Коллеж нэрийн дор нууц архины үйлдвэр байжээ

Тэр өдрөө буюу уржигдар уг үйлдвэрийн газрыг битүүмжилж, цагдаа нар хамгаалалтад авсан гэнэ. Нууц үйлдвэр Талх чихэр компанийн дэргэдэх хашаан дотор байдаг аж. Хашаа нүсэр том төмөр хүрэн хаалгатай агаад аз болоход онгорхой байлаа. Гэтэл дахиад л хашаа, дахиад л төмөр хүрэн хаалга… Нэгэнт үйлдвэрийг битүүмжилж, хамгаалалтад авсан гэх мэдээллийг урьдчилан авсан тул манаачид бяцхан заль хэрэглэн дотогш оров. Гаднаас нь харахад ерөөс гарааш мэт харагдах хэд хэдэн том хаалга бүхий байр байна. Тэртэй тэргүй он-горхой байсан хаалгаар шагайлаа. Агуулах бололтой юм. Өөдөөс шууд спиртийн үнэр ханхийж, хайрцагтай, шуудайтай, авдартай зүйлс хэдэн арваараа хураалттай байна. Үүний зэргэлдээх арай багавтар хаалга мөн хагас нээлттэй байлаа. Орж очиход хүн байгаа шинж алга. Харин нэг талынх нь хананы үзүүрт эсгий бүрээд татчихсан болов уу гэмээр зузаан хөшгөн хаалга байх. Огт хүнгүй гудамд бид хэнээсээ асуух билээ.
Дахиад л орж явчихав. Энд харин тор дүүрэн хоол, ундаа барьсан залуу гадны хүн орж үл болно гэсэн хаалгыг нүдэн зогсч байлаа. Тэрээр уг үйлдвэрийн ажилтан гэнэ. Гэхдээ асуусан бүгдийг мэдэхгүй гэсэн ганц үгээр таглаж орхих. Удаан нүдүүлсний эцэст енөөх орохыг хориглосон хаалга онгойж аз минь шовойсои бид хоол барьсан залууг үг дуугүй дагалдан оров. Барьж дуусаагүй байгаа барилга дотор яваа мэт сэтгэгдэл төрөх
байх. Шавар, шохой, будаг нь халцарсан шатаар эгесөөр хоёрдугаар давхарт гарсны дараа цааш өгсөх шаардлага-гүй болов. Учир нь зэргэлдээх цонхолсон мэт хананы наана зөөврийн гурвалжин төмөр шат тавьжээ. Түүгээр өгсөх ёстой аж. Хоол зөөсөн залуу ч, хаалга онгойлгосон залуу нь ч тэр биднээс юу ч асуугаагүй тул чимээгүй л дагаад байлаа. Өнөөх зөөврийн шатаар өгсөхөд нь ч дуугүй л дагав. Уг шат шууд дээд давхрын шаттай холбочих шиг болно лээ. Ерөөс кинонд тоглож буй мэт л шат дамжин, хашлага давсаар очих ёстой газраа очив. Шатан дээр хайрцаг дүүрэн архи, бөглөө, шошго давхарлан хураажээ. Тусгаартогтнол, Тасархай гэх зэрэг нэртэй архинууд олон арваараа өрөөстэй харагдана. Тэндээсээ жин-хэнэ үйлдвэр рүү нь оров бололтой. Нэлээн том зааланд архи, дарсыг ёстой төрөл, төрлөөр нь өрж, савлах цаасан хайрцгийг ёоз ёозоор нь овоолжээ. Хамгаалалтад
