Дэд сайд нар томилогдов

Батзоригтын Эрдэнэбатыг Батлан хамгаалахын дэд сайдын,
Санжбэгзийн Төмөр-Очирыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны дэд сайдын,
Ганхуягийн Шийлэгдамбыг Зам, тээвэр, аялал жуулчлалын дэд сайдын,
Содномын Чинзоригийг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн дэд сайдын,
Чимэддоржийн Ганзоригийг Сангийн дэд сайдын албан тушаалд тус тус томиллоо.
Чимэддоржийн Ганзориг
1959 онд Архангай аймгийн Ихтамир суманд төрсөн. Эхнэр хоёр хїїхдийн хамт амьдардаг.
1976-1981 онд ЗХУ-ын Донецкийн их сургууль ,1996-1999 онд Автралийн їндэсний их сургуулийг тус тус төгссөн, магистар цолтой . Орос ,Англи хэлтэй.
1981-1990 онд Төлөвлөгөө , эдийн засгийн төв байгууллагуудад мэргэжилтэн, 1990-1991онд ЇХЯ –нд ерөнхий эксперт , 1991-1992 онд Засгийн газрын хэрэг эрхлэх газар рефрент , 1992-1996 онд Їйлдвэр , худалдааны газрын орлогч дарга , дарга ,1996-2000 онд Гадаад харилцааны яамны газрын орлогч дарга , төслийн їндэсний зохицуулагч , 2000-2004 онд Їйлдвэр худалдааны яамны сайдаар ажиллаж байсан .
Содномын Чинзориг
1964 онд Өвөрхангай аймгийн Хужирт суманд төрсөн. Эхнэр дөрвөн хїїхдийн хамт амьдардаг .
1982-1986 онд МУИС-ийг төгссөн . 1993 онд Тайвань Улсад Эдийн засгийн менежмент , 1995 онд Япон Улсад төрийн захиргааны удирдлага ,1998 онд Швед Улсад Хїний нөөцийн удирдлагын чиглэлээр тус тус мэргжил дээшлїїлсэн . Төлөвлөгч ,Эдийн засагч мэргэжилтэй . Орос ,Ангил хэлтэй .
1986-1990 онд Өвөрхангай аймгийн АДХГГЗ –нд мэрргэжилтэн , ахлах мэргэжилтэн , 1990-1992 онд Өвөрхангай аймгийн Ардын Хурлын гїйцэтгэх захиргааны Хэлтсийн дарга , 1992-1996 онд Өвөрхангай аймгийн засаг даргын орлогч , 1996-2000 онд мөн аймгийн Иргэдийн төлөөлөгчидийн хурлын Тэргїїлэгчидийн дарга , 2000 оноос Нийгмийн хамгаалал , хөдөлмөрийн дэд сайдаар ажиллаж байна.
Цэдэвийн Дашдорж
1967 онд Улаанбаатар хотын Баянгол дїїрэгт төрсен. Эхнэр, 2 хїїхдийн хамт амьдардаг.
1985-1990 онд Техникийн их сургууль, 1993 онд Фрабергийн уул уурхайн сургуульд Удирдлагын менежерийн чиглэлээр суралцсан. Өрөмдлөгийн инженер мэргэжилтэй. Англи хэлтэй. 1990-1992 онд Газрын тосны нэгтгэлд инженер, 1992-1993 онд Газар холдинг ХХК-д инженер, 1993-2000 онд Их тэмїїлэл ХХК-д ерөнхий захирал, 2000-2004 онд УИХ-ын гишїїнээр ажиллаж байсан.
Батзоригтын Эрдэнэбат
1964 онд Улаанбаатар хотод төрсөн. Эхнэр, гурван хїїхдийн хамт амьдардаг.
1983-1986 онд ЗХУ-ын Фрунзе хотын Цэргийн нисэхийн нэгдсэн сургууль, 1993-1998 онд Москва хотын Жуковскийн нэрэмжит Агаарын цэргийн инженерийн академи, 1998-2001 онд Москва хотын Цэргийн нисэхийн техникийн их сургуульд дэд докторын зэрэг хамгаалсан. Нисэх аппарат-хөдөлгїїрийн инженер мэргэжилтэй. Дэд доктор цолтой. Орос, англи хэлтэй.
1986-1993 онд Ардын армийн 137 дугаар ангид онгоц хөдөлгїїрийн техникч, ахлах техникч, 2001-2003 онд ЗХЕШ-ын довтолгооноос хамгаалах цэргийн штабын дарга, 2003 онд ЗХЖШ-ын Улсыг агаарын довтолгооноос хамгаалах цэргийн командлагчийн орлогч, 2003 оноос Батлан хамгаалын дэд сайдаар ажиллаж байна.
Сэнжбэгзийн Төмөр-Очир
1950 онд Архангай аймгийн Өндөр- Улаан суманд төрсөн. Эхнэрийн хамт амьдардаг.
1969-1974 ОНД МУИС, 1977-1980 онд мөн сургуулийн аспирантурыг төгссөн. Математикч мэргэжилтэй. Филисофийн ухааны доктор цолтой. Орос, англи хэлтэй.
1974-1977 онд УБДС-д багш, 1981-198З онд МУИС-д багш, 1983-1985 онд мөн сургуульд тэнхимийн орлогч эрхлэгч, 1985-1989 онд мөн сургуульд хичээл ангийн эрхлэгч, 1989-1992 онд МУИС-ийн дэд захирал, 1992-1995 онд ШУБЯ-ны газрын ерөнхий захирал, 1995-1996 онд ШУБ-ын сайд, 1996-2001 онд УИХ-ын гишїїн, 2001-2004 онд УИХ-ын даргаар ажиллаж байсан.
Ганхуягийн Шийлэгдамба
1975 онд Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан суманд төрсөн . Эхнэр, хоёр хїїхдийн хамт амьдардаг.
1992-1996 онд ГХДС-ийн аялал жуулчлалын анги, 1996-1997 онд Английн Central London коллеж, 2003-2004 онд Голландын Маастрихтын магистрантурыг төгссөн. Аялал жуулчлалын менежер мэргэжилтэй. Магистр зэрэгтэй. Орос, Англи хэлтэй.
1997-1998 онд Монгол мэдлэг дээд сургуульд багш, 1998-1999 онд Цог дээд сургуульд багш, 1999-2000 онд Баянговь ХХК-ийн гїйцэтгэх захирал, 2000-2003 онд Аялал жуулчлалын газрын дарга, 2003-2004 онд мөн газрын дэд даргаар ажиллаж байсан.
Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас манайд мэдээллээ.