Төр нь төрд очсон хүмүүсээ бус нийгмээ тэтгэдэг болъё

Ингэснээрээ эв нэгдэлгүй байгаа юм биш. Манай нам ардчилсан нам учраас, ардчилсан байдал нэлээн нэвт шингэсэн байдаг юм. Бид зуун хувийн саналаар асуудлыг шийддэг дарангуйллын систем болох коммунист нам ч бус, нацист нам ч бус. Бид ардчилсан нам. Гэхдээ бидэнд айхтар дутагдал байдаг. Манай намын удирдлагууд, гишүүд эрхээ их сайн мэднэ, тэр чөлөөт байдалдаа их дуртай,түүгээрээ их аархдаг хүмүүс, Тийм улсууд чинь санаж бодож байгаагаа илэн далангүй хэлнэ, Ярьж хэлж, муудалцаж байгаа нь ч гэсэн ил тод байдаг.
Өнөөдөр ардчилал юу авчирсан вэ гэхээр ил тод чөлөөтэй, бүгдийнхээ санаа бодлыг хүндэтгэе. Шийдвэр гаргахдаа олонхоороо гаргая, түүнийгээ харин нэгэн дуугаар дагаж хэрэгжүүлж байя гэдэг ийм л зүйл байсан. Харамсалтай нь манай намд тэр ерөөсөө төлөвшиж өгдөггүй . Их илэн далангүй, их чөлөөтэй ярина. Ярилцаж ярилцаж олонхоороо шийдвэр гаргахаар нөгөөдүүл нь хаяад гүйгээд явчихна. Тэгэхээр Нөгөө шийдвэр нь хэрэгжиж өгдөггүй. Өөрөөр хэлвэл гарсан шийдвэр дээрээ эв нэгдэлтэй байх ёстой байхгүй юу. Энэ бидэнд сууж өгдөггүй ноцтой дутагдал байгаа юм. Гэтэл хувьсгалт нам тийм биш. Их сахилгатай. Тэдний энэ сахилга бол наян жилийн турш дарангуйллаар төлөвшиж бий болсон сахилга. Тэр гуч дөчөөд оны хэлмэгдүүлэлт намынхаа өөрөөр сэтгэгчдийг дандаа устгаж байсан сахилга. Түүнээ дагаад Монгол орны сахилга бат бол яах аргагүй хувьсгалт намын сахилга бат байсан. Хувьсгалт намд үнэндээ ардчилсан өнгө шинж байдаггүй юм. Өнөөдөр Энхбаярыг харла даа бараг дангаараа намаа захирч байна ш дээ. Гэхдээ энэ нь би намаа хувьсгалт нам шиг эв нэгдэл царайлсан дарангуйллын дүр төрхтэй бай гэж байгаа юм биш. Хүн харахад ху нам их л эв нэгдэлтэй, зохион байгуулалтай сүрхий юм шиг харагдаж байгаа нь сайхан боловч тэр хуурамч сайхан зүйлрүү зүтгэхийг би хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй. Түүний оронд хэл амтэй хэрүүл уруултай ил тод, чөлөөтэй байсан нь дээр л дээ.
-Таны намынхаа шүүмжилж байгаа зүйлийн бодитой жишээ бол төсвийн хэлэлцүүлгээр баталсан итгэлийн мөнгөний тухай гэж л хэлэх гээд байнаа даа. Таны хэлж байгаагаар бол танай нам шийдвэртээ үнэнч байсан бол энэ мөнгө бүрэн шийдэгдэх боломжтой байсан гэж үзэж байгаа юм уу?
