Yндсэн хуулийг баталснаас хойш нэг ч сургалт явагдаагүй

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо, Засгийн газрын ХЭГ, АНУ-ын Азийн сан хамтран зохион байгуулж буй уг хуралд УИХ-ын дарга, гишүуд, төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөгчид оролцож санал бодлоо солилцсон юм. Мөн хууль зүйн профессор Мартин М.Шапиро, профессор Б.Чимэд, доктор Д.Ганбат, профессор С.Төмөр нарын хэд хэдэн хүн Үндсэн хуулийн талаар илтгэл тавьсан.
Бага хурал бүтэн өдөр үргэлжилеэн бөгөөд үдээс хойш хэлэлцүүлэг явагдаж, УИХ-д суудалтай намууд Үндсэн хуулийн талаар өөрсдийн байр суурийг илэрхийлэв. МАХН-ын байр суурийг илэр-хийлж гишүүн Н.Энхболд үг хэлсэн бөгөөд нам нь Үндсэн хуулийг боловеронгуй болгохыг тэрээр үгүйсгэхгүй байгаа аж. Хэрвээ Үндсэн хуульд өөрчлөлт оруулах болбол улс төрийн намууд зөвшилцөн, олон талаас нь судалж, шүүж үзэх, эрдэмтэн судлаачдын үгийг сонсох, ард түмнээр хэлэлцүүлж санал асуулга авах нь зүйтэй гэсэн байр суурийг илэрхийлж байлаа. Ардчилсан намын байр суурийг илэрхийлэхээр М.Энх-сайхан гишүүн намын буе хувь хүнийхээ байр суурийг илэрхийлэхээр ирснээ мэдэгдсэн. Тэрээр Үндсэн хуульд зарим өөрчлөлт хийх шаардлагатай гээд УИХ болон орон нутгийн сонгуулийн хууль, засаг захиргааны шинэчлэл, хуваари-лалтыг хийх, төрийн байгуулалтын шинэчлэлтийг хийх шаардлагатай байгаа. Гэхдээ Үндсэн хуулийн гол үзэл баримтлалыг өөрчлөх буе хөгжин хувьсч буй нийгэмтэйгээ уялдуулан зарим өөрчлөлтийг хийх хэрэгтэй байна гэлээ. УИХ-ын дэд дарга С.Оюун ИЗБНН-ын байр суурийг илэр-хийлэхдээ М.Энхсайхан гишүүний ярьсантай ойролцоо байв. Үүнээс гадна засаглалын эрх мэдлийг тодорхой болгох, Үндсэн хуульд тайлбар хийх субъект байхгүй байгаа, шүү-хийн тогтолцоог өөрчлөх, авилгалтай тэмцэх тэмцлийг хүчтэй болгох зэрэг санал гаргаж байв. Намууд байр сууриа илэрхийлсний дараа оролцогсод уг хэлэлцүүлэгтэй холбогдуулан саналаа хэлеэн. Үндсэн хуулийн гэгддэг Б.Чимид Өнөөдөр Үндсэн хууль төлөвшсөн гэдэгтэй санал нэгдэж байх шиг байна. Харин жижиг, сажиг өөрчлөлт болон Үндсэн хуультай холбогдсон дагалдах хуулийг өөрчлөх асуудал яригдаж байна. Уг өөрчлөлтийг намууд улс төржүүлэлгүйгээр ойлгох хэрэгтэй гэж зөвлөсөн. Түүнчлэн Үндсэн хуулийг сурталчлах, төрийн албан хаагчид энэ хуулиа судалж мэддэг байх ёстой ч хууль батлагдсанаас хойш нэг ч удаа сургалт явагдаагүй гэж шүүмжилж байв.
(өдрийн сонин 2004.12.09 302)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button