Сүлжмэл оёмол бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн тухай тогтоол гарлаа

Тус салбар 2003 онд 37.2 сая ширхэг бүтээгдэхүүн үйлдвэрлэж, 90 гаруй сая ам.долларын экспорт хийсэн бөгөөд энэ нь 2002 оныхоос 8.5 сая ам.доллараар буюу 9.6 хувиар өссөн үзүүлэлт юм. Өнөөгийн байдлаар тухайн салбарт 100 гаруй аж ахуйн нэгж үйл ажиллагаа эрхэлж, 20 гаруй мянган хүнийг ажлын байраар хангаж байна. Эдгээрийн 38.3 хувь буюу 36 нь гадаадын 100 хувийн хөрөнге оруулалттай, 46.8 хувь буюу 44 нь хамтарсан, 14.9 хувь буюу 14 нь дотоодын үйлдвэрүүд юм. Дэлхийн зах зээл дээр хувцасны экспорт жилд 300 тэрбум долларт хүрдэг бөгөөд үүний дийлэнх хувийг БНХАУ, Энэтхэг улс эзэлдэг байна.
Дэлхийн худалдааны байгууллагын манай улстай байгуулсан Оёмол, сүлжмэл бүтээгдэхүүн болон хувцасны тухай хэлэлцээр энэ сарын 31-нээр хугацаа дуусч, манай улс 2005 оноос АНУ болон Зүүн өмнөд Азийн орнууд, түүний дотор хувцасны зах зээлд тэргүүлэгч БНХАУ, Энэтхэг улстай худалдааны ижил нөхцлеөр харилцаж эхэлнэ. Їүнтэй уялдан гадаадын хөрөнгө оруулалт буурч, зарим үйлдвэр, аж ахуйн нэгжүүд Монгол улсаас гарах, дотоодын зах зээлийн импортоос хамаарах хамаарал өсөх, ажилгүйдэл нэмэгдэх, нийгмийн эмзэг бүлгийн өрхийн амьжиргааны түвшин буурах зэрэг эдийн засаг, нийгмийн тогтвортой байдалд сөргөөр нөлөөлөх хүндрэлүүд гарч болзошгүй байгаа юм.
Тиймээс, сүлжмэл эдлэл, оёмол бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн салбарт гарч буй хүндрэлийг арилгах, тогтвортой ажиллагааг хангах зорилгоор тогтоол гаргаж, тухайн салбарын хүрсэн түвшинг бууруулахгүй, ажилгүйдлийг нэмэгдүүлэхгүй байх асуудлыг судалж, татвар, шимтгэл, үнэ тарифын бодлогоор салбарын үйл ажиллагааг дэмжих арга хэмжээний санал боловсруулж Засгийн газарт оруулж шийдвэрлүүлэх арга хэмжээ авахыг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Ц.Баярсайхан, Сангийн сайд Н.Алтанхуяг, Їйлдвэр, худалдааны сайд С.Батболд, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд П.Цагаан нарт даалгав. Түүнчлэн, уг тогтоолоор, Сүлжмэл эдлэл, оёмол бүтээгдэхүүний гадаад зах зээлийг өргөжүүлэх, худалдааны хөнгөлөлтийн ерөнхий системд хамруулах талаар ОХУ, Европын Холбоо болон бусад орнуудтай хоёр болон олон талын яриа хэлэлцээг идэвхжүүлэх, тус салбарын технологийн хөгжил, ажиллагсадын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх чиглэлээр Засгийн газрын гадаад хамтын ажиллагааны хүрээнд хөтөлбөр, төсөл хэрэгжүүлэхийг дэмжих арга хэмжээ авч ажиллахыг Їйлдвэр, худалдааны сайд С.Батболд, Гадаад хэргийн сайд Ц.Мөнх-Оргил, Сангийн сайд Н.Алтанхуяг нарт, төсвийн болон орон нутгийн өмчөөр бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээ худалдан авахдаа дотоодын үйлдвэрүүдийн бүтээгдэхүүнийг тэргүүн ээлжинд сонгох арга хэмжээ авч үйлдвэрлэл эрхлэгчдэд санхүүгийн болон зах зээлийн дэмжлэг үзүүлж байхыг Сангийн сайдад даалгалаа. Мөн, Їйлдвэрлэл, технологийн парк байгуулах бодлогын хүрээнд сүлжмэл эдлэл, оёмол бүтээгдэхүүний үйлдвэрлэгчдийг дэмжих боломжийн талаар санал боловсруулж 2005 оны гуравдугаар улиралд багтаан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг Їйлдвэр, худалдааны сайдад үүрэг болгож, бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, технологийн шинэчлэлт хийх, ажиллагсдынхаа мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, тэдэнд хос мэргэжил эзэмшүүлэх замаар хөнгөн үйлдвэрлэлийн бусад салбарт хөрвөн ажиллах боломжийг бүрдүүлэх, БНХАУ болон бусад орны оёмол бүтээгдэхүүн үйлдвэрлэгчидтэй тодорхой бүтээгдэхүүний бэлдэц, иж бүрдлийн хэсгээр дагнах, хорших чиглэлээр хамтран ажиллах талаар идэвхтэй үйл ажиллагаа явуулахыг сүлжмэл эдлэл, оёмол бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдэд болон Монголын оёмол бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбооны тэргүүн Н.Даш-Өлзийд зөвлөв.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button