-Тэгэлгүй яахав. Үнэндээ бачимдаад би ил тод хэлсэн. Би энэ олон жилийн хугацаанд тэмцэж байхдаа намын нөхдийнхөө тухай янз бүрийн зүйл юу ч хэлж байсангүй. Журмын нөхдийнхөө гаргасан шийдвэрийг дагаж мөрдсөөр ирсэн. Энэ удаа үнэндээ тэсээгүй. Яагаад гэвэл энэ төсөв засгийн газрын үндсэн чиглэл бол Энхбаяр тэргүүтэй хувьсгалт намын дөрвөн жилд бий болгосон нөгөө нийгмийг буруу замд хөтлөсөн үйл ажиллагаа үргэлжлээд тавьчихлаа. Манай намын нөхөд хувьсгалт намын энэ үйл ажиллагаанд хэт автсан явдалд харамсалтай байна. Бид гаргасан шийдвэртээ үнэнч байсан бол ядахнаа тэр зургаан зуун мянган хүүхдэд сар бүр 10 мянган төгрөг өгүүлэх боломж бүрэн байсан. 60 гаран тэрбум төгрөг байсан ш дээ. Өнөөдөр зургаан зуун мянган хүүхэд өлмөн зөлмөн амьдарч байхад 150 жилийн дараа өртгөө нөхөх замруу, өндөр хүчдэлрүү хуваарилаад үр ашиггүй хөрөнгө оруулалт хийгээд хаячихсан. хуваарилаалт хийгээд сууж байгаа юм бэ. Би их хурал дээр зөндөө хэлсэн. Яаж байгаа юм бэ. Нийгмийн баялаг, нийгмийн капитал болсон хүнээ, хүүхдээ анхаарахгүй бол манай улс орон яаж хөгжих юм бэ. Татвар төлөгчдийн мөнгөнд яагаад ийм муухай хүйтэн цэвдэг хандаж байгаа юм бэ? Би аргаа бараад төсвийн байнгын хорооны хурал дээр уурлаад Та нар өөрийнхөө мөнгө, өөрийнхөө хүүхдэд ингэж хандахгүй байсан шүү гэж хэлээд гараад явсан.
-Одоо та нэгэнт гарсан шийдвэрт нөлөөлж чадах уу?
-Би 10 мянган төгрөгийн тэмцэлээ зогсоохгүй. Авч өгч л таарна.
-Гэтэл энэ төслийг нэгэнт батлаад алгаа ташаад сууж байсан эвслийн бүлгийн нөхдүүдээс таньтай нэгдэх хүн гарах болов уу?
-Манай нөхдүүд үнэндээ бүр хаячихаад үзэхгүй ч гэчихсэн юм биш. Тэд үзнэ. Гол нь Бат-Yүлээ чи дэндүү яараад байх юм. Yе шаттайгаар явъя л гээд байгаа юм. Гэтэл би 60 тэрбум төгрөг бэлэн байхад яарахгүй яах юм гээд л үзээд байгаа байхгүй юу. Тэднийгээ шийдвэртэй байгаасай л гэж бодож байна.
-Өнгөрөх сонгууль мөнгө хүүхэд хоёроор л рекламдаж гарсан сонгууль байлаа. Хамгийн их анхаарал татаад байсан амлалтын эцсийн мөнгөн дүн гурван мянган төгрөг л болж үлдэх шив дээ.
-Бидний сонгогчиддоо амласан тэр амлалт бол манай намын шийдвэр юм. Гэтэл өнөөдөр шийдвэрлэх шатан дээрээ түүнийхээ төлөө явалгүй суучихсанд нь бухимдахаас өөр аргагүй. Нөгөөтэйгүүр иргэншиж соёлжсон улсын жишигээр нийгмийн баялагийг зөв хуваарилдаг тэр нийгэмрүү явахын оронд нөгөө Латин америк, Африкын буурай орон шиг нийгмийн баялагаа хуваарилах бус завших явдал гэж ойлгодог тэр буруу юмруу ороод байгаад дургүй минь хүрч байгаа юм.
-Энэ төсвөөр баталсан мөнгө танай эвслийн итгэлийн мөнгө үү, хувьсгалт намын амлалтын мөнгө үү гэдэг дээр зөрчилдөөд байх шиг?
-Аль нь ч биш. Манай итгэлийн мөнгө Хувьсгалт намын амлалт хоёрын дундаас гарч ирсэн эрлийз мөнгө.
-Төсвийн төслийг танай нөхөд дуу нэгтэй баталж алгаа ташаад сууж байхад та ганцаараа эсэргүүцлээ. Энэ үнэхээр боломжгүй гэдгийг баримттайгаар батлаад, сонгуулийн шоу байсан гэдэгт ард түмэн бараг хүлээн зөвшөөрөөд байхад та яагаад ганцаараа зөрөөд байгаа юм бэ?
