Ерөнхийлөгч рүү Голландаас сэтгэцийн өвчтэй хүн ярьжээ

Тамгын газрынхан ГХЯ руу, ГХЯ-ныхан Брюссельд Голланд улсыг хамтран хариуцаж суудаг Элчин сайд хатагтай Онон руу лавлаж шалгах даалгавар өгсөн аж. Гэтэл хатагтай Онон авхай нөгөө сайн эр Патрик руу нь Та Ерөнхий сайдын зөвлөх Патрик мөн үү гэж утсаар лавлан ажлаа хялбарчилжээ. Тэгээд Бид шугамаараа түүнийг шалгалаа. Зөвлөх нь мөн юм байна. Ерөнхийлөгч утсаар ярих нь зөв гэж ГХЯ руу бүлтэрсэн аж. Тэр дагуу ГХЯ-ныхан сүр бадруулан Патрикийг Ерөнхийлөгчтэй утсаар холбосон байна. Гэтэл нөгөө нөхөр нь Ерөнхийлөгчийг утсаар баахан доромжилж орхисон тухай ГХЯ болон Саарал ордноор шуугиж байна. Ерөнхийлөгчтэй утсаар ярьсан тэр нөхөр сэтгэцийн өвчтэй нэгэн болж хувирсан гэнэ.
ГХЯ-ныхан болон Монгол Улсыг төлөөлж гадаад оронд сууж байгаа дипломат Онон мэт нь сэтгэцийн өвчтэй хүнтэй Ерөнхийлөгчөө яриулж дэлхий дахинд бас нэг шившиг болов. Болсон явдлыг УИХ-ын 2000 оны сонгуулийн дараа дипломат албыг бялуу болгосон нь энэ алдааны эхлэл болов гэж мэргэжилтнүүд ярьж байна. Гадаад орчноо мэдэрдэггүй, дипломат ёсоо барьдаггүй, ГХЯ-ныхан, Элчин сайдуудтай хариуцлага тооцохгүй орхивол ийм алдаа цаашид давтагдаж мэдэх юм.
(өдрийн сонин 2004.12.09 302)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button