нэг хүндтэй хүн бол Хутагт Тагарваа байлаа. Найрын салхийг хагалж Далай аварга өөрөө сэтгэлийн үгийг зочиддоо хэлж Ш.Ёолк цааш нь үргэлжлүүлэн Зочдоос хамгийн
түрүүнд аваргын хадам аав Баянаа аварга хүргэндээ сургаалиа айлдаж хүүгийнхээ цолыг нь маргааш нь мялаачихсан гэж хэлээд аваргад систем хөгжим бэлэглэсэн юм.
Урлагийнханаас дуучин Түвшинтөгс, Далантай, Улсын начин Эрхэмбаяр гээд дуучид ая дуугаа өргөсөн юм. Харин Далай аваргад зориулсан дуу анх удаа дуулагдаж олны хүртээл боллоо. Найранд ирсэн зочдын бэлэгний цуваа нэлээн урт дараалал болсон бөгөөд Баянаа аваргын дараа Элбэгээ сайд хагас саяын үнэтэй метр гаран өндөртэй ваар бэлэглэсэн нь чамин хийгээд бэл нүнжгийг гайхуулсан явдал боллоо.
Ц.Нямдорж сайд харин нэлээд аажуухан бэлгээ өгсөн бөгөөд бэлэг дэмбэрлийн үүднээс *Энэ сэлэм шиг үргэлж иртэй өнгөтэй байгаарай* гээд мөнгөн сэлэм дурсгасан. Хамгийн олон хүний бүрэлдэхүүнтэй зочид Төв аймгийн улсын цолтой бөхчүүд байлаа. МҮБХ-ны тэргүүн Р.Нямдорж Далай аваргын монгол үндэсний түүхэнд хамгийн их шинэлэг барилдаан олон мэхний хувилбар гаргаж бөхийн түүхэнд томоохон гавьяа байгуулсан бөхөөр тодруулсан бөгөөд өргөмжлөл цулгай мөнгөн хангарьд бэлгэлсэн.
Харин найрын дундуур дуучин С.Жавхлан ирж аваргад зариулсан ая дуугаа өргөсөн бөгөөд зочдын дунд хамгийн их эрэлт хэрэгцээтэй хүний нэг, мөн Ноёд группийн захирал Буяндорж дуучин эхнэрийнхээ хамт ирсэн бөгөөд аваргын гэр бүлд гадаадад аялах эрхийн бичиг өгсөн.
Тэр бүр олны нүдэнд ил гараад байдаггүй аваргын гэргий үндэсний хувцсаараа гоёсон харагдсан нь үнэхээр зохиж байна лээ.
Яруу найрагчдаараа толгой цохидог Төв аймгийн яруу найрагчид ёстой л бүрэн бүрэлдэхүүнээрээ ирсэн байсан юм. Аваргад зориулж шүлгээ уншиж сэтгэлийнхээ үгийг хэлж номынхоо дээжсээс бэлэглэсэн юм. Харин аварга болон түүний гэргий Баясаа хоёр ном шаггүй сайн уншдаг хэмээн цоллуулаад авсан. Мөн монголын анхны сумоч Батбаярын ээж аваргад алтан ембүү бэлэглэсэн нь үнэтэй ховор зүйлийн нэг байлаа.
Энэ өдрийн цолны найранд хүндтэй хүмүүсийн тоонд *Бишрэлт холдинг*-ийн захирал
Ундармаа зүй ёсоор орж байлаа. Тэрээр жилийн өмнөөс аваргыг өөрийнхөө компанийн дэвжээний бөхөө болгож байсан. Харин энэ өдрийн найрын хамгийн том бэлгийг Б.Ундармаа захирал гардуулсан бөгөөд 40 сая төгрөг бэлнээр нь гардууллаа. Тэрээр машины мөнгө өгсөн юмаа хэмээн даруухан хэлээд өгсөн. Ямартай ч байсан анхны далай аваргын маань цолны найр хөл ихтэй боллоо. Дараа жилийн наадмаар дархан аварга болохын билэгтэй ерөөл хүсье.
/2004.12.06 Хүмүүс/