Кафе, ресторан, баар

Гэхдээ түүнийг өөртөө саддал дөхүүлж өгтөл хүлээзнэх, нөгөө талаас эрэгтэйчүүдийг суухаас өмнө амжиж суух ёстой (мэдээж, хүндтэй хүн нь нуруугаа хана луу хандуулдаг). Ер нь давгүй эрчүүд бол таныг ширээнээс босоход мөн л сандлыг холдуулж таныг суухаас өмнө суудаггүй.
Хэдийд тамхи татуулж болох вэ? Хоол захиалаад хүлээж байх хугацаа эсвэл кофе цай уух үе хамгийн тохиромжтой нь тул энэ үед л та соёрхоорой.
Та бээлийгээ тайлсан байх ёстойгоос гадна ширээн дээр тохойлдодгүй.хэрэв нэг гараараа хооллож байвал нөгөө гараа бугуйгаар нь ширээн дээр тавих хэрэгтэй. Хийжүүлсэн ундаа, шүүсийг (сок) стаканы ½-ээс яльгүй дээш хийх ба хэрэв сок зориулалтын жижиг пял тавганд ирвэл зөвхөн халбагаар ууна. Кофе уухдаа аяганы сэнжинд долоовор хуруугаа дүрэлгүй, мөн чигчий хурууг орхилгүй зөвхөн сэнжнээс нь бариарай. Цайны халбага сахарыг хутгахад зориулагдсан бөгөөд үүний дараа дийзэн дээр тавьдаг. Дийзийг хэзээ ч гартаа барьдаггүй ба зөвхөн аяга, стаканаа л өргөж болно. Хэрэв таны өвдөг дээрх амны алчуур гулсан унавал түүнийг авч өгөх гэж эр хүн тонгойдоггүй тул, та өөрөө сэмхэн авах ёстой.
Хажуугийн ширээнээс юм хүсэх тохиолдолд зөвхөн эрэгтэйгээрээ дамжуул. Хэрэв тэр зөвхөн тантай бүхэл үдэш бүжиглээд байвал бусдад ёс мэдэхгүй харагдах тул, түүнийг заавал өөр бүсгүйтэй бүжиглүүлээрэй. Найз нөхөдтэйгөө байгаа тохиолдолд ширээний эзэн, эсвэл баярын эзэн бөжиг эхэлтэл хүлээгээрэй.
Танай ширээнд өөр хүн нэгдэхэээр уригдвал түүнтэй босолгүй мэндэлж болно. Харин эмэгтэй хүн байвал эрэгтэйчүүдийгээ дагаад босож мэндлээрэй, танилцаарай. Хэрэв дарга ч бай, эмэгтэй ч бай өөр ширээний танил чинь ширээний хажуугаар өнгөрч байгаа бол босолгүй, цөөхөн үгээр мэндлээрэй.
Урьсан нь уригдсаныхаа төлбөрийг даах ёстой. Олуулаа наргиж байгаа үед өөрөө өөрсдийнхөө тооцоог хий. Хэрэв та танил эрэгтэйтэйгээ зоогийн газар тааралдсан бол өөрийнхөө тооцоог өөрөө хийхийг хичээ. Эрчүүд нь хатуу юмныхаа төлбөрийг дааж болдог.
Өндөрлөх саналыг, уулзалтыг санаачлагч гаргадаг. Хоёулхнаа байгаа бол түүнийг хэлтэл нь хүлээх хэрэгтэй. Онцгой тохиолдолд та (цагаа хараад) Харамсалтай нь явах цаг болчихжээ гэж хэлж болно.
Та тансаг дайлсанд нь бус, хүндэтгэл үзүүлсэнд нь, нэн сайан үдшийг өнгөрөөсөнд нь баяр талархлаа илэрхийлээрэй.
Зургийн болон уран баримлын нээлт
хүмүүс баяр талархал илэрхийлэх үед өөрийнхөө саналыг хэлж болно. Уран бүтээлчийг таньдаг ч бай, танихгүй ч бай баяр хүргэвэл зүгээр. Харин бүтээлийг нь түүний үеийнхэнтэй бүү харьцуул.