гарсан цагдаагийнхан энд байж байна. Зөвхөн цагдаа ч буе уг үйлдвэр, компанийн ажилтнууд, мөн татварынхан нийлеэн нийт 12 хүн урд шөнө энд хоносон бөгөөд цаашдаа ч акт тавьж, ямарваа шийд гаргатал байх аж. Том заалны нэг буланд онгорхой хаалга байх агаад архиа тэнд үйлдвэрлэдэг бололтой томоохон баллон, төхөөрөмжүүд харагдана. Биднийг орж очиход тэнд байгсад учиргүй гайхав. Орж гарах ганц хаалгатаи, тэгэхдээ харуул манаачтай байхад хаагуураа ороод ирэв хэмээн бүр алмайрчихаж. Гуч, дөчин мянга шахам хайрцгаар нь хураасан архийг манахад туе дүүргийн татварынхан орол-цож байгаа нь бидэнд харин сонирхолтой байлаа. Ямар-таа ч архины энэхүү үйлд-вэрийг олох гэж татварынхан нэлээдгүй эреэн гэх мэдээлэл ортой байж таарах нь. Энд Тусгаар тогтнол, Тасархай, Зочин, Кент, Хатагтай, Чацаргана зэрэг маш Ллон нэр бүхий архи, жимсний дарс хураалттай байх боловч ямар нэгэн дэвтэр гарган тэмдэглэх, зураг авахыг компанийн ажилтнууд тас хориглож, хэрэв зөрвөл шууд чирч гаргахад бэлэн байдалтай тойрцгоочихов. Ер нь уг зааланд ч тэр, дамжиж иреэн шатнуудын дэргэд ч засвар хийж буй мэт харагдахуйц будаг шохой болсон сав суулга, гутал хувцас хогийн тантан мэт овоолгоостой. Том заалны өмнөх хонгилд гурван өрөө байх бөгөөд захирал, санхүү, ариун цэврийн өрөө гэх мэт хаяггай аж. Бүгдийг нь Татварын ерөнхий газар гэсэн бичээс бүхий лацаар лацаджээ. Тэгэхээр лавтай татвараас зайлехийж байсан болов уу. Цагдаагийнхан энэ үйлдвэр нь аль компанийнх болохыг тогтоохоор шалгаж байгаа гэсэн боловч санхүүгийн өрөөний дэргэд Хүнс трейд компанийн ажилчдын анхааралд гэсэн зарлал наасан харагдана. Түүнчлэн зарим архины шошго дээр Хүнс трейд компанийн захиалгаар ХТК-д үйлдвэрлэв хэмээн бичжээ
Нэгэн эх сурвалжийн бидэнд ирүүлеэн мэдээлэлд энэхүү нууц үйлдвэрлэлийг Хүнс-ний технологийн коллеж гэсэн нэрийн дор явуулж байсан гэсэн билээ. Үүнийг тов-чилвоос яах аргагүй ХТК болж байгаа юм. Тэрбайтугай тус коллежийн зарим багш, удирдлага ч холбоотой байж болзошгүй гэсэн мэдээлэл бий. Биднийг гэнэт орж иреэнд гайхсан цагдаа, компани, татварынхан туе тусынхаа удирдлагууд руу мэдэгдсэн бололтой. Бүгд рүү нь цаанаас нь залгаж даруйхан хөөж гаргахыг тушааж байх шиг байлаа. Нэгэнт хонгилын үзүурт иреэн бидэнд ч өөр хийх ажил энд үгүй байсан тул иреэн замаараа буцав. Буцахад компанийн нэгэн ажилтан газарчилж зураг авахыг хориглосоор үүд хүргэсэн юм.
Дугаар шилжих мөчид авсан мэдээллээр энэхүү нууц үйлдвэрлэлийн эзэн хилийн цэргийн нэгэн дэд хурандаа байж магад гэнэ. Тэрээр өмнө нь Говь-Алтай аймгийн хилийн отрядад алба хашиж байгаад Сүхбаатар аймгийн Онгоны заставт шил-жин ирж тэндээсээ чөлөөнд гарсан юм байна. Дэд хурандаа хилийн отрядад ажиллаж байх үедээ ч спиртийн хэрэгт орооцолдож байсан бололтой.
(өдрийн сонин 2004.12.09 302)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button