Эмэгтэй хүний ихэмсэг оршихуйн буюу хувцас гоёлын нууц

Туфлиэс шаахай хүртэл
Гутал муутай хүн гурван хүний хойно гэж хэлцдэг. Мэдээж гоо үзэсгэлэнг туфлигүйгээр төсөөлөх аргагүй. Өндөр өсгийтэй гутал хөлийг чимж, улыг гоёмсог жижиг болгох ба таныг гоолиг эрхэмсэг харагдуулна.
60-аад онд гоо үзэсгэлэнгээрээ дэлхийг уулга алдуулж байсан
Твигги Жастин-Бүх эмэгтэй өндөр өсгийтэй энэ шаахайд мөргөх ёстой… хэмээн тунхаглаж байв. Загвар өмсөгч энэ охины дэргэд Мерилин Монро, Брижит Бардо нарын амжилт тун даруухан агаад сэтгүүлчид Англи улс дэлхийд Шекспир, Твигги хоёрыг өгсөн юм гэж цуурч байлаа. Та эротик зураг, кионг туфлигүйгээр төсөл дөө. Туфлигүй секс яг л ийм амтгүй. Гэвч надад нүднийх нь эргэн тойронд үрчлээс сууж, царай алдсан эмэгтэйг үзүүүлбэл би түүний хөл холгожээ… гэж эргэлзэх зүйгүйгээр хэлнэ. Өндөр өсгий эмэгтэй хүний өдөр тутмын алдхаанд зориулагдаагүй бөгөөд би тйим бүсгүй гудамжинд гунхалзан явахыг хараад өрөвддөг. Орчин үед шаахай туфли хоёр байраа сольж байна. Хүүхнүүд хөлдөө эвтэйхэн гутал углаж өндөр өсгийтөө цүнхэндээ тээж явах болжээ. Тэгээд түүнээ үдэшлэг уулзалт, секс учралынхаа үед цүнхнээсээ гарган хэрэглэдэг.
Танд орчин үеийн (магадгүй бүх үеийн) гутлын хамгийн шилдэг сонголтыг танилцуулъя. Энэ бол богино өсгийтэй, завь хэлбэрийн угладаг шаахай. Хүлээн авалт, үдэшлэгт тийм ч таатай биш энэ шаахай таныг, гадуур зөвхөн хөлийн хурууны үзүүрээр газартай холбогдон явдаг таагүй зовлонгоос салгана. Түүнчлэн та спорт маягийн хувцас өмсөх бол гутал ч тийм л байх, хэрэв үдэшлэгийн зориулалттай хувцаслах бол гутал чинь адил гоёлынх байх ёстой.
Гутлыг өөрийн даашинз, костюмны өнгөнд тохируулан маш нарийн шалгуураар сонгож авах нь зүйтэй. Гэхдээ танд түргэн тусламжийн нэг хос хар арьсан шаахай заавал байх нь дээр. Учир нь хар болон цагаан шаахайг ямар ч өнгө маягийн хувцсан дээр өмсөж болдог. Харин хурц өнгөтэй, алагласан будагтай, эсвэл гаж хэлбэрийн өсгийтэй гуталнаас татгалзсан нь дээр. Сонгодог онолоор таны гутлын өнгө өмдний чинь өнгөтэй төстэй байх ёстой. Эсвэл костюм, цамц, даашинзныхаа өнгөтэй хослуулаг. Хэрэв та пүүз өмсөж ажилд явдаг байтал гэнэнт хүлээн авалтанд оролцох юм уу, илтгэл тавих хэрэг гарвал залхууралгүй солих хэрэгтэйг зөвлөе. Гутлаа солихыг такси, ариун цэврийн газар ч бай ер нь хаа ч амжуулах л хэрэгтэй. Харин таныг хүлээн авах хүмүүсийн өмнө үүнийг үл хийж болно. Цугалрсан олны нүдэн дээр гутлаа солих гэж бөхийн тонгойх нь эмэгтэй хүний хувьд тйим ч эрхэмсэг үйлдэл биш юм.
Дараагийн дугаараа Хувцасны хэв загварыг өөртөө тохируулан сонгох гэсэн сэдэвээр үрэгжилнэ.
olloo.mn