-Сая улсын төсөв батлагдаад гарч байхад бид энэ мөнгийг хүүхдэд олгох боломжтой нь харагдаж байсан. Ер нь хүүхдийн мөнгөний тухай манай нийгэмд маш буруу ойлголттой байгаа. Яагаад гэвэл хувьсгалт нам нийгэмд нөлөөлөх хүчээрээ хүмүүст эсрэгээр нөлөөлсөн. Үнэндээ энэ бол нийгмийн баялагийг нийгэмд адил шудрагаар хуваарилъя гэдэг зүйл л яригдсан асуудал. Энэ бол ердөө л арван мянган төгрөг. Зургаан зуун мянган хүүхэд амьжиргааны баталгаажих доод түвшинээс доогуур байна гэдэг бол ядуу айл биз. Энэ буруу зөрүү гараад хуваарилагдаж байгаа хөрөнгө мөнгийг харах юм бол боломжой бөгөөд зүгээр л эрүүл саруул хүн тэвчиж суухийн аргагүй зүйл. 982 мянган хүүхдийн 600 мянга нь тийм ядуу байдалд амьдарч байхад төр өөрөө хүнд суртлаа тэтгэж, сайд дарга нар нь тансаг орд харшид амьдарч, дэлхийн баячуулын унадаг унааг унаад явж байх жишээтэй. Өөрсдийнхөө тансаг хэрэглээг л нэмээд суугаад байдаг. Өнгөрөх жилүүдэд УИХ-н гишүүдэд орон сууц бариулах гэж дөрөв таван тэр бум төгрөг зарцууллаа ш дээ. Энэ жил зуун тавин сая төгрөг. УИХ-н гишүүд чинь бүгд орон сууцтай ш дээ. Түүнд зарцуулсан мөнгөө орон гэргүй, өмсөх хувцасгүй, идэх хоолгүй ядуу хүүхдүүддээ өгье л дөө.
Нэгдүгээрт төр нийгмийн баялагаа иргэншиж соёлжсон нийгмийн жишигээр зөв хуваарилъя, төр нь төрд очсон хүмүүсээ тэтгэдэг бус нийгмэээ тэтгэдэг зүйл болгож өөрчилье. Yүнд 10 мянган төгрөгийн гол зорилго оршиж байгаа юм.
Хоёрдугаарт тэр хөдөө орон нутагт хүмүүс худалдан авах чадваргүй болсон, Ажилгүйдэл ядуурал газар аваад эдийн засаг туйлын хүнд байна. Одоо хөлөө орон нутагт жижиг дунд үйлдвэр байгуулахын тухай мөрөөдөхийн ч хэрэггүй. Яагаад гэвэл ямар нэгэн гутал хувцас хийгээд нөгөөхийг нь авах хүнгүй дампуурна. Тэгэхээр нь бид тэр хөдөөгийн эдийн засгийн эрэлтийг дэмжихийн тулд, хүмүүсийг байнгын орлогын эх үүсгэвэртэй болгохын тулд хүүхдэд нь 10мянган төгрөг өгье гэж байгаа юм. Хөдөөд чинь настайчууд нь тэтгэвэрийн хэдэн төгрөгөөөр хүүгээ, ачаа, зээгээ гээд бүх хүүхдээ дөнгөн данган тэжээж байна. Ганц тэтгэврийн мөнгөөр бүхэл бүтэн хот айл амьдарч байна. Тэгэхээр бид хүүхдээр нь дамжуулаад мөнгө өгөхөөр нөгөө өрхийн орлого сайжраад ирнэ биздээ. Өрхийн орлого нэмэгдэхээр худалдан авах чадвар сайжрана биздээ, Тэгэхээр үүнээ дагаад эдийн засгийн эргэлт нь сайжрана биздээ. Нөгөө талаар хүүхэд өсгөнө гэдэг хөдөлмөр. Эх хүний хамгийн хэцүү алба бөгөөд нийгэмд хамгийн том баялаг бүтээж байгаа хэрэг. Хуучин нийгмийн үед их бүдүүлэг байж. Хүүхдээ тэжээхгүй эцэг эх гэж байхгүй болохоор нь тэр хөдөлмөрийн үнэлдэггүй байсан. Харин 20-р зууны хагасаас Европын улс орнууд энэ чинь хөдөлмөр юм байна, энэ чинь үнэлэх ёстой юм байна гээд үнэлсэн. Манай хөрш Казакстан гэхэд сард 15 доллор өгч л байгаа шүү дээ. Эхийн хөдөлмөрийг үнэлье үүнээ дагаад эх хүүхдийн хариуцлагыг чангатгая гэж байгаа юм. Хөдөлмөрийн хөлсийг нэмж байгаа бол хөдөлмөрийн хариуцлагыг тооцъё гэсэн шинэ зарчмын асуудлыг оруулж ирсэн.
-Ардчилсан сонголт бол ардчиллын баталгаа болж чадахгүй байх. Тиймээс түүнийг тордож арчлахын тулд ардчиллыг завхруулагч дайснаас салах явдал гэж боддог юм. Таны хувьд ардчиллын гол дайсан гэвэл юу байх бол?
