Ц.Мөнх-Оргил Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын хуралд үг хэлэв

Уулзалтад туе байгууллагын 55 гишуүн орон, хамтран ажиллагч түншийн статустай Азийн болон Газрын дундад тэнгисийн улс орнууд, НҮБ, Европын комисс зэрэг олон улсын байгууллагын төлөөлөгчид оролцжээ.
Туе уулзалтын өмнөхөн уг байгууллагын Байнгын Зөвлөлийн шийдвэрээр манай улсад ЕАБХАБ-тай хамтран ажиллагч түнш орны статусыг олгосон бөгеөд Монгол улс ийм статустай 11 дэх орон нь болж байна. Азийн орнуудаас манайхаас гадна Афганистан, БНСУ, Таиланд, Япон, Газрын дундад тэнгисийн орнуудаас Алжир, Египет, Израиль, Йордан, Марокко, Тунис гэсэн орон ийм статустай юм.
Уулзалтын үеэр Гадаад хэргийн сайд Ц.Мөнх-Оргил ЕАБХАБ-д хамтран ажиллагч түнш орны статустай болоход нэгдмэл дэмжлэг үзүүлеэн гишүүн 55 улсад талархал илэрхийлээд, Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны бүтцэд багтан орж буй нь Монгол улсын гадаад бодлогын хувьд томоохон үйл явдал болж байгааг тэмдэглэв.
Дээрх уулзалтын үеэр сайд Ц.Мөнх-Оргил ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.Лавров, Казахстаны Гадаад хэргийн сайд К.Токаев, Унгарын Гадаад хэргийн сайд Шомодьи Ференц, Японы Гадаад хэргийн сайд асан Ё.Кавагүчи, Италийн Гадаад хэргийн дэд сайд Р.Антонионе болон ЕАБХАБ-ын бусад албаны хүмүүстэй уулзаж, хоёр талын харилцааны асуудлаар ярилцеан байна гэж ГХЯ-ын Хэвлэл, мэдээллийн хэлтсээс мэдээлэв.
(өдрийн сонин 2004.12.09 302)