Төмөр замын даргын томилгоог даваа гаригаас ярилцаж эхэлнэ

Оросуудын өгсөн чөлөө-ний хугацаа дуусч, Төмөр замын хувь нийлүүлэгчдийн Ерөнхий хорооны хурал ирэх даваа гаригт эхлэхээр болжээ. Хурлаар зөвхөн Улаанбаатар Төмөр замын даргыг томилох тухай хэлэлцэх юм байна. Сарын өмнө болсон хуралд Эвслийнхэн Улаанбаатар Төмөр замын эрхлэх газрын дарга Да.Ганболдыг, МАХН-ынхан Дэд бүтцийн сайд асан Б.Жигжид мөн Хан-Уул дүүргийн Засаг дарга Д.Загджавын нэрийг дэвшүүлсэн ч оросууд алийг нь ч дэмжээгүй юм аа. Тиим учраас оросууд Монголчууд та нар учраа ол гээд буцеан гэдэг. Баттай эх сурвалжийн мэдээгээр даваа гаригт эхлэх хурал дээрх эрхмүүдийн нэр дахин орох бололтой. Харин оросууд Шороотой бөхчүүдийг хүлээж авахгүй гэсэн байр суурь баримталж байгаа гэнэ. Түүнчлэн монголчууд нэгдүгээрт Төмөр замын мэргэжлийн, хоёрдугаарт дотроо ойлголцеон нэг хүний нэрийг дангаар нь оруулж ирэхгүй бол Төмөр замын даргаар монгол хүн биш орос хүнийг томилно гэж Оросын талын хувь нийлүүлэгчид үзэж байгаа ажээ.
(өдрийн сонин 2004.12.09 302)