-Тийм шүү. Одоогоор яг үнэнийг хэлэхэд ардчилалын гол дайсан бол хувийн эрх ашиг, хэсэг бүлгийн эрх ашигыг нэн тэргүүн тавиад байгаа авилгал хээл хахуульд автчихсан шунахай улс төрчид өөрсдөө ардчиллын гол дайсан болж байна. Тэд төрийн эрхэнд гарч, төрийг ард түмэндээ бус өөртөө үйлчлүүлж байна, нийгмийн баялагийг өөртөө ашигтайгаар хуваарилж байна. Тэгэхээр эд нар яах аргагүй ардчиллын гол дайсан. Эд нараас сэрэмжилж нийгмээ хамгаалах явдал өнөөдөр хамгийн тулгамдсан асуудал болоод байна. Өнөөдөр хүмүүсийн бизнесийн үйл ажиллагаа ч бас бас танил талгүйгээр явахгүй болчихсон байна ш дээ. Цаана нь хүнд суртал төрөөр дамжуулж ашиг хонжоо олох гэсэн хүмүүс маш олон байгаа нь төрийн цэвэр үйл ажиллаа эвдэрч байгаагын шинж гэхээс өөр аргагүй.
-Монголд яагаад улс төр бизнес хоёр холилдох байдалд хүрчихэв. Бусад улс орныг харж байхад энэ хоёр аль алиныхаа хараат бус биеэ даасан байдалтай байх юм. Гэтэл манайд бол эсрэгээр бүх шатанд улс төрчдийн оролцоогүй юм гэж байхаа болиод улс төргүйгээр ажил явахгүй болчихсон байх юм?
-Би дээр хэлээд байгаа улс төрчдийн сувдаг сэтгэл л ийм байдалд хүргээд байна. Одоо улс төрчдийн давамгайлах ямар үзэл санаа гарч ирж байна вэ гэхээр төрийг өөрийнхөө ажил амьдралыг сайжруулах хэрэгсэл болгоод байна. Мэдээж наана нь сайхан сайхан амлалт өгөөд л байгаа боловч цаана нь хувийнх нь ашиг сонирхол нуугдаж байгааг нуух юм алга. Нийгмийн баялагийг хуваарилах юманд оролцоод, зарим хүмүүс үүнд орохын тулд улайран тэмцэж улс төрд орж ирж байх жишээтэй . Жишээ нь саяны сонгуулиар манай нэртэй гэсэн бизнемэнүүд бараг тэрчигээрээ улс төрд ороод ирчихсэн байна шүү дээ. Бодоод үз л дээ, Билл Гетс хэдий баян ч конгересст орно гээд байна уу. Үгүй л байхгүй юу. Хэрэв тэгээд явж байх юм бол хачин юм болно биздээ. Гэтэл манайд эсрэгээр улс төрд оролцохгүй бол хачин юм болчихоод байна. Энэ үнэхээр санаа зовоож буй харамсмаар, ичмээр юм. Билл Гетс эд нарын аваад явж байгаа ажил бол өдөр тутмын байнгын үйл ажиллагаа нэхдэг асар том ажил. Тэд хууль журмын дагуу л бол улс төрийн хараа хяналт, дарамтгүй биеэ даагаад бизнес нь өргөжөөд явж байдаг. Тэд юун парламентэд залраад сууж байх манатай. Гэтэл манайхан парламентэд нь орж, нэр төр, эрх мэдлээ өсгөж, нийгмийн хуваарилалтад оролцох гэж бизнес нь өргөжиж байдаг. Тиймээс үүнрүү улайран тэмцэхээс ч өөр аргагүй болдог. Энэ нь манай улс төр гажуудаж байгаа хэрэгийн тод илрэл. Соёлжсон улс оронд бол нэн ялангуа дотоодын бизнесийн үйл ажиллагаанд юун улс төрчид оролцох. Тэнд асар хатуу хяналт, асар хатуу ёс зүй үйлчилж байдаг. Түүнийг зөрчсөн хүн тэр нийгмийн шившиг болдог. Тухайлбал Америкт авилгал авах юм бол асар хатуу. Тэр хүний хувьд карер, нэр хүнд гээд бүх юм нь үгүй болдог. Гэтэл манайд бол хэн нэг нь авилгал аваадах юм бол энэ чинь овоо овсгоотой, гайгүй хүн үү гэх жишээтэй. Тэгэхээр үүнийг л халах хэрэгтэй байгаа юм даа.
