Хурим

Нэн сайн чанарын хар, хар-хүрэн, хар-саарал, хөх өнгийн костюм өмсөж болох боловч гадад байдлаа эрвээхэй зангиа, энгэрийн чамин алчуур зэргийн зүйлээр амьдруулах хэрэгтэй ажээ. Сүйт бүсгүйн хувьд түүний даашинз торон тасам сүлжээсэн хөвөө, шүдэлсэн хуниас зэрэг онцгой хатгамал чимэг бүхий торон даавуу, торго дурдан байхаасаа өмнө нэг бол нэлээд сүүлийн үеийн моодных эсвэл уламжлалт загвартай байвал нэн зохистой. Тухайлбал жигд толигор захтай, цээж бариу, бэлхүүсээрээ огцом нарийн, өргөн хормойтой, ханцуй урт уламжлалт цагаан өнгийн загвараас гадна цайвар шар, бор шаргал, цайвар саарал, цэнхэр, гэрэлтэй ногоон өнгийн байж болно. Харин бараан өнгөнүүдээс хөх өнгийн эдийг өөртөө тохируулан сонгож авдаг. Урт богино эсэх нь загвараасаа, мөн таны биеийн галбираас хамаарах биз ээ. Цэцгийн баглаа сүйт хүүхний гоёлыг гүйцээн чимэж өгдөг тул сайтар бодолцох хэрэгтэй болдог. Цагаан өнгийн даашинзанд цагаан, өнгөтэй өнгөлөг даашинзанд нэг бол адил өнгийн эсвэл эрс тэс ялгарах өнгөтэй цэцгүүд илүү тохиромжтой. Туфлийг сонгон авахдаа сүйт хархүүгээс өндөр харагдахгүйг хичээх ёстойг анхаараарай. Yүнээс гадна сүйт охины төрөлхийн үс тааламжтай зохиж байвал заавал өөрчлөхийг нэг их мэрийдэггөй байна. Нүүр будалт хийхдээ нүдний доод хүрээг будахгүй байвал дээр. Эсвэл нулимсанд урсдаггүй сайн чанарын харандаагаар буддаг ёстой ажээ. Гэрчүүд болон зочид залуу хосоос давуу гоёл хэрэглэж шаардлагагүй. Сүйт бүсгүй өнгөлөг даашинзтай байлаа чгэлээ бусад эмэгтэйчүүд цагаан, хар, харавтар үнгийн даашинз өмсдөггөй билээ. үүнийг наснаас үл хамааран бүх эмэгтэйчүүд мөрдөх ёстой. Хуримын гэрчүүд, хос залуусын хувцасны стиль-ийг дуурайж хувцаслах ёстой байдаг байна.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button