Гашуудал

Гүн гашуудлын үед эмэгтэйчүүдийн бүх хувцас ( оймс, туфли, малгай, цүнх хийгээд бусад) хар өнгийн байна. Харин эрчүүд ийм зулайнаасаа улаа хүртэл хар өнгийн хувцсыг зөвхөн оршуулга дээр өмсөнө. Оршуулга дээр талийгаачийн төрөл төрөгсөд бүх хүмүүстэй бүр эмэгтэйчүүд, өндөр настан, дарга нартайгаа хүртэл бээлий тайлалгүй гар барьж болно. Харин оршуулганд ирэгсэд хар өнгийн бээлийгүй л бол бээлийгээ тайвуухан тайлж гар барьдаг номтой. Гашуудлын ёслолд оролцохдоо эмэгтэй хүн хатуу эдлэл, гоёл чимэглэл зүүдэггүй байна.