-Үүнээс үүдээд бид төрөө хамгаалах ёстой, хамгаалахын тулд юу хийх хэрэгтэй вэ гэдэг зүйл урган гарах байх л даа?
-Хамгийн түрүүн мэдээллийн чөлөөт байдлыг маш сайн хангаж өгөх хэрэгтэй байгаа юм. Чөлөөт хэвлэлээр дамжин үнэн зөв мэдээлэл олон түмэнд хүрч байдаг. Энэ л хамгийн гол нь. Харамсалтай нь манайд нэг хэсэг мэдээллийн хэрэгсэл төрийн мэдэлд, нэг хэсэг нь цаад сонины эзэд, бизнес эрхлэгчдийн мэдэлд байж тэдний ашиг сонирхолд үйлчилээд шарлаад байж байна шүү дээ. Тэгэхээр яг үнэн зөв мэдээллийг бий болгож байдаг тэр байдалд хүрээгүй байна. Ингэхээр мэдээлэл муутай ард түмэн ямар байх нь ойлгомтой биз дээ. Буруу мэдээлэл авах юм бол бүх юм нь буруу болоод, сонголт нь ч буруу болоод явчихдаг.. Yүн дээр нь улс төрчид тоглож, балмад үйл ажиллагаа явуулах нөхцөл бололцоо болж байна.
Мөн төрийн энэ олон функцуудийг ТББ-д хуваарилж өгөх хэрэгтэй. ТББ-ын хүн ардынхаа сайн сайхны төлөө хийж байгаа үйл ажиллагааг нь дэмжих ёстой. Бас миний хувьд ард иргэдийн иргэний зоригийг нэммээр байдаг юм. Манай ард иргэд яагаад ч юм их туйлбар муутай, их амиа бодсон улс. Тэгээд өөрсдөө л хохирохоос эцсийн эцэст хэн ч хохирохгүй шүү дээ. Тэгээд бор амиа бодоод олдсон юмаа чимээгүйхэн авчихаад гүйгээд л явчихдаг, Нийгмийн нэлээн хэсэг нь албан тушаал карер хөөгөөд эрх мэдэлтэнтэй холбоо сүлбээ тогтоож ашиг хонжоо олох гэсэн байдалтай болчихоод байна л даа. Yүнийг зогсоох асуудал зарчимын асуудал болоод байгаа юм. Тэгэхээр зэрэг манай ард түмэн өөрсдийн зөв шудрага амьдралын төлөө, энэ бусармаг үйл ажиллагаатай тууштай тэмцэж чаддаг байх хэрэгтэй байна.
-Та нэг удаа Манай улс төрчид төр барих сургалт хийж байна гэж хатуухан хэлсэн талтай. Тэгэхээр ард түмэн хэсэг бүлэг хүмүүсийн туршилтын объект болж байна гэсэн үгүү. Төр барьж байгаа улс төрчийнхөө хувьд ингэж хэлэх нь хариуцлагагүй хэрэг биш үү?
-Би яаг тэгэж хэлээгүй юмаа. Манай арчилсан холбоо эвсэл 1996-2000 онд дөрвөн ч засгийн газрыг сольсон явдлыг жаахан явуулж хэлсэн юм л даа. Бид төр барих засгийн газрын ажилтнуудаа бэлдсэн түргэвчилсэн курс хийсэн юмаа л гэж шог маягаар хэлсэн үг байгаа юм.
-Энэ бүхнийг ардчилалын гажуудал гэж үзэж болох уу?
-Үгүй ээ үүнийг гажуудал гэж үзэж болохгүй. Яг үнэндээ бид ардчилал зах зээлийн эдийн засагт шилжиж чадаагүй байгаа. Энэ тухай Монголд орчуулагдсан Капиталын нууц гээд номонд маш дэлгэрэнгүй бичсэн байгаа. Тэр номноос харахад л бид хаана очсон бэ гэдэг нь харагдана. Бид жинхэнэ капитализмд шилжиж чадаагүй. Бид шилжиж явахдаа будилаад яваад өгсөн. Европын орнууд феодлизмд шилжсэний дараа капиализмд шилжих гээд алдсан. Европд байж байсан тэр хөгийн нийгэмрүү бид алхаад ирчихсэн. Одоо тэр хөгийн нийгэмрүү нөгөө л Латин Америк, Африкийн улс орнуудын загварлуу бид явчихсан байхгүй юу. Хүмүүс маань ардчилал чөлөөт зах зээлийн эдийн засагруу шилжчихлээ гэж бодож байгаа бол тийм биш Энэ бол аягүй том эндүүрэл. Бид чадаагүй.
-Тэгэхээд дэлхийн хөгжлийн түвшинтэй харьцуулбал манай улс хаахна яавж байгаа юм бол. Баабар гуай 20-р зууны эхэн үе дэх Монгол орон 700-аад жилээр хоцорч байна гэж хэлсэн байдаг. Тэгвэл одоо хэдий хугацаагаар хоцорч байгаа бол?
-Хоьдугаар зууны эхэн үед тий байсан байж болох юм. Өнөөдөр хорин нэгдүгээр зууны үед бол тавь жаран жилээр хоцрогдож явна гэж ойлгож болно. Үнэндээ улс орныг маань тэгэж олон жилээр хоцроогоод байгаа байдлыг соёлын утгаар нь ярьж байгаа юм үүнээс биш бид өнөөдөр сони эриксон гээд л гар утас барьж байна. Техник технологийн өндөр боломжийг харин ч илүү олж байна. Гол нь соёлын хувьд бид хоцрогдоод байна. Харин улстөрчдийн маань соёл зуугаад жилийн өмнөх Европ, Америкын хэмжээнд яваад байна.
-Мoнгол оронд хүрэх ёстой түвшин, очих ёстой газар гэж байна уу? Ер нь хөгжлийн түвшинг юугаар тодорхойлж болох вэ?
-Хөгжил гэдэг чинь эцсийн эцэст өндөр гял цал байшингаар нь тодорхойлохгүй шүү дээ. Тийм зүйлийг хэлж байгаа юм биш. Би ерөн оноос хойш энэ ардчиллын буянаар олон орноор явж үзлээ. Канад Швед гээд хаана ч очоод үзэхэд хамгийн гол нь хөгжил гэж хүмүүс нь эрх чөлөөтэй, амгалан тайван, амжиргаа нь хангалуун сайхан байж байх тийм нийгмийг л хөгжилтэй нийгэм гэж байна. Тиймээс бид тийм хэмжээнд л хүрэх ёстой гэж бодож байна.
-Ардчиллыг эх барьж авсан Бат-Yүл маань одоо нийгмийн сэтгэлгээ, цаг үетэйгээ хэр нийлж явна даа. Шинэ үеийнхэндээ шахагдах болов уу гэх үе байна уу?
-Бодолгүй яахав. Үнэхээр боддог. Шинэ залуу үеийнхэн шинэ сэтгэлгээ, шинэ эрч хүч гарч ирж, бидний халааг авах ёстой гэж боддог. Харамсалтай нь тэр шинэ үеийнхэн маань гарч ирж чадахгүй байна. Хөдөлмөрлөхгүй байна, тэмцэхгүй байна, зүтгэхгүй байна, юм хийхгүй байна, Зүгээр л нэг албан тушаалын сонирхолтой, явцуу сонирхолдоо хөтлөгдөөд байдаг. Тэгсэн хэрнээ лидерүүд зайгаа тавьж өгөх болсон ч гэх шиг том том юм яриад яваад байдаг. Лидер гэж тодорхой албан тушаал дээр байдаг бол би өгчихмөөр л байна. Хүмүүс л алтан хараацай, лидер л гээд байдаг болохоос энэ чинь миний өөртөө өгсөн нэр биш шүү дээ. Би энэ нэрнийхээ өмнө аавынхаа нэрийг л дуудуулах дуртай болохоос элдэв янзын цол гуншин хэлүүлэх дургүй. Би хэлдэг юм зайгаа тавиад өгье л дөө. Гэтэж та нар тар лидер гэж нэрлээд нүд үзүүрлээд байгаа лидерүүдээ түрж гаргах лидер болооч ээ. Хөдөлмөрлөөч, үзээч, Яагаад дугарахгүй байна, яагаад тэмцэхгүй байна, тэмцэх хэрэгтэй ш дээ. Өнөөдөр манай залуучуудын ирээдүйг баллаж байгаа хэргийг хэн хэнгүй л алдаа завхрал болгоод хийж л байна ш дээ. Гэтэл яагаад дуугарахгүй байна, яагаад тэмцэхгүй байна. Yнэхээр тийм чадалтай хүчин, тийм залуучууд гараад ирвэл бид зайгаа тавьж өгөхгүй гээд яах юм.
– Энэ их ажлын хажуугаар цаг зав гарган ярилцсан таньд баярлалаа.
/olloo.mn Ж.Алтантуяа/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button